Л. ОЮУН-ЭРДЭНЭ: ЗГ ЭРХ МЭДЛИЙН ТЭНЦЛИЙН ДАГУУ САЛЖ, НҮҮНЭ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Засгийн газар, яам, агентлагуудыг Улаанбаатар хотоос гаргаад Богд уулын урд шилжүүлэх зорилтыг тусгасан юм байна. Хэрэв энэ хүрээнд зарим яам, агентлагийн байр сулрах бол иргэний нийгмийн байгууллагуудыг байраар хангаж, үйл ажиллагааг нь дэмжих боломж байна уу. Яг ийм жишиг ХБНГУ-д байдаг.

Мөн Улаанбаатарт хуучны үйлдвэрийн одоо ашигладаггүй барилга байшин бий. Тэдгээр байруудад урлаг соёлыг дэмжих инкубатор төв ажиллуулах боломж байна уу.

Иргэн рүү чиглэсэн, хүний хөгжлийг дэмжсэн төвүүд байгуулах хэрэгцээ Монгол бий.

1.7 сая орчим хүн төвлөрсөн Улаанбаатар хотод хонуулах байр байдаггүй. Гэр оронгүй, янз бүрийн хамааралд авсан хүмүүсийг хонуулах байр шаардлагатай байна" гэдгийг тодрууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн Засгийн газрын хотоос гарахыг дэмжиж байгаад баяртай байна. Төр захиргааны байгууллагууд Их тойруу дотор байх ёстой гэж үзээд эндээ хашигдсан.

Манайх шиг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэйгөө нэг байшинд, референтүүд нь холилдоод суучихсан, өдрийн хоолон дээр бүгд тааралддаг, гүйцэтгэх засаглал, хэвлэл мэдээллийнхэн, албаны дарга нар нэг хуушуурын гуанзанд ороод байж байдаг улс хаана ч байхгүй.

Тиймээс эрх мэдлийн хяналт тэнцлийн дагуу салах ёстой. Ингэхийн тулд зориг гаргаад Засгийн газрын ордныг нүүлгэх хэрэгтэй. Утаанаас зугтаад явлаа гэдэг улс төр хийгээд хэрэггүй. Тэгэхгүй бол энэ янзаараа байгаад л байх юм байна.

Хүний хөгжлийн чиглэлээр хувийн хэвшлийг дэмжих асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Хэрэв хувийн хэвшил музей, театр, номын сан, соёлын үйлчилгээ, фитнес, спорт цогцолбор, зуслан барих юм бол орлогын албан татвараас нэг хувь хүртэл чөлөөлье гэж байгаа юм" гэв.


Сэтгэгдэл

З [66.181.179.156] 2024-08-19 12:32:34

Сайхан бурдаг нөхөр шүү. Ингэж шааж болохгүй ээ улс удирдах гэж оромдоглоно гэж юу байхав. нүүдэг юмаа гэхэд тэр их мөнгө хаана байна. Мөнгө идэх төёөв хулгайлах л арга юм даа.эхлээд авлига дунд доод шатны төрийн хаагчидаа ажиллуулж сурга дараа нь нүү. Танай НАМ ын авлига хулгай хэтэрлээ. Худлаа ярь гэж сонгоогүй байх. Улс орон чинь хэцүүдлээ

Зочин [103.57.94.65] 2024-08-20 10:43:44

Хуучны төр удирдаж байсан ахмадууд мэдэж л байгаа. Юун салж нүүх. Ёоё

Зочин [202.55.188.38] 2024-08-18 18:26:56

Сүр сүр нэр томъёо олох юм аа. Өөр чадах юм аахгүй

Зочин [66.181.190.145] 2024-08-18 16:02:22

Засгийн газар нүүх нь зөв. Дэмжиж байна.

