2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Aдмин / Улстөр

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйл, УИХ-аас батлан гаргасан “Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” 2020 оны 52 дугаар тогтоол, мөн УИХ-ын 2020 оны “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан таван жилийн үндсэн чиглэл, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн жагсаал тзэргийг нарийвчлан судалж үзвэл төсвийн тодотголоор оруулж ирсэн хөрөнгө оруулалтын томоохон төслүүд үндсэндээ эдгээр баримт бичигт тусгагдсан байна .Иймд хэрэв хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд өмнө тусгагдсан эдгээр төслийг дахин тодотгох, тооцоолол, хөрөнгийн эх үүсвэрийг нь шинэчлэх шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хийхийн өмнө дээр дурдсан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцэхээр байна. Тийм учраас,Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт тодотгол хийхээс илүүтэй ирэх 2025 онытөсвийн төсөлд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусган хэлэлцэх нь илүү зохистой гэж үзэж байна гэх зэргээр дүгнэлт, зөвлөмжөө товч танилцуулав.Түүний дараа байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар боллоо.

Түүний дараа Байнгын хорооны хуралдаан Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга сонгох тухай хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн байна. Тэрбээр, 2003 онд Баянхонгор аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг, 2007 онд Санхүү эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. Д.Цогтбаатар нь 2007-2012 онд” Голомт” банкинд эдийн засагчаар, 2012-2015 онд “Голомт” банкны Баянхонгор салбарын захирлаар, 2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар, 2021-2023 онд Хаан банкны Салбарын удирдлагын газрын захирлаар, 2024 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар тус тус ажиллаж байжээ. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.