Есдүгээр сард тариалан бүхий нутгуудаар цочир хүйтэрнэ

Д.Тулга / Эдийн засаг

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 2-3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг мэдээллээ. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, хүйтэрнэ.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–ийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орно.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.