Зочин [202.126.89.234] 2024-08-18 15:40:22

Ард түмнийг амьдралын түвшинг ээр нь ялгачихвий дээ

Zochin [202.126.89.234] 2024-08-18 15:39:09

Ард түмнийг амьдралын түвшинээр ялгачих ви йдээ

зочин [103.57.93.114] 2024-08-18 14:15:28

Амны зоргоор бурах юм хувийн үйлдвэр аж ахуйн газар хэдэн тэр бумын ашигтай ажилласан ч сайн дураар татвар төлнө гэж үлгэр борлуулсан үнээ улам нэмэж ашиг олно улс дампуурна ,,,

зочин [202.21.98.162] 2024-08-18 10:42:15

мөдгүй дээ байшин барина ус, бохирын шугам татна, тог татна мөдгүй л дээ тэгэж бтал дараагийн ЗГ гарч ирээд болилоо гээд л эхлэх байх. бас ЗГ иргэдээсээ утаанаасаа холдоод өөрсдөө амар сайхандаа жаргах нь дээ. бид ч яахав дээ утаатайгаа түгжжлтэйгээ хотодоо байж байх нь байна.

Зочин [103.57.95.53] 2024-08-18 10:33:37

Иргэн болгоны санаанд нийцнэ гэж юу байх вэ дээ. Дорвитойхон шийдээд хурдан хурдан явсан нь дээр. Далаад оныхны дарамтаас айх хэрэггүй.

Зочин [103.212.117.151] 2024-08-18 07:54:56

Ард түмний ммьдрал ядуу , орлого, тэтгэвэр бага, хоол унд, хүүхдийн сургалт, өдөр тутмын ахуйн хэрэглээнийхээ өр зээлэнд баригдсан,. Зээлийн өндөр хүү төлсөн их хэцүү байна шүү. Хөдөө, хотгүй ажилгүй болохоор залуучууд архи их ууж бна шүү.Эхний ээлжинд үйлдвэр бариад, залуусаа ажилтай орлоготой болгоод дараа нь нүүдэл суудал аа хийхийг хүсч бна.

Зочин [202.9.40.214] 2024-08-18 05:32:59

Нүүх мөрөарөа нүүхгүй, хэдэн муусайн төрийн албан хаагчдаа дорд үзчихжээ.ккк. 1 дор байдаггүй, хуушуур идэхгүй ч гэх шиг. Ер нь Засаг аль хэдийн ордоноос нүүх ёстой бсан ш дээ. Парламентын ордондоо шигдчихээд хууль тогтоогчдод пээдийгээд бж бдаг засаг харин хаа ч байхгүй шүү! УИХ шүүсийг нь шахаад огцруулаад2 явчих хэрэгтэйшд. Засагт хэт их эрх мэдэл өгч болохгүй. Тэд УИХ-н хий, хэрэгжүүл гэснийг нь хийх, чадкү бол зайлах ёстой болохоос төсөв мөнгөөр тоглох ёсгүй! УИХ бага ард түмэн, Засаг ард түмний зараал, гүйцэтгэгч гэдгийг санаж яв!! Таануус хэн нь ч ХААН БИШ ЗААН БИШ!!!

Ххр [66.181.186.177] 2024-08-18 05:57:55

Тэмүүжин асууж байгаа нь худлаа оноо авах гэсэн. Нэг үйлдвэр сургууль барья байгуулья гэхийн оронд соёл урлагийн салбарынхан байр гаргаж өгч ч гэх шиг, гудамжны хүмүүсийн орогнох байр ч гэх шиг . Манайд үйлдвэр завод барьж хүмүүсээ ажилтай орлоготой үйлдвэрлэгчид хэрэгтэй болохоор тэр олон дуучид жүжигчид хэрэггүй. Баахан халамжлуулсан халамж нэхсэн хүмүүс энэ олон халамжийн бодлогоо эргэж харах хүмүүсээ ажилтай орлоготой болгох хэрэгтэй шдэ.гудамжныханыг орон байраар хангана гэх шиг. Залхуу заваан юмнууд гудамжинд байгаа шүү. Битгий бор зүрхээрээ зүтгэж байгаа цөөхөн баялаг бүтээгчдээ улам татварын дарамтыг нэмэх гээд бай. Яаж татвараа багасгах вэ яаж бүгдээрээ баялаг бүтээх вэ гэдгээ ярихын оронд худлаа оноо авах гэсэн тэнэг тэнэг юм ярих юм. Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа улсад ямар их хичнээн тэр бумын хохирол учрууллаа. Төрийн тусгай эмнэлгийн байрыг эвдэж шүүхийн байр болгох гэж ямар их эд хөрөнгө хичнээн тэр бумын хөрөнгө устгаснаар мартчихсан юм байна. Хохирлыг Тэмүүжингээр төлүүлэх хэрэгтэй хогийн амьтан

