Монголын 11 тамирчин дугуйн ДАШТ-д уралдана

Aдмин / Спорт

Швейцар улсын Цюрих хотод мэргэжлийн дугуйн элит, холимог баг, бөөн, ганцаарчилсан гараатай, өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-29-нд болно.

Тус тэмцээнд 50 орны 200 дугуйчин эрх авч оролцох бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлага дор 11 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

Тэмцээний элит ангилалд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, мэргэжлийн дугуйн Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Б.Тэгшбаяр, УАШТ-ий алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал оролцох бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдана. Мөн, эмэгтэйчүүдээс Ц.Солонго, Ж.Анужин, Б.Энхмаа өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн хурд сорих юм.

Монголын эмэгтэй дугуйчид тус тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөх гэж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.195] 2024-09-12 07:51:11

Амжилт хүсье. Багаараа дэлхийн дэвжээнд орж буй нь дугуйн спортын амжилт шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.