Англи хэлний багш нарыг сургахад 500 мянган фунт стерлингийн тусламж үзүүлнэ
Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Катрин Вест Монгол Улсад энэ сарын 22-23-ны өдрүүдэд ‘’Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцон дэлхийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих Их Британийн байр суурийг илэрхийлнэ гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Энэ үеэр тэрбээр нөөц боломж багатай сургуулийн англи хэлний багш нарыг эрчимжүүлсэн сургалтад хамруулахад Их Британиас 500 мянган фунт стерлингийн тусламж үзүүлэх болсныг зарлах юм. Сайд Катрин Вест нь бусад эмэгтэй манлайлагчтай охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулан дэмжихэд боловсролын ач холбогдол, үр өгөөж сэдэвт хуралдаанд оролцох юм. Хуралдааны үеэр Катрин Вест Монголын орон нутгийн англи хэлний багш нар албан ёсны хөтөлбөрт хамрагдан сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах боломжийг нээж өгөх талаар ярина.
Айлчлалынхаа талаар сайд Катрин Вест хэлэхдээ, ‘’Монгол Улс бол Их Британи улсын хувьд чухал түнш юм. Иймээс ч Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайдын ажлаа хүлээн авснаас хойш анхны гадаад айлчлалаа энэ гайхалтай улсаас эхэлж байна. Манай хоёр улс Монголын залуусыг олон улсад өрсөлдөн өөрчлөлт авчрах зэмсэг нь боловсрол хэмээн санал нийлдэг. ‘’Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы’’ үеэр миний бие Их Британи улс Монголын сурагчдад англи хэл заахад хэрхэн ач холбогдол өгч байгааг бататган, нөөц санхүүжилт багатай сургуулийн багш нарт зориулсан тэтгэлгийг дэмжихийг цохон тэмдэглэнэ. Бид Монгол Улстай уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон улсад тулгарч буй асуудалд хүчээ нэгтгэж, хамтын түүхэн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байх болно’’ гэжээ.
Хоёр өдрийн айлчлалын үеэр Сайд Катрин Вест нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд П.Наранбаяр нартай уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. Тэр дундаа Монголын эрчим хүчний шилжилтийг дэмжих, Британийн сэргээгдэх эрчим хүчний салбарын туршлагаас хуваалцахаас гадна нийслэлийн гэр хороололд хэрэгжүүлж буй ахуйн хэрэглээнээс нүүрсийг халж нарны эрчим хүч ашиглах төсөлтэй танилцана. Их Британи улс Монгол Улстай жендерийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон улсад тулгараад буй асуудлууд дээр хамтран ажиллах зэргээр түншлэлээ улам бэхжүүлэх аж.
Сэтгэгдэл
Зочин [202.72.243.182] 2024-08-26 11:12:33
МОНГОЛ ХЭЛЭЭ ТӨГС СУРМААР БАЙНА АА ГАДААД ХЭЛИЙГ ДАГААД ГАДААД ЗАН ЗАНШИЛ ДАВАМГАЙЛААД БАЙНА ШҮҮ ГААД ХЭЛ СУРАХ ЁСТОЙ БОЛ ӨӨРСДӨӨ Л СУРЧИХНА ШҮҮ ДЭЭ ИНДИАНЧУУДЫН ХУВЬ ТАВИЛАН БИТГИЙ ДАВТАГДААСАЙ БИЛЭЭ
Зочин [202.72.243.182] 2024-08-26 11:13:51
ХЭРГЭЭР АЛДААТАЙ БИЧЛЭЭ
Зочин [80.148.22.12] 2024-08-25 22:40:05
Хүүхэд нохой хуурч бгаа бишдээ
Зочин [204.101.225.90] 2024-08-24 22:39:01
Sain ajil xiij bna. Bayar xurgie!
Зочин [202.72.243.182] 2024-08-26 11:12:59
САНАА ЗАВЖ БАЙНА
Зочин [103.57.93.82] 2024-08-24 22:23:46
Хуц муу гөлөг. Монгол хүн монгол хэлээрээ ярина. Боолууд монголыг ойлгох боолоогүй.