"Үндэсний ухамсарт үзэл санаа сэргэж байна"

Д.Тулга / Улстөр

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлыг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын санд зохион байгуулж байна.

Монгол нутагт бурхны шашин дэлгэрэхдээ монголчуудын түүх, соёл, төрт ёс, философи сэтгэлгээнд гүнзгий нөлөөлж, сүм хийд, лам хуврага, дэг жаяг, зан үйлийн онцлог бүхий “Монголын бурхны шашин” болж хөгжсөн. Тиймээс монголын бурхны шашин нь шашин судлал, буддын судлал, монгол судлалын хүрээнд тал бүрээр судлагдан хөгжиж буй.

Энэхүү хурлаар Монголын бурхны шашныг судалдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, монголын бурхны шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэж байна. Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНПУ, БНСУ, БНУАУ, Швейцарь, Япон, Тайланд зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа, Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа, Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа, Монголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүллээ.

Монголд 1708 санваартан бүртгэгдсэнээс 1414 нь хуварга байна

сонин mn

Монголын шашин шүтлэгийг сүүлийн арван жилээр нарийвчилж эрэгтэй, эмэгтэй хүйсийн бүтцээр нь харвал монгол эмэгтэйчүүдийн сүсэг бишрэл эрэгтэйчүүдээс өндөр байна. 2019 онд нийт сүм хийд 453-д хүрсэн нь оргил үе байжээ. Шашны сургууль дацанд суралцагчдын тоо 2010 онд нэлээд олон байсан бол өнөөдөр цөөрч зургаа дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж. Үүний цаана шашинд суралцагчдын тоог бүрэн бүртгэж чадаж байгаа юу гэдэг асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, 112-р сургуульд өнөөдөр идэвхтэй сурч буй 106 сурагч байгаа аж.

2023 оны байдлаар Монгол Улсад 132 бурхны шашны сүм хийд байхад, христос шашны 209, ислам шашны 23, бусад шашны долоо сүм хийд нийт 371 сүм хийд байна. 2023 оны байдлаар Монголд нийт 1708 санваартан бүртгэгдсэнээс 1414 нь хуварга аж.

Монголын бурхны шашинтны төвийн Гандантэгчилэн хийдийн гавж С.Гантөмөр Монголын дээдэс лам нарын Цогт Наландарын түүхэн уламжлалд оруулсан хувь нэмэр илтгэлдээ “Бурхан багшийн сургаалын гол зорилго нь гадаад болон дотоод юмс үзэгдлийн наад мөн чанар, үнэмлэхүй буюу цаад туйлын мөн чанарыг бүрэн таних явдал мөн. Тиймээс буддын сургаалыг судлагчид нь урт хугацааны шат дараалсан тун нарийн сургалтын тогтолцоог бий болгосон байдаг. Монгол оронд Бурханы шашин гурван удаа дэлгэрсэн ч хожуу дэлгэрэлтийн үед сургалтын тогтолцоо нь нийтийг хамран бүрэн цогцлон суурьшиж чадсан. Монгол туургатны олон газар нутагт тэрхүү тогтолцооны дагуу сургалтаа явуулдаг олон хүрээ хийд байсан ч тэдгээрийн дотроос Халх Жэвзүндамбын их хүрээ нь Монголын Бурхны шашинтны гол төв болон мандан бадарч байсан.

сонин mn

Их хүрээний сургалт нь лекц болон мэтгэлцээнд суурилан явагдах бөгөөд гол судлагдахуунууд ба судлах арга барил тэргүүтнүүд нь бүгд Цогт Наландарын хийдийн бандида нарын зохиол бүтээлд үндэслэгдсэн байна. Тиймээс уг сургалтын Тогтолцоо нь Цогт Наландарын хийдээс уламжлалтай хэмээн үзэх боломжтой. 129 Наландарын бандида нарын дээрх үндсэн зохиол бүтээлүүдийн хүрээнд хамрах 80 гаруй ламын нэгээс дээш бүтээлүүд байгаа нь багагүй үзүүлэлт гэж үзэж байна. Мөн эдгээрийг үзэж судалдаг Буддын гун ухааны дацан их бага нийт мянга гаруй байжээ. Тэдгээрт үлэмж хэмжээний лам нар суралцаж байсан нь бас тодорхой. Тэдний дотроос зөвхөн Их хүрээний хоёр дацанд Буддын гүн ухааны дээд цол болох Гавжийн миндаг хүртсэн хүмүүсийн тоог судлахаар бид хичээж байна. Бидний дээдэс лам нар Бурханы шашныг зүгээр нэг шүтсэн төдийгүй өөрсдийн оюун ухааны онцлогийг шингээсэн олон гайхамшигт бүтээлүүдээр баяжуулж иржээ. Тиймээс монголчуудын цогт Наландарын түүхэн уламжлалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг нь үнэлж баршгүй хэмээн бахархан үзэж байна” гэдгийг онцоллоо.

