Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ үргэлжилнэ гэв

Д.Тулга / Улстөр

Газын зурваст Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд 10 сарын турш үргэлжилж буй дайныг түр зогсоож, барьцааны хүмүүсийг суллах асуудлаар Каир хотноо болсон өндөр түвшний хэлэлцээ ням гарагт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөлөө гэж АНУ-ын албаны төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ санал зөрөлдөөнийг арилгахын тулд ойрын өдрүүдэд төлөөлөгчдийн түвшнийг бууруулан хэлэлцээг үргэлжлүүлэх ажээ.

Хэлэлцээний талаар нэрээ нууцалсан төлөөлөгчийн хэлснээр, холбогдох албаны төлөөлөгчид Каир хотод үлдэж, АНУ, Катар, Египетийн зуучлагчидтай уулзах ажээ. Каир хотноо өнгөрсөн пүрэв гаргаас ням гаргийн хооронд үргэлжилсэн яриа хэлэлцээг уг төлөөлөгч “бүтээлч” гэж тодорхойлоод, бүх тал “эцсийн бөгөөд хэрэгжих боломжтой тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллаж” байгааг онцолжээ.

Хэлэлцээнд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, Израилын Моссад тагнуулын албаны дарга Дэвид Барнеа нар оролцжээ. Харин ХАМАС-ын төлөөлөгчдөд Египет, Катарын зуучлагч нар мэдээлэл өгсөн ба тэд хэлэлцээнд шууд оролцоогүй байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.154] 2024-08-28 14:20:10

Палестины ХАМАС ыг бараг устгасан, одоо Ливан, Сирид байгаа дайснуудаа устгана. 9-хөн сая хүнтэй, 22 мянган кв.км нутагтай

Зочин [59.153.115.154] 2024-08-28 14:10:58

Хүчирхэг улс, зөв удирдлага зохион байгуулалт, технологи, шинжлэх ухаан хөгжүүлж, зөв түнш сонгосон улс дайснаа дарж дархан цолоо мандуулж байх


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.