Орон сууцанд угаалгын газар ажиллуулахыг хориглоно

Д.Тулга / Эдийн засаг

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актаар тухайн компанийн орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байсан өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Тухайн компани нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан аж.

Нэхэмжлэгч “Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь орон сууцны ашиглалт, орон сууцны тухай хуулийн биелэлтэд хяналт тавих эрх хэмжээгүй”, хариуцагч “Орон сууцны ашиглалт нь тухайн орон сууцанд оршин суугчдын эрүүл ахуйн асуудалд хамааралтай тул хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй” гэж тус тус маргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны байшинд “нийтийн халуун усны болон угаалгын газар” ажиллуулахыг хуулиар шууд хориглосон тул угаалгын газрын үйлчилгээг түр зогсоох шийдвэр гаргасан нь орчны эрүүл ахуй, орон сууцанд оршин суугчдыг эрүүл мэндийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамаарах тул улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу хяналтыг хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэсэн.

Тиймээс маргаан бүхий захиргааны акт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус болох нь тогтоогдсонгүй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн эрүүл ахуйн товчооны дарга О.А, лаборант Г.Ж нарын угаалгын газрын нэг сэгсрэх, хоёр угаалгын машины ажиллаж байх үеийн дуу шуугианы хэмжилтийг шуугиан хэмжигч багажаар 14.30-15.30 цагийн хооронд хийхэд, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт хэмжилтийн үр дүнгээр шуугиан 54-58 дБ хэмжээтэй байгаа нь Монгол улсын Орон сууц, иргэний барилгын шуугианы байж болох түвшин MNS0012-1-009-1985 стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их буюу стандартын шаардлага хангахгүй хэмжилтийн дүнтэй байна гэж үзсэн. Хэмжилт хийх техник арга зүйг мэргэжлийн лабораторийн эрх бүхий шинжээч хийсэн ба хэмжилтийн үр дүнг хариуцах аж. Энэхүү угаалгын газарт орчны эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодоггүй болно.

2022 оны тавдугаар сарын 26-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хавсаргасан нь цаг хугацааны хувьд өнгөрсөн, хариуцсан хяналтын чиглэл, тухайн тохиолдол нь өөр байгаа нь хамааралгүй байна.

Мөн “Д” ХХКомпани нь Бүгд Найрамдах Солонгос улсын L өөртөө үйлчлэх угаалгын газрын сүлжээг франчайзингийн гэрээний дагуу албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж байгаа атал ашиглаж буй угаалгын машины албан ёсны чанарын гэрчилгээгүй, гэр ахуйн зориулалттай Тoshibа TW-ВL 80А2UZ-WК маркийн угаалгын машины зургийг хавсаргасан нь үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа угаалгын машины хүчин чадал, чанарыг төлөөлж чадахгүй гэж үзжээ. Эдгээр үндэслэлүүд дээр тулгуурлан шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

Zochin [99.45.61.115] 2024-09-07 09:15:28

Харин ч иргэдэд хэрэгтэй үйлчилгээ түгээж байгаа санагддаг. Үйлчлүүлэхэд их амар маш цэвэрхэн байдаг. Олон улсын стандарттай сүлжээ угаалгыг хувь хүмүүс ажиллуулдаг газартай андуураад байх шиг. Эсэргүүцээд байгаа хүмүүс хувийн ашиг сонирлоо л хамгаалж байгаа байх даа.

зочин [66.181.189.250] 2024-08-25 14:23:19

Нийтийн орон сууцанд бүх төрлийн угаалга, хоол, бар цэнгээний болон хүүхдийн цэцэрлэг, тоглоомын газар байгуулан ажиллуулахыг бүрэн хориглох хууль хэрэгтэй байна. Эдгээр үйлчилгээ нь орон сууцны байрны халуун хүйтэн ус, халаалт, гадна орчны тохижилт, хог, цэвэрлэгээ, оршин суугчдын амгалан тайван байдалд амьдрах, амрах эрхийг байнга зөрчиж, хувийн машинаа байрлуулах талбайг ямар ч зөвшөөрөл, шийдвэргүйгээр сууц өмчлөгчдөөс түрэмгийлэн эзлэж, ашиглаж усан хангамж, дулаан, машины зогсоолын зай хүрэлцэхгүй, түгжрэл үүсгэж байна. Үүнийг Нийтийн өмчлөлийн газар, байр, талбай, хэрэглээний ус, хог хаягдал, амрах орчны ашиглалтын тухай хуулиар шинэчлэн зохицуулахыг УИХ - аас шаардаж байна.

Зочин [66.181.182.196] 2024-08-25 07:53:43

Ер Нийтийн орон сууцны нэг давхарт Гуанз болон Угаалгын газар, Үсчин ажиллуулахыг бүр мөсөн хориглмоор байна!!! Тэр үнэ танар дуу чимээ олны хөл тасрахгүй үнэхээр хэцүү байдаг шүү!!! Аймгийн удирдлагууд үүнд анхааралаа тавьж зохих арга хэмжээ авах л хэрэгтэй дээ!!!

Зочин [103.212.116.186] 2024-08-25 06:41:05

Орон сууцанд үсчин ажиллуул буй хүмүүс нил химийн үнэр гаргаж хаалгаа онгойлгож оршин суугчдыг химийн хортой үнэрээр хордуулж байна. Мөн орон сууц хотхоны гадна талбайг СӨХ цэвэрлэхгүй. даг дайр болсон үнэн заваан байна

Зочин [103.212.116.186] 2024-08-24 21:32:36

ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХАР ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ШҮҮ БӨӨН ЧИЙГ БӨӨН ХЭН ШҮҮ, БӨӨН ХООЛНЫ ҮНЭР, БӨӨН ШАТСАН ҮНЭР ТЭР ОРЦНЫ. БҮХ ХҮМҮҮСИЙН ХУВЦАС БӨӨН ХООЛНЫ ҮНЭР , ХИНШҮҮ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ

Zochin [202.126.88.188] 2024-08-23 14:15:44

Угаалгын газар бөөн чийг .Иргэдийн эрүүл мэндэд маш хортой .


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.