Зочин [207.96.54.237] 2024-08-18 04:04:06

zuitei demjij baina Hotiin tugjrel ogtsom buurna

Зочин [122.201.31.55] 2024-08-18 08:33:46

суларсан байруудыг иргэдэд орон сууцаар тохижуулан өмчлүүлэх хэрэгтэй

Зочин [176.10.136.223] 2024-08-18 01:15:04

Жагсаал цуглаанаас зугтаж л байх нь хөөрхий

ЗОЧИН [202.126.91.141] 2024-08-18 01:12:12

80-ААД ОНЫ БАРИЛГЫГ ЯНЗ ЯНЗААР БУДААД ЯАХАВ ДЭЭ.ТҮҮНИЙХЭЭ ОРОНД ШИНЭ ОРОН СУУЦ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.

иргэн [103.57.93.109] 2024-08-17 13:36:34

Хэнээс салах гээд байгаа юм вэ!!!!!!!Хүрэлсүхээс үү эсвэл нууц уулны цаана нэг нэгээ түрэмгийлэх үү ???????!!!@@@@бүү Солиор !!!!!эсвэл олигтой ажилла!!!!!!! эсвэл бүгд эргэн татагдах болно шүү ???????!!!!!!!! Олуулаа ард иргэдийн Анхааралд байгаа шүү !!!!!!!!!!

Zochin [202.9.47.42] 2024-08-17 13:33:07

Nyyvel darhan tsaazat uuland tuhlahgyi bval yadgiin chingeltei uul havitsaa ded bytsee davhar hugjyylj tiishee hugjil barilga g met alsaa bodvol zygeer gj bodoj bn.z.gazar ni uuruu darhan tsaazaa zurchij buun tygirliin daramtiig nemj tiisheegee l shavaaraldaad bmaargyi bna

Каракум [202.126.88.184] 2024-08-17 11:25:37

Нээг их үйлдвэр ярих юм..наадах чинь моодноос гарсан яриа шүү..холыг хардаггүй хүн л ингэж яринаа..социализмын үёд энэ тухай маш их ярьдаг ..гэтэл манай,үйлдвэрлэсэн юмыг авах орон олдохгүй байсан..өнөөдөр үйлдвэрт ажиллах мэргэжлийн хүн алга..бүүр хар ажилчид ч олдохгүй болсон..юмаа дотоодоо л зөхна гэвэл бүтээгдэхүүний үнэ маш өндөр гарна..

Зочин [66.181.186.177] 2024-08-18 06:05:09

Хүмүүсээ сургах хэрэгтэй шдэ. Ойр зуурын хэрэгцээгээр өөрсдөө үйлдвэрлэдэг, мөн түүхийгээр нь гадагшаа гаргаж байгаа баялагаа боловсруулах үйлдвэр барьж хүмүүсээ сургаж ажиллуулах хэрэгтэй 30 жил бие биенээ шуллаа бүгдээрээ наймаачид, таксичид , дуучид, хошин шогийн жүжигчид, луйварчид боллоо одоо больё. Бүгдээрээ үйлдвэрлэгчид бүтээгчид болмоор байна

Зочин [66.181.177.14] 2024-08-17 11:16:05

Төрийн бус байгууллагыг байраар хангахаас өмнө зарим төрийн байгууллага нь байр ч үгүй их сургуулийн буланд л байх юм. Үүнийг анхаарч арга хэмжээ авмаар даа

Иргэн [103.168.34.79] 2024-08-17 10:31:38

Засгийн газар нүүх нь үнэхээр зөв. Зүгээр л зоригтойхон хий. Нүүх үү, үлдэх үү? Нүүх хэрэгтэй.

