Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-ноос эхэлнэ

Д.Тулга / Улстөр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлээд буй.

Орон нутгийн хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ноос эхэлж, есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.