З.Зидан “МЮ”-д очихгүй болсноо тайлбарлажээ

Aдмин / Спорт

“Реал Мадрид” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Францын нэрт хөлбөмбөгчин Зинедин Зидан англи хэлний асуудлаас үүдэн “Манчестер Юнайтед” багийг дасгалжуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр 2021 онд “Реал”-аас явснаасаа хойш ажилгүй байгаа юм. Топ багууд, тэдгээрийн дотор Английн Премьер лигийн багууд Зиданыг дасгалжуулагчаар авч ажиллуулахыг эрмэлзэж байв. Тухайлбал, “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Эрик тен Хагийг орлох хүн бол З.Зидан мөн хэмээн хэвлэлүүдэд бичиж байлаа.

“Би англиар ойлгодог, гэхдээ чөлөөтэй ярьж чаддаггүй. Зарим дасгалжуулагч хэл мэдэхгүй атлаа клубүүдэд очиж ажилладаг, харин миний зарчим өөр. Ялалт байгуулахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Ялахад надад юу хэрэгтэйг би сайн мэднэ” хэмээн З.Зидан “МЮ”-тэй холбоотой Daily Mail сонины асуултад хариулжээ.

Өдгөө 52 настай Зидан 2016-2018 ба 2019-2021 онуудад “Реал”-ыг дасгалжуулж байсан бөгөөд энэ хугацаанд тус баг Аваргуудын Лигт 3 удаа, Испанийн АШТ-нд хоёр удаа түрүүлж, Испанийн Супер цом, УЕФА-гийн Супер цомыг тус бүр хоёр удаа хүртэж, клубүүдийн ДАШТ-нд хоёр удаа түрүүлж байв.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.