Зочин [202.126.90.220] 2024-08-17 10:01:47

Засгийг нүүлгэх нь тал бүрийн ашигтай. Хотын бөөгнөрөл саарна. Зоригтой хий.

Зочин [202.55.188.35] 2024-08-17 09:38:13

Юун жижиг сэтгэдэг юм бэ дээ чааваас

Наран [66.181.189.253] 2024-08-17 09:37:41

Оюунэрдэнэ зөвхөн хуушуур идэхгүй гэж тансаглах гэсэн юм байхдаа нүүхэд сайн төлөлөвлөсөн бодлого хэрэгтэй ,шашинд идэгдсэн та нар засагыг шинэ байрнд нүүлгээд яах юм наанаа байж байгаад огцорно угаасаа та нар шиг тэнэг боолууд засагын нүүлгэлт орон байрны тухай ярихгүй .

Н.Батболд [66.181.179.121] 2024-08-17 08:37:17

Монголдоо одоо үйлдвэрүүд л байгуулах хэрэгтэй, манайх шиг юу ч үйлдвэрлэдэггүй орон метро, Боггд уулыг нүхлэх гээд хоосон зардал гаргах хэрэггүй, Оронд нь үйлдвэрийн паркийг 5 бүсэд орон даяар байгуулахад төсвийг зарах хэрэгтэй байна

Зочин [202.55.188.90] 2024-08-17 08:30:47

Үйлдвэр байхгүй болохоор ажил байхгүй мянга сайхан зүйл яриад бүтэхгүй жижиг дунд үйлдвэрүүд байгуулахад татваргүй хэдэн жил болгоод хараачээ

Зочин [202.55.188.90] 2024-08-17 08:28:43

Шагнал нэртэй хүн хуурахаа болиочээ мөнгө л өгөөчээ өргөмжлөл тэргүүн нэртэй хог чинь социйн үe биз дээ өөөрчилөөчээ харвардуудаа үйлдвэр жижиг үйлдвэр гадны дотны эхлдээд жижиг гэлтгүй маш олон үйлдвэр байгуулахад зүгээр л татвар авахгүй янз бүрийн цаас нэхэхгүй зөнгөөр нь өсөх боломжоор хангаад өгөөчээ аандаа томроод татвар өгөөд эхэлтэл нь дэмжэээд төрлийн шалгалт цагдаа татрараа дарамтлахгүй байгаа олон үйлдвэр хөгжтөл хараад өгөөчээ

Зочин [59.153.115.15] 2024-08-17 08:25:43

Хүний хөгжил, иргэнд чиглэсэн, хоноглох байр гэж байхаар ажлын байр, баялаг бүтээх, үйлдвэрлэл явуулахад байр байшин хэрэгтэй. Олон зуун ТББ-ууд байр нэхэж суух нь утгагүй.

Зочин [202.55.188.90] 2024-08-17 08:22:42

Том том дарга нараа та нар яг өөрчилж чадахгүй соц үeийн бүх зүйл дарамт шагнал хууралт дарамт шагнал авах гэж улайран хөөцөлдөлт хэвээрээ одоболиулаачээо

Зочин [202.55.188.90] 2024-08-17 08:18:55

Солонгост яаж байна ямарч дарамт алга монголд цагдаа нар нь хулгай ч дээрэмчидтэйгээ тэмцэхгүй хэдэн дэлгүүрээ түч худалдаа эрхлэгчидээ дарамталж янз бүрийн цаас нэхэж торгож ажиллаж байна соц үe ээс үнэндээ салаагүй шүү дээ. төрлийн ажил ч гүйцэтгэлийн төлөвлөгг үр дүн гээд л бөөн цаас нэхнэ цаасаар ажил хийдгээ хэзээ болих болоо иргэнд хүрч ажиллая гэвэл янз бүрийн цаас биш тулж өмьдрал дунд орох хэрэгтэй байна шалгалт нэртэй худла

