Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давжээ

Д.Тулга / Улстөр

Энэ оны зургаадугаар сарын эцсээр Хятадад интернэт хэрэглэгчдийн нийт тоо 1.1 тэрбум орчим болсон нь өнгөрсөн оны 12 дугаар сарынхаас 7.42 саяар нэмэгдсэн үзүүлэлт боллоо гэж тус улсын Сүлжээний мэдээллийн төвөөс нийтэлсэн тайланд дурджээ.

Шинэ хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 49 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгаа ажээ. Тайланд дурдсанаар, Хятад улс 10 дахь жилдээ улсын дээд түвшний домэйний тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Зургаадугаар сарын дунд үеийн байдлаар ийм домэйний тоо 19.56 саяд хүрсэн нь Хятадын интернэт сүлжээнд бүртгэгдсэн нийт домэйний 61.4 хувийг эзэлж байна.

Хятадын хэрэглэгчдийн дийлэнх нь гар утаснаас интернэтэд холбогддог аж. Тус улсад хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн сүлжээг (5G) идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд зургаадугаар сарын дунд үе гэхэд 5G сүлжээний 3.92 сая суурь станц байгуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.16] 2024-08-31 15:07:42

Дэлхийн том орнуудын нэг хятад улс интернет хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхгүй бол онигоо болно.

Зочин [202.9.47.16] 2024-08-31 14:00:23

Угаасаа дэлхий даяар интернет хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч байгаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.