Германы хэт барууныг баримтлагч нам Дэлхийн II дайнаас хойш анх удаа мужийн сонгуульд ялжээ

Д.Тулга / Улстөр

Германы Тюринг мужид явагдсан сонгуульд хэт барууныг баримтлагч “Германы төлөөх өөр сонголт” нам /AfD/ ялж, Саксонд цөөн тооны саналын зөрүүгээр хоёрдугаарт оржээ.

Тодруулбал, Тюрингийн сонгуульд AfD нийт сонгогчдын 32.8 хувийн санал авсныг бүх саналыг тоолж дууссаны дараатанилцуулсан урьдчилсан дүн харуулсан байна. Тус намын араас Христийн Ардчилсан холбоо /CDU/ 23.6 хувийн саналаар хоёрдугаарт жагсжээ.

Харин Германы эрх баригч эвслийн намууд буюу Канцлер Олаф Шольцын Социал-Демократ нам /SPD/, байгаль орчныг хамгаалагч Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намынхан /FDP/ томоохон ялагдал хүлээлээ. Тодруулбал, SPD дөнгөж 6.1 хувийн саналаар мужийн хууль тогтоох байгууллагад орж чадсан боловч ногоонтнууд болон FDP 5хувийн босгыг давж чадсангүй.

Саксонд CDU нам 31.9 хувийн саналаар ялсан бол AfD 30.6хувийн санал авч хоёрдугаарт оржээ. Тус мужид SPD болон Ногоон нам мөн цөөн хувийн санал авсан бөгөөд өмнөх сонгуульд ялсан SPD 7.3 хувь, ногоонтнууд 5.1 хувийн санал тус тус авсан байна.

Эдгээр дүнгээс үзэхэд дээр дурдсан хоёр мужид засгийн газар байгуулах яриа хэлэлцээ ширүүн бөгөөд удаан үргэлжлэх төлөвтэй байна.
montsame.mn


Сэтгэгдэл

Купите отзывы [149.34.245.204] 2024-09-03 06:02:47

Наше агентство предлагает вам недорогие и качественные отзывы на Яндекс картах и Гугл картах, на 2гис и Флампе, на Отзовике и IRecommend, и на прочих площадках. Мы работаем по постоплате. И специально для вас промокод SENT1 на первый заказ со скидкой 20%. Наш телеграм https://t.me/Reputatika WhatsApp https://wa.me/79851235050 Актуальный прайс на популярные площадки https://reputatika.ru/czeny/

Zochin [178.51.227.85] 2024-09-02 23:16:19

Het baruun iig barimtlagch gej hudlaa bicheed yaah ve, fasciste nam, gitleriig demjigch gevel humuus iolgoh baih


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.