Эрдэмтэд монголчуудын шашин шүтлэг, буддын шашныг түлхүү судалдаг

Олон улсын монголч эрдэмтдийн сонирхдог гол сэдэв нь монголчуудын шашин шүтлэг, буддын шашныг голчилж судалдаг. Гадаадын 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач Монголын бурхан шашны түүх, Монголын хутагт хувилгаадын талаар илтгэлээ хэлэлцүүлж байна. Мөн монголчуудын уул овоо байгалиа шүтэх ёс заншлыг судалдаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Далай лам Монголын X Богдын талаар хэлэлцэж байгаагаараа онцлогтойг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор С.Дэмбэрэл хэлж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.191] 2024-09-03 23:20:37

Буддын шашин бол Монгол үндэстэнтэй ямар ч хамаагүй!!! Монголчууд лам нарыг "шар хувалз" гэдэг байгаагүй юү?

Зочин [103.212.162.210] 2024-08-31 07:41:04

Сохроор бишрэх, мухар сүсэглэхийг үндэсний ухамсар сэргэж байна гэвэл эндүүрэл шүү...

Зочин [103.212.162.210] 2024-08-31 07:45:57

Тийм ээ

зочин [66.181.185.233] 2024-08-29 14:47:04

1708 ламын хэд нь гэр бүл авгай хүүхэдтэй вэ?

Зочин [103.212.162.210] 2024-08-31 07:45:34

Бүгдээрээ

Шашныг битгий шүүмжил, нүгэл. [66.181.160.67] 2024-08-29 10:33:56

Ийм номлолтой, ийм ёс заншилтай шашныг Монголд сэргээн мандуулахдаа 1990 онд ба түүнээс өмнө 1960-д оноос хойш бүгд МЭДЭЖ Л байсан биздээ. Гэнэт л Уламжлалт шашнаа шүүмжилж гэнэ. Шашин өөрчлөгднө гэдэг чинь маш удаан үйл явц. Мэдээж шашин цаг үеэ дагаад цаг үедээ тохирч өөрчлөгдөх ёстой, ГЭХДЭЭ нам, улс төрийн хөтөлбөр-номлолыг хэдийд ч ТЭРГҮҮЛЭХГҮЙ.

Иргэн [66.181.181.209] 2024-08-28 10:52:11

Наад мухар сүсэгээ Ухаарч Ойлгосон Эрдэмтэд Хэрэгтэйсэн дээ !!!!!!!!!Мунхарлал шүү !!!!!!!!!Ичээч эээ !!!!!!!!!

Зочин [103.140.10.208] 2024-08-27 22:55:46

1400 гаруй хуврагтай гэнэ. Хувраг гэж Архадын зэрэгт хүрсэн хүнийг хэлнэ. Архад гэдэг нь орчлонгийн хүлээснээс ангижирсан хүн. Бүх юм яс тодорхойлолтод нийцэж байх учиртай. Дэмбэрэл гэж жинхэнэ марксист хүн байна.

Зочин [66.181.178.253] 2024-08-27 22:32:31

За битгий солиор бурхан шашин шүтлэг гээд яадгийн хүний эрх БУРХАН НОМ ҮЗСЭН ХҮН, . Лам багшийг шүтсэн хүн ХЭЗЭЭ Ч АЛЗАХГҮЙ ЭЭ. ЯАГААД Ч ЮМ НЭГ Л ТИЙМ ЦААНААСАА СЭТГЭЛ САНААГ ТАЙВШРУУЛДАГ ШҮҮ. БУРХАНЫ НОМ ШҮТЛЭЭ ЛАМ ШҮТЛЭЭ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА ХҮМҮҮС БИТГИЙ ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДААД БАЙГААРАЙ. БУРХАН ШАШИНДАА ШҮТЛЭГТЭЙ, ЛАМ БАГШДАА ШҮТНЭЭ БИД

Зочин [103.212.162.210] 2024-08-31 07:44:39

Аа Ха ха

Зочин [66.181.182.254] 2024-08-27 21:52:46

Буян, нүгэл 2 ыг ялгаж сурах хэргтэй. Бас сайн муу үйлын үр андуурахгуй заавал эзэндээ ирдэг гэдгийг ойлгох нь чухал даа

