ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

Д.Тулга / Улстөр

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм.

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.115] 2024-09-05 01:32:24

Хая а орос очлоо одоо яанаа дэд даргаа явууляа гээд цаана чинь хужаа сандарч бна кккк

Muugii [172.59.184.162] 2024-09-04 22:14:24

Eruugiin gemt heregteniig gertee uriad l yu hiij bgaagaa medej bna uu ???? Doriun bsan net hund ingeed shalaar 1 yum bolloo doo. Yana daa

Tsogt [66.181.165.89] 2024-09-04 12:14:22

Дэлхийг эзэгнэсэн Монгол Морьд минь сайхан харагдаж байна шүү.

Зочин [202.126.88.169] 2024-09-03 17:16:33

Ориг нь биш л байна даа

Зочин [62.204.140.14] 2024-09-03 16:56:40

Үхэр монголчуудыг үхэртүүлж байгаад Байгал нуурын экологийг хамгаалах гэдэг хэлэлцээрт гарын үсэг зуруулчихлаа. Ингээд Эгийн голын усан цахилгаан станц будаа боллоо доо.

Zochin [178.115.52.68] 2024-09-03 16:13:01

Uhernuudee. Morindoo sanaa zowhiin orond tsaasdaa yaj olon ulsiin daramt nd amidrahaa bod. Za. Hehehehe

Зочин [203.98.76.9] 2024-09-03 15:26:20

Морьд нь арай биш ээ. Арай тарган сэргэлэн монгол морь олдоогүй юм байх даа.

Сүргүй жоохон харагдах нь морьны буруу биш. [66.181.191.37] 2024-09-04 19:06:13

Дээр үеийн монголчууд дундажаар 162 см-ийн өндөртэй байсан. Монгол морь тийм хүмүүст яг таардаг байж. Гэтэл 2024 онд морь нь хуучин хэвэндээ өндөртэй, харин унаж буй цэргийн дундаж өндөр нь 180 см болчтхсон. Тэгэхлээр чинь монгол морь чинь өчүүхэн юм шиг болчихсон.

Зочин [113.122.224.82] 2024-09-04 08:01:35

Харин тийм ядаж,усанд оруулаад өнгө зүс нь гайгүй юм олдоггүй,юм байх даа. Эрлийз адуунаас төрийн ёслолд хэрэглэх хэрэгтэй

Зочин [202.9.46.184] 2024-09-03 15:39:24

Монгол моринууд давжаа биетэй одой моринууд байдаг.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.