Эрдэмтэд нарны гэрлээс эрчим хүч гаргах чадвартай маш нимгэн материалыг бүтээжээ

Aдмин / Технологи

Оксфордын Их сургуулийн физикийн салбарын эрдэмтэд нарны гэрлээс эрчим хүч үйлдвэрлэх чадвартай, хүний үснээс 100 дахин нимгэн материалыг гаргаж авчээ.

Өөрөөр хэлбэл ийм материалаар үүргэвч, гар утас, автомашин, барилга зэрэг ямар ч биетийн гадаргыг бүрэхэд одоо ашиглагддаг хавтангуудаас хамаагүй илүү хүчтэй нарны эрчим хүчний үүсгүүр болох юм.

Шинэ материалыг “perovskites” хэмээх бодисоос гаргаж авчээ. Энэ нь өнөөдөр түгээмэл ашиглагддаг цахиур суурьтай хавтангуудаас илүү их нарны гэрлийг шингээдэг юм байна.

Тухайлбал уламжлалт хавтангууд нарны гэрлийн 22 хүртэл хувийг эрчим хүч болгон хувиргадаг бол шинэ материал одоогоор 27 орчим хувийг хувиргах чадвартай.

Оксфордын эрдэмтэд сүүлийн таван жилийн хугацаанд шинэ материалынхаа нарны гэрэл шингээх чадварыг 6 хувиас 27 хувьд хүргэж чадсан тул цаашдаа 45 хувь хүргэх боломжтой гэж үзэж байна.

“Цахиурт суурилсан хавтангууд ашиглалгүй, тусгай нарны эрчим хүчний станц ажиллуулахгүй эрчим хүч үйлдвэрлэх боломж олгох ирээдүйтэй тул энэ маш чухал ололт юм. Автомашин, барилгын дээвэр, тэр ч байтугай гар утасны арын хэсэгт perovskite түрхлэг ашигласнаар бид илүү хямд аргаар нарны эрчим хүч үйлдвэрлэдэг болно” гэж Оксфордын судлаачдын нэг Жунке Ван тайлбарлажээ.

Ийм түрхлэг ердөө нэг микроны зузаантай буюу өнөөдрийн цахиур хавтангуудын гадаргын зузаанаас 150 дахин бага байх гэнэ.

Бас нэг давуу тал нь ямар ч төрлийн гадаргууд хэвлэгч шиг төхөөрөмжөөр түрхэх боломжтой.

Дэлхий даяар 2022-оос 2023 оны хооронд нарны хавтангуудын суурилуулалтын хэмжээ 80 хувиар өссөн.

Өнгөрсөн онд нарны эрчим хүч 19 дэх жилдээ дараалан хамгийн хурдтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эх үүсгүүр болжээ.

Энэ өсөлтийн гол шалтгаан нь нарны эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийн өртгийн бууралт юм.

Гэвч нарны эрчим хүч үйлдвэрлэхэд том зай талбай шаарддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд нээлт нь чухал үүрэгтэй гэж Оксфордын эрдэмтэд үзэж байна.

Одоо тэд шинэ материалынхаа ашиглалтын хугацааг уртасгах чиглэлд ажиллаж байгаа ажээ.

Лабораторийн хүрээнд туршихад шинэ материал нь өнөөдрийн нарны хавтангуудтай харьцуулахад богино хугацаанд элэгдэж байгаа нь шийдвэрлэх ёстой асуудал болж байгаа гэнэ.

Оксфордын Их сургуулиас төрөн гарсан Oxford PV нэртэй компани одоо Германд perovskite суурьтай нарны хавтанг бөөнөөр үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Эх сурвалж: CNN, IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [83.135.34.100] 2024-08-11 22:28:46

Уучлаарай, энэ юм бичсэн хүн мэргэжлийн биш хүн байна, Орчуулга буруу байнаа, иймд хүмүүс буруу ойлгоод байна, Ялангуяа гарчиг тэр чигээрээ буруу байна, Нарны энергийг цахилгаан энерги болгож хувиргахад хэрэглэх материалын тухай юм. Тэр нарны елементийн материал нь уламжлалт цахир шиг цул материал биш маш нимгэн материал гэсэн үг юм аа, одоо ойлгох байх.

Bogd [202.55.188.90] 2024-08-11 12:15:55

Yaaj geriin burees hiihevdee ene n zundaa mash ih gerluu narni tuyaa tatsanaar ger dotorh zuil bugd sharagdah ayultai busuu iim niilmel akustik materiaal ur duntei bolovch niilmemel materiaiaal huvsah ayultai busuu.

Р.Батаа [103.57.92.117] 2024-08-11 10:01:32

Гэрийн бүрээс болгож ашиглавал малчдад болон гэр хороллын айл гэрт өгөөжтэй байж болох юм

Зочин [202.126.91.203] 2024-08-11 22:03:52

Гэрээ шатааж амар сайхандаа жаргах нь дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.