Монголын улстөрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ!

Д.Тулга / Улстөр

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хуулийг баталж, парламентын засаглал тогтоод даруй 32 жилийг үлдэв. Түүнээс өмнө 1924 онд зөвлөлт загварын социалист үзэл баримтлалтай анхны Үндсэн хуулийг баталсан. Үүнээс хойшх 1940,1960 оны Үндсэн хуулиудад мөнөөх социалист тогтолцооны суурь хадгалагдсан. Социалист Үндсэн хуулиудын гол онцлог нь төрийн эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэхэд оршдог. Харин 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа Герман суурьтай парламентын засаглалыг сонгож, түүгээр төрийн мэдлийн хуваарилалтыг хийсэн. Гэвч тэгэхдээ дэлхийн хаана ч байхгүй парламентын Монгол загварыг бий болгосон байдаг. Өнгөн дээрээ парламентын засаглалтай гэх авч үндсэндээ хуйцай шиг засаглалын хэлбэрийг тогтоосон. Үүний учир нь 70 жилийн турш “стан” хэлбэрийн, бусдын удирдлагад явж ирсэн Монголын улс төр цоо шинэ засаглалыг сонгож, түүгээрээ замнах бэлтгэл байгаагүй юм.

Үнэн хэрэгтээ Монголын улстөрчид тэр чигтээ нуран унаж буй зөвлөлтийн системийнхэн байв. Хэдийгээр “Монгол Улс улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бөгөөд бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой” гэдгээ ойлгож байсан ч “Засаглалын ямар хэлбэр Монгол Улсад тохирох, алийг нь сонговол хаана хүртэл явах вэ” гэдгээ сонгодог утгаар нь тогтоож чадаагүй.

Тийм боломж ч байгаагүй. Чухам тийм шалтгаанаар парламентын засаглал нэртэй хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байдаг юм. Ардчилсан хэмээх анхны Үндсэн хуулийн гол зохиогчид арга буюу Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын хэн нь ч атаман биш байх хувилбар бүхий Үндсэн хуулийг батлуулжээ. Чухам тийм шалтгаанаар парламентын засаглал нэртэй хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байдаг юм. Ардчилсан хэмээх анхны Үндсэн хуулийн гол зохиогчид арга буюу Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын хэн нь ч атаман биш байх хувилбар бүхий Үндсэн хуулийг батлуулжээ. Түүнийг олонх судлаачид “Төрийн эрх мэдлийг хуваарилсан байх жинхэнэ Үндсэн хуулийн хоёр дахь шалгуурыг 1992 оны Үндсэн хууль давсан” гэдэг. Гэхдээ энэ нь бодит байдалтай яв цав нийцэхгүй. Үнэн хэрэгтээ анхны Ардчилсан Үндсэн хуулиас хойш Монголын төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хувааж эдэлсээр ирсэн. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалд гурвуулаа оролцоотой, тэдгээрт нөлөөлөх байдал нь давхцаж, ихэнх тохиолдолд Үндсэн хуулийн зарчмаас илт хол гажиг үүссэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр институц буюу төрийн гурван өндөрлөгийн хоорондын үүнээс улбаатай зөрчил улам хурцдах болсон. зөрчил улам хурцдах болсон. Явцын дунд Үндсэн хуулийн бус хуваарилалт үүсэж, эрх мэдэл нэг институц руу далдуур илэрхий шилжих процесс явагдсан. Энэ бол Үндсэн хуулиар эрх мэдлийн хуваарилсан ч парламентын засаглалыг монголчилсны үр дүн юм. Яг энэ нөхцөлийг Үндсэн хууль судлаачдын нэг хэсэг нь тойруу замаар, зарим нь шулуун хэлдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан 2015 онд МУИС-ийн ХЗС-ийн багш байхдаа “Бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч эсхүл хаан гэн нэг хүн хэрэгжүүлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчих, дур зоргоороо авирлах, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх, цаазаар авах зэрэг зүй бус үйлдлүүд гардаг. Үүнийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх хангалттай нотолсон. Товчхондоо, төрийн эрх мэдлийг ерөөсөө нэг этгээдэд атгуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосны үр дүнд төрийн эрх мэдэл хуваарилах онол бүрэлдэн хөгжсөн хэрэг. Энэ онолыг Францын Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номд орчин үеийн утгаар нь анх тодорхойлж, АНУ-ын Үндсэн хууль тэргүүтэй баримт бичигт тусгалаа олсон” гэж бичиж байв. Гэсэн хэдий ч эцэст нь Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч

