Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгалаа
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгалаа.
Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгууллаа. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоож, 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан.
Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байна гэж тус албанаас мэдээллээ.
/МОНЦАМЭ/
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.71] 2024-08-27 22:44:04
Тэр яахав ээ хятадууд урд талын газрыг чинь дуусгалаа хөөш монголчууд яахав
Нэг иймэрхүү л байна. [66.181.160.67] 2024-08-29 11:26:16
Урд нутагтаа хөрөнгө оруулж барахгүй байж бид чинь яаж тус нутгийг хөгжүүлэх юм бэ? Нөгөөтэйгүүр хятадуудаас өөр улс Монголд хөрөнгө оруулахгүй байна. Яах уу?
Хов хутгагч [66.181.189.53] 2024-08-27 21:08:30
Ой модтой маш их том хэмжээний газруудыг мөнгө төгрөгөө багтааж ядсан, дээгүүр том алба хашиж байсан дарга нар хашиж, харуул хамгаалалтаар хамгаалуулчихаад сууцгааж байдаг
Гурилдсан ажил ш дээ. [66.181.160.67] 2024-08-27 11:09:39
Хотод хашаа буулгалаа л гэдэг. Гэтэл хашааны дээд талыг буулгачихаад, суурийг нь хэвээр үлдээчихдэг. Хэн ч тэр суурийг дараа нь зайлуулдаггүй. Танил төрх байгаа биз. Кх!
Зочин [103.212.117.226] 2024-08-26 20:47:51
Хаа байсан хотын захад байгаа хэнд ч саад болоогүй хашааг суурийг нь үлдээгээд сугалаад аваад явчихдаг тэнэг хүмүүс шүү. Тэнд бол хэний ч замыг хаагаагүй харин хашааг авчихаар гадны хүмүүс орж ирээд бааж шээгээд хог хаяад тийм л болж байна даа хө ямар ч мэдрэмжгүй тухайн нөхцөл байдлаа ойлгож үнэлж мэддэггүй тийм л малнууд төр захиргаанд ажиллаж байна даа
Зочин [103.71.100.217] 2024-08-26 20:29:04
Дээр нь байрнуудын машины хаалтуудыг буулга. Заримыг нь буулгаад, заримыг нь үлдээгээд шударга бус байна. Бүгдэд ижил хууль, дүрэм үйлчлэх ёстой байх