ГССҮТ: Скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насныхан байна
Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн байна.
Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60% нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6% нь 0-18 насны хүүхэд байна.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-иар тус, тус тэргүүлж байгаа юм.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)
- Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2%) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2024-09-02 12:39:21
Унаж байгаа хүүхэд залуучууд нь хачин хурдтай хүн дайрчих гээд л хаа сайгүй холхилдоод байгаа юм. Авто зам дагасан дугуйн зам л хэрэгтэй дээ. Яаж зохицуулмаар юм байгаан