"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа

Aдмин / Улстөр

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын дарга нар 8-р сарын 12-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр хамтран ажиллах зорилгоор тус гэрээг байгуулж байна хэмээн хамтарсан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Тэрбээр "МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөр багтсан.

Харин АН-ын мөрийн хөтөлбөрт буй хүний хөгжил, хувийн өмчийн хамгаалал, технологийн суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах шударга ёсны зорилтуудыг тусгасан.

Мөн ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг удиртгал болгож "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж байна" хэмээн танилцуулав.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Сонгууль ЯАХ гэж хийсэн юм бэ? [66.181.160.72] 2024-08-13 14:36:00

Ингэж эвсэх байсан юм бол үхсэнээ хийж 2024 оны 6-р сард сонгууль хийсэн юм бэ??? Нэг нь засаг барьж байхад уг нь нөгөөх нь СӨРӨГ ХҮЧИН болж байх ёстой биздээ? Харин бүгдээрээ засгийн намууд болчих юм бол Монгол сөрөг хүчин ХААНА байгаа юм бэ? Энэ чинь тэгээд парламентын ардчилал уу? ЯГШДЭЭ! Эвслийг чинь ардчилсан оронд сонгуулиас ӨМНӨ байгуулдаг юм, тэрнээс биш сонгуулийн дараа БИШ. Ард түмнийг намууд ёстой тэнэгтүүлсэн араар нь тавьсан ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.