Хөвсгөл нуураас татан гаргасан автомашин, техникийг орон нутагт хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд наражлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлагууд оролцсон юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргаж, 50 орчим тн бохирдол шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалж чадлаа.
Ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр анги, Геомастер компанийн хайгуул, судалгааны багийн ажилтан, алба хаагчид үүрэг хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж буй гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгарал болон ялгаруулагчийн эх үүсвэрийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулсанаар 161тн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг таслан зогсоож, дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг тэг /0/ болгох зорилт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Монгол Улс бодит хувь нэмэр орууллаа.
Сэтгэгдэл
161 тн СО2 [103.57.92.155] 2024-09-01 19:20:33
161 тн СО2 нь хаанаас ялгарах байсан юм бол доо. Ямар урвалын тэгшитгэл дээр тулгуурлаж энэ тооцоог хийгээ юм болоо, сонин л сонсогдож байна. Бензин, дизель түлш шатаж, түүнээс СО2 ялгарна гэж тооцоо юм болов уу, их л бүдэг байна даа
Зочин [202.9.40.69] 2024-09-01 12:45:34
Юү хүлээлгэ өглөө гэнэ үү? Хүлээж аваад замдаа гаргахуу? Их л ажиллаад ядраад бн шүү хөө , амралтаа авсымуу? Уначихваа, чи үгүй бол монгол улс үгүй, биеэ бод!
Иргэн [66.181.186.158] 2024-09-01 11:30:04
Орон нутаг тэр зэвэрсэн төмрийн сэгээр юу хийх гэж!!!
Зочин [122.201.31.196] 2024-08-30 21:21:55
Neg barigadiin generaldaa uureg ogool boloo bishuu oor hiih ajil baidguimuu? Eronkiilogch hun iimeerhuu shaldar buldar ajil tolgoilood sur badruulad yavj baih gej?
Зочин [103.140.10.208] 2024-08-30 14:15:53
МОНГОЛ ОРОНЫ ГАЗАР НУТАГ 89ХУВЬ НЬ ХЯТАД ЭЗЭНТЭЙ БОЛСОН ГАЗАР НУТГИЙН ТООЛЛОГО ХИЙСЭН Ч НЭГЭНТ ХОЖИМДОЖ ХӨ
Зочин [192.82.65.120] 2024-08-30 09:52:48
Ерөнхийлөгч та ийм ажил дээр очиж, цаг хугацаа мөнгө үрэхийн оронд, хятадуудад олгосон газрын мэдээлэлийг зохих ажилтанаас нь авч хянан, ажлаа хийвэл яасан юм бээ.
Зочин [103.10.22.124] 2024-08-29 21:15:42
Байгальд ээлтэй ажил хийсэнд нь талархаяа ингэж бодит ажил хийсэн өрөнхийлөгч одоогоор өөр байхгүй гадны гар хөл болсон юмнууд л байсан шүү...
Ганбаа [202.126.89.130] 2024-08-29 19:52:36
Машин техникийг хуучин эздэд нь бэлэглэж тэднээр сургалт сурталчилгаа хийлгэх хэрэгтэй
Зочин [66.181.179.140] 2024-08-29 18:41:48
Хөвсгөл далайд унасан техник одоо байхгүй гэж ойлгох уу
Surtei [202.70.38.18] 2024-08-29 14:40:42
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөө юу даа
ТЕХНИК НЬ ХААНА БАЙНА? [202.131.248.198] 2024-08-29 14:23:33
ЭНЭ ХЭДЭН ХҮНИЙ ЗУРАГ МЭДЭЭНИЙ ЗОРИЛГО БАЙЖЭЭ ДЭЭ. УГ НЬ ТЕХНИКҮҮДИЙН ЗУРАГ НЬ БАЙВАЛ БОЛМООР.
Зочин [202.179.4.249] 2024-08-29 14:20:15
Гаргасан юм бол ийм олон хүн очиж улсын мөнгийг үрэх ямар хэрэг байна. Наад хийрхлээ болио. Улс орны эдийн засгийг томчууд цөлмөөд дууслаа.