Ерөнхийлөгч маань Монголын төрийн хамаг эрх мэдэл болж хувирсан. Ерөнхийлөгч хууль тогтоох дээд байгууллага биш, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх статусгүй боловч аль алийг нь харьяалдаг болчихсон. Тэр дундаа шүүх эрх мэдлийн хамгийн том хаан болсон. Түүгээрээ түрий барьж Монголын улс төрд, нийгэмд тэр чигт нь хяналтаа тогтоодог эзэн болж хувирсан.

Үүнийг бүгд мэддэг. Гэхдээ хэн ч ярьж зүрхэлдэггүй. Ийм л болсон. Улмаар үүнд дулдуйдсан үе үеийн Ерөнхийлөгч “Монгол Улс парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой” гэсэн бодлогыг барих болсон. Монголын түүхэн дэх зургаан Ерөнхийлөгчийн Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас бусад нь буюу тав нь ийм байр суурьтай байсан, байгааг энд онцлон хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ хүсэл сонирхлоо нуудаггүй ч илэрхий дайран довтолж байгаагүй юм.Харин өнөөдөр энэ нь хүчтэй явагдаж эхэллээ. Парламентын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг чиглэсэн ятгалга, сэнхрүүлэг эрчимтэй явагдаж байгаа талаар байнга яригдаж байна. Энэ нь уг үйл ажиллагаа парламент, эсхүл Үндсэн хуулийн цэц дээр хэрэгжих хувилбартайгаар төлөвлөгдсөнийг харуулж байна. Парламент уу, Үндсэн хуулийн цэц үү. Удахгүй тодорхой болно. Үүнд улс төр, хуулийн салбарын нөлөө бүхий зарим хүн хүчин зүтгэж буй юм. Бизнесийн нэр бүхий компанийн эзэд ч хөрөнгө санхүүгээ бариад дэмжихээр явж эхэлжээ. Түүгээр зогсохгүй, сүүлийн үед Монголын улстөрчид парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гээд хоёр хуваагдаж байна. Одоо энэ хуваагдлаа ил тод зарлах л үлдлээ. Нэг үгээр хэлбэл энэ байдал нэлээд хурцдаж, далд үргэлжлэх аргагүй боллоо.

Ажиглагч А.БАТБОЛД


Сэтгэгдэл

Их инээдтэй тогтолцооруу орчихсон ш дээ. [66.181.160.67] 2024-08-29 10:54:27

Парлиаментын засаг ч гэждээ. Хариуцлага тооцьё гэхлээр гишүүдийнхээ тоог нэмж томсгочихоод нам болон гишүүдийнхээ хүлээх хариуцлагаа "шингэлчихдэг". Баахан шинэ нам оруулчихдаг. Кх! Засгийн газар нь парлиаментынхаа цөөнх хүчнийг Засгийн газартаа оруулчихаад өөрийгөө шүүмжлэх хүчингүй болчихдог. Их инээдэмтэй загварт орчихсон. Кх! Шүүх нь бол бүр инээдтэй, ихэнх шүүгчийг албанд томилсон Ерөнхийлөгч нь бултаад гадаадад бөгчихөөд байдаг. Уг нь ардчилсан орнуудад Ерөнхийлөгч байсан хүн ядахдаа огцорсноос хойш 4-5 жил нутагдаа байх ёстой байдаг. Гэтэл манай экс-ерөнхийлөгч бол Монголдоо пакталж пакталчихаад АНУ-руу бултачих юм. Кх!

