ЧУУЛГАН: Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газарт буцаалаа

Д.Тулга / Улстөр

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж буй юм.

Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарим гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан билээ. Тэдний саналын дагуу Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаах эсэх талаар санал хураалт явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн Тендерийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаах саналыг УИХ-ын гишүүн Б.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргаад, Төсвийн байнгын хороонд дэмжигдээгүй. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Тендерийн тухай хуулийн өөрчлөлтийг цогцоор нь авч үзье гэдэгт санал нэгдсэн. Араасаа ямар нэгэн авлига, Түр хороо, гацалт үүсгэхгүйгээр олон түмэнд ил тод нээлттэйгээр хэлэлцэх учиртай гэдэг байр суурийг гаргасан.

Төсвийн байнгын хороонд эл асуудлыг хэлэлцэж байх үед Л.Гантөмөр, Т.Доржханд сайд нар мөн энэ асуудлыг өм цөм байдлаар биш, цогцоор нь авч үзье гэж хэлж байсан.

Гишүүд кнопдоо гар хүрэхгүй байхад энэ хуулийн төсөл буцна. Тиймээс гишүүдийг кнопдоо гар хүрэхгүйгээр уг хуулийн төслийг буцааж өгөхийг хүсье” гэв.

Үүний дараа санал хураахад, Санад хураалтад 110 гишүүн оролцсоноос 108 дэмжсэнгүй. Улмаар Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон түүнтэй дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Засгийн газарт буцаахаар боллоо.


Сэтгэгдэл

иргэн [66.181.181.209] 2024-08-28 10:56:44

Сайхан Илчлэгддэг цаг Хугцаа иржээ!!!!!!!! Шинэ гишүүдээ өшөө Сайн хариуцалгатай ажилаарай !!!!!!!!Үнэний төлөө ажиллана гэдэгт Итгэж Залбирч баына шүү!!!!!!!! Ирээдүйн хүүхэдүүд өр ба хоосрол үлдээж үл болно!!!!!!!!!!!! МАН - иынхан ч их юм нууц шүү Сэрэмжтэй байцгаараарай Амжилт!!!!!!!!

зочин [66.181.190.204] 2024-08-28 10:13:43

Луйвраас сэргийлж хяналт шалгалттай шүдрага авлиггүй ил тод нээлттэй тендер төсөл дагалдах хуулиуд батлагдвал амжилт шүү гишүүд минь хичээгээрэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.