Зочин [202.55.188.39] 2024-08-17 08:16:06

Тэмүүжин дэмий юм ярьх юм. Хуучин үйлдвэрийн барилагаас үлдсэн юмуу .Чиний холбоотон Элбэгдорж идэж уугаад дуусгасан бишүү үлдсэнийг хамахаас өөр юм хий яриа иймхэн идэх уух бодлоо орхи, Элбэгдорж та хоёр ниилэхээрээ улс орныг самарч унагддагдаа болиорой цамайг ард түмэн сонгоогүй сонгох ч үгүй бсн..жагсаалтын ард нуугдаж орж ирчихээд бусадын буруу бодлыг гүйцэлдүүлэхээ боль.Мөнхэрдэнэ лайваараа чамайгдүгнээд хэлснийг санажяв.

Зочин [202.55.188.90] 2024-08-17 08:13:27

Үйлдвэрлэлээ л дэмжээч маш олон үүйлдвэрүүд байгуулмаар байна хувийнхандаа татваргүй хөл дээр нь бостол шинээр үйлдвэр нээх бодлого бариач шинээр нээнгүүд л татвар авах гээд л бөөн дарамт бөөн цаас нэхдэгээ болиочээ

Зочин [66.181.161.222] 2024-08-17 08:02:13

За ямар ч байсан хамтсарсан засгийн газрын хамгийн эхний ажил бас луйвар буюу цавчаа нь тэртэй тэргүй алдагдалд орчихсон төсвийн зардлыг 3 их наяд төгрөгөөр нэмж одоогийн байдлаар тодорхой болсоноор Монгол улсыг 5 их наяд төгрөгний өрөнд орууллаа. Уг нь улаан эх орончид байсан бол зардлыг 3 их наядаар тэлэх биш харин ч танаж, зардлыг нэмэх сувгийг хайх байлаа. Гэвч Оюук болон түүний нөхөд ийм зорилготой биш гэдэг нь дурайтал харагдлаа. Оюук бол байдаг л нэг ердийн хулгайч, цагаач буриадын нэг юм байна. Хэрэв төсвийн зардлыг танаж 22 их наяд болгосон бол хойтонгийн цагаан сараар бид иргэддээ 500,000 төгрөг ногдол ашиг хуваарилж, улсынхаа 1 тэрбум долларын өрийг бардам төлөөд сууж байх байлаа. Одоо тэгэд 30 их наядын зардалтай мөртөө 5-6 их наядын алдагдалтай төсвөө бариад , хулгайч Оюукийгаа торйоод ёохор хатираад байж дээ. Монголчууд аа, эртнээс бүсээ чангалцгаа. 10, 11 сард мөн ч марзан юм болно доо.

Далай [202.126.91.181] 2024-08-17 05:12:17

Зөв шүү

Зочин [202.126.91.181] 2024-08-17 05:11:39

Зөв шүү

Иргэн [66.181.184.176] 2024-08-17 01:23:25

Хэлбэр төдий юм болчихгүй бол ч яаахав!!!

Зочин [66.181.183.238] 2024-08-17 00:05:18

Гэртэйгээ ойрхон цэвэр агаарт гоё юмөө

Санаа [66.181.186.200] 2024-08-16 23:54:34

УИХ зарим гиүүнийг намын дарга нь сонгож, тэр эрүүл согтуу нь мэдэхгүй яриа бий болсныг анхаарч,болиох хэрэгтэй. УБд түүхий нүүрс түлэхгүй гэдгийг ЕС та нэг хэлээч. Намын даргын үзэмжит гишүүн түүхий нүүрс түтж эхэлсэн гэснээс түүхий нүүрс нийслэлд орж буй яриа дуулдана. ЕС үүнийг анхаарч хараад хэлээсэй гэж горьдоно.Харахгүй. бол ч цахим хэрэггүй байхдаа.

Зочин [103.57.92.201] 2024-08-16 23:00:45

Байр сав бол хэлбэрштээ. Цаад агуулгаараа нэг болчихоод байж

Зочин [103.57.92.201] 2024-08-16 23:00:12

Байр салгаад яахав дээ. Бүх сайд нар нь их хурлын гишүүд байж

Зочин [66.181.160.46] 2024-08-16 22:33:50

Сайн байна.


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.