Зочин [124.158.107.15] 2024-08-28 19:48:48

Төрийн 3 өндөрлөг гэдэг нь Хууль тогтоогч засаглал парламент, Гүйцэтгэх засаглал ЗГ, Шүүх засаглал. Энэ 3 тэнцвэртэй, хараат бус байдаг гээд ярьдаг биз дээ. Үндсэн хуулиа урбанек Лхагважав, Баабар ..... нараар бичүүлэх хэрэгтэй.

Аак [124.158.107.15] 2024-08-28 19:43:35

Ерөнхийлөгчөө парламентээс сонгодог байсан бол ХҮҮК ЖЭНК гэх адгийн шаарууд хэзээ ч ерөнхийлөгч болохгүй.

зочин [66.181.181.65] 2024-08-27 12:19:24

Маш үнэн зүйл бичжээ, ингэж сэтгэж бичиж чадах зүрх зоригтой хүн Монголд байгаа нь талархууштай. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛД МОНГОЛ УЛС ХЭЗЭЭЧ ШИЛЖИЖ БОЛОХГҮЙ. БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ЧАДВАР БАГАТАЙ, МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛГҮЙ, ЗОРИГГҮЙ, БУСДААС ХАМААРАЛТАЙ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ МОНГОЛ УЛС БУСДЫН МЭДЭЛД ШИЛЖИХ АЮУЛТАЙ ЮУ? 70 гаруй жил оросыг дагаад юу болов? хэт хоцрогдсон, буурай ядуу улс болсон биз дээ? БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ, МОНГОЛ ХЭЛ СОЁЛ, ТҮҮХ УЛАМЖЛАЛАА БҮРЭН МЭДДЭГ, 2-3 ГАДААД ХЭЛ ЭЗЭМШСЭН, МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ, МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕС-ААР СОНГОН АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ БАЙХ АА? өөрөөр мэдэхгүй ээ. МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ТОМООХОН ОЛОН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛООСОЙ, зөвхөн талх боов хийгээд хөгжих үү?

зочин [66.181.187.127] 2024-08-27 10:56:28

Ерөнхийлөгчийн засаглал манай нөхцөлд тохирохгүй хүзүүгүй нөхөр өөрийн тойрон хүрээлгчдэд Монголын хамаг сангуупыг хоосолж өөдтөй өнгөтөй үйлдвэр аж ахуйн нэгж байгалын баялагийг хувьчлал нэр зүүн хувааж авсанаас болж иргэд ядуу улс хөгжихгүй хэдэн баячууд баяжиж хөлжиж бна

anhaa [202.126.89.204] 2024-08-26 22:24:15

15 толгойтой Атгаалжин хар мангасын үлгэр 126 болов Чингис хааны үр сад мөн л юм бол нэг толгойтой байх энэ нь Ерөнхийлөгчийн Засаглалтай байх явдал юм

Иргэн [66.181.190.243] 2024-08-26 21:16:03

БАс хүзүүгүй хулгайч Элбэгээ байна. Тэр яаж бас дээш гарсан бэ?

Иргэн [66.181.190.243] 2024-08-26 21:14:53

Баттулга, Хүрэлсүх гээд 2 маш боловсрол дорой хүмүүс яаж тэр дээшээ гарав гэдэгт гүн гүнзгий анализ хийх хэрэгтэй бус уу? Энэ байдал үргэлжилбэл Мо.нгол улс л хохирно.

Аак. [124.158.107.15] 2024-08-28 19:24:16

Тийм шүү, Баттулга Хүрэлсүх хоёр бол үнэхээр хоосон толгойнууд. Энэ хоёр нийлээд Гашуунсухайтын төмөр замыг өнөөдөр хүртэл гацааж үхмл хөрөнгө болгосон. Ингэж улсынхаа хөгжлийг 20-30 жил ухраасан. Энэ хоёр новшоос айх хэрэггүй баймаар. Энэ хоёр Таван Толгойн нүүрсний гэрээг нццуалж өнөөг хүртэл хулгайлсаар л байгаа гэнэ.

