Н.Моди анх удаа Украинд айлчлав
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди өнгөрсөн баасан гарагт Украйн улсад анх удаа айлчиллаа. Түүхэн хэмээн тодотгож байгаа энэхүү айлчлалын үеэр тэрээр тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Москватай хэлэлцээ хийхийг уриалсныг олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна.
Н.Моди айлчлалынхаа гол зорилгыг Украины энх тайвны төлөө хэмээн тодорхойлоод “Шийдэлд хүрэх хүрэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ юм. Бид цаг алдахгүйгээр энэ чиглэлд ажиллах ёстой. Энэ хямралаас гарах гарцыг хоёр тал хамтдаа эрэлхийлэх ёстой” хэмээн ярьжээ.
Ерөнхий сайд Н.Моди Энэтхэг улс дэлхий дахины энх тайвны төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн хэмээгээд хоёр орны хооронд өрнөх энхийн яриа хэлэлцээнд өөрийн зүгээс онцгойлон үүрэг гүйцэтгэх боломжтойгоо илэрхийлжээ. Украины ерөнхийлөгч В.Зеленский энх тайвныг тогтоох нь Украины хувьд нэн тэргүүний асуудал гэдэгтэй санал нэгдсэн байна. Гэвч хэлэлцээ эхлүүлэх саналыг хэрхэн хүлээж авахаа илэрхийлээгүй байна. Учир нь өнгөрсөн долоодугаар сард Н.Моди Оросын Ерөнхийлөгчтэй Москвад уулзсаныг В.Зеленский шүүмжилж байсан юм. Энэтхэгийн зүгээс Украины дайныг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг уриалж, Москвагийн эсрэг авсан барууны орнуудын хориг арга хэмжээг шүүмжилсээр иржээ.
Базарбямбын НЯМСҮРЭН
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.154] 2024-08-28 15:05:06
Зальтай индусууд Хөгжлийн шинэ зам, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гээд тэрбум 300 сая хүнээ тэжээх гээд яваад л байгаа гүрэн оросоос нефтийг рупигаар хямдхан салгаж аваад, баруун бас тал алдахгүй гээд л айлчилж буй Ногооноо шүүмжилсэн дээ индусыг
Том улсын түшмэл ам алдахгүй байх ёстой. [66.181.160.100] 2024-08-26 15:07:08
Тэбум гаруй хүн амтай Энэтхэгийн Ерөнхий сайд тийм ч хөнгөхөн баагий биш байх оо. Дэлхий гэдэг чинь ганц Баруун Европ, Америк биш, бас Ази, Африк, Орос бүрдүүлж байгаа. Энэтхэг бүгдэттэй нь сайн харьцаатай байхыг эрмэлзнэ. Иймд элдэв зүйл Моди-гээс хүсэх утгагүй.