Азид АНХ УДАА шамбарамын мэс заслын шинэ технологийг Монголд нутагшуулна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, “Korea Pharma” ХХК-ийн хамтарсан өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний эмнэлзүйн судалгааны “Pro-Gen” төслийн нээлт өнөөдөр /2024.08.08/ АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр боллоо.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал П.Анхтуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор М.Адилсайхан, “Korea Pharma” ХХК-ийн ерөнхий захирал, хүний их эмч, клиникийн профессор Б.Бурмаа, УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн их эмч, клиникийн профессор Ж.Ганцолмон, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн Дүрс оношилгооны эмч П.Бат-Ирээдүй нар оролцов.

“Pro-Gen” төсөл нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр хоёр жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийг “Korea Pharma” ХХК-ийн зүгээс санхүүжүүлж байгаа юм. Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний арга нь дэлхий дахинд хамгийн дэвшилтэт сүүлийн үеийн эмчилгээний аргын нэг бөгөөд одоогоор АНУ, Европын орнуудад хийгдэж байна.

Энэхүү төслийн онцлог нь Азид анх удаа, тэр дундаа манай улсад тус эмчилгээний аргыг анхлан нэвтрүүлж, нутагшуулж буйд оршиж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN


Сэтгэгдэл

sjlbshcnca [178.20.55.16] 2024-11-09 19:26:35

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ibjjrknefh [178.20.55.16] 2024-11-09 19:26:33

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

oogii [202.9.46.203] 2024-08-11 10:25:56

bi neg yum oilgoxgvi bna.ene nutagshuulna yuu gesen vg ve ?

Bayraa [202.9.40.98] 2024-08-11 20:26:54

Hiij heregjuulj dagaj mordoj ehelj bna


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.