Зочин [202.126.89.133] 2024-08-26 21:12:23

ХҮРЭЛСҮХ ИЙГ МУУ ХЭЛЖ ЯАДГИЙН ХАРИН Ч ДАЖГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ. ТЭГЭЭД ЯАХЫН НАМБАРЫН ЭНХБАЯР, БАГАДАНДИ, ОЧИРБАТ, БАТТУЛГА НАР ЮУ ГИЙГҮҮЛСИЙН БИТГИЙ ТЭНЭГТЭЭРЭЙ ЗАМБАРААГҮЙ. ЗАРЧИМГҮЙ БАЙХАД ЧИНЬ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ СААД БОЛООД БАЙГАА ЮМ УУ ХӨЙШАА ЮМ. ОДОО ТЭГВЭЛ 126 БОЛСОН ПРАЛАМЁНТЭД УЛС ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖЛАА, ХУДЛАА ГАЗАР ХЭРҮҮЛ ХИЙХЭЭ ӨӨР ЮУ ХИЙЖ БАЙГААН ДОТОР НЬ НАРАНТУЯА, ЦЭЛМҮҮН, МӨНХБАЯСГАЛАН, ЛОДОЙСАМБУУ ТЭМҮҮЛЭН ГЭЭД ХАР ХЭРҮҮЛ ХИЙСЭН ПАРЛАМЕНТ ЙН ҮУЙЛ АЖИЛЛАГААГ ЛАЙВДААЖ СУУЖ БАЙГАА САЙХАН ГЭГЭЭН ТУНГАЛАГ ОЮУНТАЙ ХҮМҮҮС НЬ АЖЛААЧ БИТГИЙ ХУДЛАА ДҮР ЭСГЭЭД БАЙ. БАРАГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ НЬ Ч ДЭЭР ЮМ ШИГ ...

jenko battulga gaigui blaa daa [202.55.191.130] 2024-08-28 10:05:34

Hogiin Hvrelsvhiin hiisen yum yugaa baih be dee.

Зочин [59.153.115.178] 2024-08-26 19:58:06

Түүхэнд байгаагүй цүнх барьсан боловсролгүй 3…яанаа …монголын минь заяа түшиг …ядаж парламент нь дээрээ хөө

Зочин [103.57.93.43] 2024-08-26 19:03:35

аль засаглал байсан ч ялгаагүй хөгжлөөрөө хоцорч дэлхийд сүүл барих болсон доо улсын гадаад өр хурдачтай өсөж улсын төсвийн үлэмж хэсэг зөвхөн зээлийн хүүг төлхөд зарцуулагдаж хөрөнгө оруулалт зогссон иргэд ядуурсан тул юун засаглал ярих

Зочин [202.9.40.110] 2024-08-26 13:54:18

Хммм таарсан 3 н тарз, харахаар нүд өвдчөөд байхым чёрт,

Зочин [66.181.176.96] 2024-08-26 12:52:56

Дунд бодовсролтой Баттулга болон гадаадад тэнүүчилж амьдардаг хэнийг ч МУ-ын Ерөнхийлөгчид сонгодог нь илт болсон. эрх мэдэл өгвөл улс орныг баллаж мэднэ. Ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй.

Дэлхийн жишгийн удирдагчтай юмдаа, БИД чинь. [66.181.191.37] 2024-08-26 13:37:31

Монголын Ерөнхийдөгч, Ерөнхий сайд нар ч хаашаа ч юмбдээ? Бангладешийн Ерөнхийлөгч шиг өөрийнхөө хөгжүүлж чадаагүй бүсгүй шиг хөгжилтэй улсруу зугатаад л. Эсхүл нарсанд гарч цэвэр агаар амьсгаалаад л. Гэхдээ Өмнөд Солонгос шиг амиа л хорлохгүй юмдаа. Хуссан зүйлээ цусалж амжаагүй болохлээр тэгдэг байхдаа.

