ЭХЭМҮТ үйлчлүүлэгч-төвтэй олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази Номхон Далайн бүсийн захирал Жон Юн, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан захирал И.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа.

Уулзалтын эхэнд тус төвийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа ЭХЭМҮТ-ийн танилцуулгыг, тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын албаны дарга А.Оюунчимэг JCI-ийн магадлан итгэмжлэлд хамрагдах хүрээнд хийсэн бэлтгэл ажлынхаа талаар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Үүний дараа төлөөлөгчид Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

ЭХЭМҮТ нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд үйлчлүүлэгч-төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлыг эхлүүлээд буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр ийнхүү манай улсад ажиллах үеэрээ уг төвд зочилсон юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

kggrdsuivn [185.40.4.92] 2024-11-10 11:58:18

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

wfulwbnccz [185.40.4.92] 2024-11-10 11:58:16

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.