УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдрийн хуралдааны эхэнд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдрийн хуралдааны эхэнд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 81.7 хувь нь дэмжсэн юм.
Өмнөх парламент 2024 оны төсвийг батлахдаа зарлагыг түүхэн дээд хэмжээ буюу 27 их наяд төгрөгт хүргэсэн. Тодотголоор улсын төсөв гурван их наядаар нэмэгдэж байна. Тухайлбал, тэнцвэржүүлсэн орлогыг 12 хувиар нэмэгдүүлж 28.9 их наяд, зардлыг 11.3 хувь өсгөж 30.5 их наядад хүргэхээр тооцоолжээ. Ингэснээр төсвийн тэнцэл 1.6 их наядын алдагдалтай гарахаар байна.
Сэтгэгдэл
Мэдээ мн-ихан ажлаа хийж чаддаггүй, хоцрогдочихсон. [66.181.160.14] 2024-09-02 10:14:58
Өнгөрчихсөн Баасан гаригийн мэдээгээр үхсэн элэнцгээ бид нар яах юм бэ? Хэнд хэрэгтэй юмб?
Зочин [59.153.113.209] 2024-08-31 14:41:24
Эдийн засаг тоонтүзүүлэлтээр тэлсэн дүр зураг харагдаад байдаг,тэтгэвэр нэмлээ гээд байдаг гэтэл иргэдийн амьдрал дээрдэггүй,юмны үнэ өдрөөс өдөрт өсөөд байдаг үүнийхээ учир шалтгааныг олооч дээ гарц гаргалгаа хийгээч эдийн засгийн,татварын механизмаар зохицуудахаас өөр оновчтой арга байхгүй юм шиг дээр нь манайд хэт олон яам,тамгын газар,том жижиг,төсвөөс мөнгө саадаг бараг хэрэггүй шахуу яам,агентлаг,төрийн мөнгөөр туйлсан орон тоо бөглөсөн төрийн албан хаагчдаа,сайдуудаа цомхотгооч дээ энэ талаар ерөөс дууграхгүй юм,Оюука ер нь төрийн бүтэцийг ингэж томрууллаа,татвар төлөгчдийг шимдэг нөхөд олшрууллаа гээд үр дүн гарах боловуу даа,цомхон чадварлаг төртийн институцтэй бологох шаардлагатайл байна,татвараа шат дараалан үүнтэйгээ уялдуулан буулгамаар санагдах юм.