Оросын алс дорнодод газар хөдөлсний дараа галт уул дэлбэрэв

Aдмин / Гадаад мэдээ

Ням гарагийн өглөө Алс Дорнодын бүс нутаг, Камчаткийн хойгт оршдог Оросын хамгийн идэвхтэй галт уулуудын нэг Шивелуч дэлбэрч, 5 км-ийн өндөрт үнс нурам цацаж эхэлсэн байна.

Галт уул дэлбэрэхийн өмнөхөн тус бүс нутагт 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

Ойрын үед илүү хүчтэй газар хөдлөлт болж магадгүйг Оросын Шинжлэх Ухааны Академи анхааруулжээ.

Тус академийн мэдээлснээр Шивелучийн дэлбэрэлтийн дараа зүүн ба зүүн өмнө зүгт 490 км урт үргэлжилсэн үнсэн үүл агаар мандалд үүссэн байна.

Үүнтэй зэрэгцэн Курилийн арлууд дээр оршдог Эбеко галт уул мөн дэлбэрч, үнс нурам нь 2.5 км-ийн өндөрт цацагджээ.

Эбекогийн дэлбэрэлтэд газар хөдлөлт нөлөөлсөн эсэх талаар академи мэдэгдэлдээ дурдаагүй байна.

Галт уулын дэлбэрэлтийн үеэр Камчаткийн бүс нутагт “улаан түгшүүр” зарлаж, агаарын тээврийг хэсэг хугацаанд хоригложээ.

ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Галт уул судлал, Сейсмологийн хүрээлэн 24 цагийн дотор 9 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болох магадлалтайг анхааруулсан байна.

Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол гарсан эсэх талаар мэдээлэл алга байна.

181,000 гаруй оршин суугчтай Петропавловск-Камчатский хотод “олон жилийн хугацаанд тохиолдоогүй” хүчтэй чичиргээ мэдрэгдсэнийг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

1952 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Камчаткийн хойгт 9 магнитудын хүчтэй газар хөдлөхөд хүний амь нас эндээгүй ч барилга байгууламжид хохирол учруулж байсан юм.

Уг газар хөдлөлтийн нөлөөгөөр Хавайн арлуудад 9.1 метрийн өндөр давлагаа бүхий цунами үүсэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Болд [202.126.89.218] 2024-09-07 23:28:38

Ёстой аймшигтай юм болох магадлал байвал яах вэ? ТӨГСГӨЛ!!!

BAIGAL [66.181.177.157] 2024-08-24 00:00:34

Оросын сувгаар Атлантын дор хавтан хөдөлсөн 13 жилийн дараа дэлхий сөнөх магдлалтай тул дайнаа зогсоож дэлхийн эрдэмтэд нэгдэж маш хүчтэй эрчим хүч гаргах шахрдлага тулгараад бна гээд яриад бна лээ дээ үнэн бол аймаар юм болох гээд дохио өгөөд бнаа

Зочин [66.181.165.116] 2024-09-08 13:12:41

nohon dalaid baidag gazriin tuhai yrij bna

zail [59.153.114.222] 2024-08-22 22:48:31

zail

Зочин [202.55.188.123] 2024-08-20 20:52:05

Нэг л бишээ

Tergel [103.57.93.213] 2024-08-20 19:22:58

Aimar ym boljd


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.