ZOCHIN [58.160.64.25] 2024-08-27 20:38:14

SHUTEH ES SHUTEH N TANII SONGOLT...GEHDEE HET SHUTEJ SHINJLEH UHAANIIHAA ESREG BVAL TENEGIINH...HOSLUULVAL HUN II ORCHLONG MEDERSNIIH , GANTCHAN SHINJLEH UHAAN GEVEL ...LENIN MARKS , ENGELS L YMUUDAA.... HUN UURIINHUU SETGELIIG L DAGAH N ZUV YMUUDAA...SETGEHUI BOL HYZGAARGUI ORON ZAISHUU.....YG L OGTORGUI....

Jariga.mn [124.158.108.57] 2024-08-27 16:21:06

Буддизм өөрөө шинжлэх ухаан,Тэгэхээр Буддын шашиныг шинжлэх ухаантай хослуулж хөгжүүлнэ гэж байх ёсгүй хүмүүсийн бичээд байдагчлан тэр шинжлэх ухаан бол зүгээр л Эзэн Есүст итгээч Ариун сүнсний боол болооч л гэж шинжлэх ухаан бичээд байгаа болхоос уг чанартаа шинжлэх ухаан гэдэг ээ ч ойлгодоггүй нүүр номууд самууруулж Буддын шашингүй болгох гэж мөн ч их ажилгааг хийсэн гэсэн ч тэд ялагдаж байна.Христ итгэлт нүүд эрчимтэйгээр буурч байна.Эргээд эрдэмтэн Бира гэгчийн сөрөг ухуулаад байдаг өнөө Шарын шашин эрчимтэй сэргэж Эзэнтэй гээр өсөн дэвжиж эрчимжиж байна.Бид Шарын гэх шашныг устгах суртал явуулагч Бира гэгчийг нийгмээрээ жигших хэрэгтэй магад тэр хүн Маш олон хүнийг буудаж хороож байсан Дотоод яамны алуурчин ч байхыг үгүйсгэхгүй.

Зочин [59.153.113.210] 2024-08-28 06:57:49

Мунхарцан сда байнашд. Шашин шинжлэх ухаанаа ч ялгахгүй. Нохой Нямочирын гөлөг байхаа, цаадах чинь лам ч биш асман юм байжээж бас Чингис хааныг тахина нтр гэчихсэн есөн шидийн юм хуцаал явдаг болсон байна лээ

zochin [66.181.160.73] 2024-08-27 17:04:52

unen2 ulaan marksist hunuhsench umhiigee tavihgui

Зочин [59.153.114.117] 2024-08-27 12:39:26

100 жилд шашинд мунхараад, одооны хүмүүс өөртөө итгэх ямар ч итгэл үнэмшилгүй болчихоод байна. Энэ Төвдийн лам нар хэзээ нутаг буцах гээд байна аа.

zochin [66.181.160.73] 2024-08-27 17:08:17

103 jild lam nar tor barisan gej duulaagui yum baina. harin helmegdel geluu ustgal geluu yum bolson gej duulsan.hervee ene uls hogjoogui yum ardiin nam oros ah 2s asuu

Зочин [139.5.219.52] 2024-08-27 12:30:52

Шашин дэлгэрэх нь үндэсний ухамсарт үзэл санаа дэлгэрч байгаа гэсэн үг юмуу. Манайхны хэт шашинлаг байдал дэндээд байгаа ш дээ. Дэндүү их шүтлэгтэй байх ч бас хортой шүү. Ядаж л буян чинь барагдана гээд усанд ч оруулахгүй шүү дээ. Цааш нь тоочоод байвал их юи бий дээ...

zochin [66.181.160.73] 2024-08-27 17:10:31

yasan usand orohiigchin lam nar horiyod baina uu shuuhed og

Энэ ОУ-ын хурал хэрэгтэй зүйл. [66.181.160.67] 2024-08-27 10:57:57

Монголд хэрэгтэй зүйл хийгдэж л байна. Гэхдээ 2010 оноос хойш сүм хийдийн шавь цөөрч 6 дахин буурсан нь санаа зовоож байна. Цаашдаа нэмээд л буураад л байх уу?

Зочин [103.212.162.210] 2024-08-31 07:42:03

Бүр огт байхгүй болбол Монгол ариусна

Монгол хүн [202.55.183.178] 2024-08-29 14:26:35

Цаг цагаараа байдаггүй.Өнөөгийн хүмүүс үнэнийг хайсаар л байна.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.