Малчдын хүүхдүүд багийн бага сургуульд суралцана
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын яамнаас шинэ хэв маягийн багийн бага сургуулийг бий болгох асуудлыг тусгажээ.
Малчдын хүүхдүүд зургаан настайгаасаа эхлэн гэрээсээ хол, дотуур байранд суух юм уу, эцэг эхийнх нь хэн нэгэн аймаг сумын төвд хүүхдээ харж амьдарч байгаа нь нийгмийн хямрал гэж болох асуудлыг дагуулж буй. Иймд бага насны хүүхдүүд гэр бүлийнхээ дэргэд, нүүдэлчин ахуйгаасаа хөндийрөлгүй өсөж торних боломжийг бүрдүүлэх зорилгоор уг загварыг гаргахаар ажиллаж байгаа аж.
Тус загвар хэрэгжсэнээр хүүхдүүд 3 өдөр танхимаар, 2 өдөр нь цахимаар хичээллэх юм.
Сэтгүүлч: Б.Туул
Сэтгэгдэл
Амжилт хүсье. Гэхдээ чардайх л хэрэгтэй болно. [66.181.160.14] 2024-09-05 10:35:15
Багт очиж сургалт явуулах бэлтгэгдсэн багш нар нь тэгээд бэлэн БАЙГАА ЮМ УУ? Энэ багш чинь НЭГЭН ЗЭРЭГ 1,2,3,4-р ангийн ТӨРӨЛ БҮРИЙН хичээлийг тухайн багийн хүүхдүүдэд заах болно. Хэл бичиг, тоо, байгалийн ухаан, зураг, биеийн тамир гээд БҮХ хичээлийг заана. Австралид тийм туршлага байдаг, багшдаа бүр нисэх онгоц гаргаад өгчихсөн, тэгээд багш нь нэг айлаас нөгөө айлруу нисч очдог. Манайд тэгэхгүй ч гэсэн УНАА ТЭРГЭЭР багш нарыг улс ХАНГАХ Л ЁСТОЙ.