Зочин [202.131.225.53] 2024-08-26 12:15:31

зориуд ийм юм бичиж бгаа гэж хардаж бна би хардах эрхтэй

Мордохын алдаа нь муу юм шүгэлээд л. [66.181.160.100] 2024-08-26 12:05:36

Анхны өгүүлэрт АЛДАА. "32 жил үЛдэв" юм уу?

Зочин [71.231.169.0] 2024-08-26 19:36:33

Чи бас өөрөө алдаа. Өгүүлбэр юм шүү дээ, уг нь.

Зочин [202.179.2.13] 2024-08-26 12:04:59

Энэ тогтолцоог нэг өөрчлөхгүй бол ирээдүйд хүүхдүүд минь жаргахгүй нь тодорхой болчихлоо шүү

Зочин [202.55.188.34] 2024-08-26 11:05:05

Хүрэлзэгэнийг би лав сонгоогүй цүнх барьж гүйсэн хогийн бацаан л гэж дуулсан

Зочин [202.55.188.34] 2024-08-26 11:04:01

ХҮРЭЛСҮХИЙН БИЧҮҮЛСЭН НИЙТЛЭЛ БАЙНА! ХӨӨРХИЙ ЧААВАС БИЧИЖ БАЙГАА НӨХӨР НЬ ӨӨР ШИГ НЬ БОЛОВСРОЛГҮЙ БИ ЧАДНА БАЙНА ДА ЗАЙЛУУЛ

Зочин [202.55.188.34] 2024-08-26 11:02:52

ХҮРЭЛСҮХ ПИЗДА МОНГОЛЫН ХААН БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ САЛААВЧ ӨГӨЕ! ЗАЙЛААРА ХАГАС ЦЭРЭГЖСЭН НҮЦГЭН БАНЬД ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ ГЭЭД ЯДЦАН ХАР АЦ МИНЬ БАРАХГҮЙ ШҮҮ ЧИ ЛАЛРАА

Зочин [66.181.182.119] 2024-08-26 10:32:39

Ерөнхийлөгчтэй болвол хэсэг дулдуйчнууд тойрон хүлээлэгч болж ил тод байдал үгүй болно шүү дээхэзээ ч дэмжихгүй

Зочин [66.181.189.250] 2024-08-26 10:23:34

Намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ зөв оноож чадахгүй явсаар, түүнийхээ үр дагаврыг ард нийтээр амссаар өнөөг хүрч байна. Цааш хичнээн жил үргэлжлэх юм бол доо.

Nerguibaatar [202.126.88.167] 2024-08-26 10:11:47

Та хэд монголоо л сайхан хөгжүүлээд өгөөч

hahahaha [103.168.34.24] 2024-08-26 09:53:28

yamar medeggui teneg yum bichdeg gar bnoo kkk.uurt ni saihan bdag bh oo

Зочин [66.181.188.194] 2024-08-26 11:36:09

хогийн новш хүрэлсүхээс яаж 6 жил дуусгаж салахыг түмэн бодож шаналж баЙХАДочирбат бямбасүрэн, дэмбэрэл мэтийн баатар хэмээгдэх сэнжтэй тэмдгийн горилогчид зулгуйдаж буйг олон түмэн анхаарч байгаа. Энэ хог новш төрөөс зайлж арай хэлтэй мэдлэг боловсролтой, онгирооо биш хүн ерөнхийлөгч болоосой. Хүрэлсүх бол ёстой түрийний өсс толгойд гарна гэгч болсон түүхийн хог шаар

Зочин [103.212.116.186] 2024-08-26 09:49:09

За зүгээр ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь хамаагүй дээр ч юм шиг

Зочин [66.181.191.69] 2024-08-26 10:54:38

Дарангуйлагчдын хэрэгтэй юу


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.