Хятадын барааны татварыг нэмэгдүүлэхийг эрс эсэргүүцэв
АНУ-ын тал Хятадаас импортолж буй зарим барааны гаалийн татварыг нэмэгдүүлэхийн тулд Худалдааны тухай хуулийн 301-р бүлгийг урвуулан ашиглаж байгаад Хятад улс эрс дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам бямба гарагт мэдэгджээ.
"АНУ-ын тал буруу арга барилаа нэн даруй засаж, Хятадын эсрэг нэмсэн бүх татвараа цуцлах ёстой" гэж мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн "Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж, байдлыг улам дордуулж байгаа" нэмэлт татварын асуудлаар АНУ-ын талд удаа дараа мэдэгдэл хүргүүлснийг сануулжээ. “АНУ-ын ийм үйлдэл нь олон улсын худалдааны дэг журам, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж байна. Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах болно" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
АНУ-ын эрх баригчид цахилгаан хөдөлгүүрт автомашин, нарны зай, хагас дамжуулагч, ган зэрэг Хятадын зарим барааны импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг урьд нь мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, ингэснээр “АНУ-ын тал стратегийн ач холбогдол бүхий дотоодын салбарын хамгаалалтыг бэхжүүлэхийг” зорьж байгаа аж. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортын татварыг 100 хувь, нарны зайн татварыг 50 хувь, ган, хөнгөн цагаан, цахилгаан автомашины цэнэг хураагуур болон гол ашигт малтмалын татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр есдүгээр сарын 27-ноос хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.199] 2024-09-17 22:23:50
Гэхдээ Америк Барууны түвшинд хүрэхгүй шүү дээ. Хамгийн хүчирхэг сүүлийн үеийн технолог цахим чип хагас дамжуулагч зөвхөн Америкт байдаг тэр сүүлийн үеийнхийг Хятадад зарахгүй шүү дээ. Жишээ 5 үеийн дараагийн түвшин Хятадад биш Америк Тайвань хийдэг гэх юм уу даа. Хятад бол тэднээс доод 4 дэхь үеийн түвшингийнх л байгаа. Хятад Орос мэтийн дарангуйлал тогтсон улсууд жаахан юмтай болохоороо бусдын нутгийг эзлэх юм яриад эхлэдэг осолтой улсууд учраас хамаагүй технолог нэвтрүүлэхгүй хяналтаа сайэруулж байгаа юм чадалтай улс хориг арга хэмжээ тавьдаг
Өрсөлдөхөд учир бий. [66.181.160.123] 2024-09-18 14:48:15
Хятад анх АНУ-ын түвшинд хүрсэн машин үйлдвэрлэх гэсэн юм уу??? Германы түвшний машин үйлдвэрлэх гэсэн юм уу??? ЯГШДЭЭ! Дэлхийд борлогдох цахилгаан машин л үйлдвэрлэсэн. Тэр нь тэгээд Хятад, Зүүн-Өмнөд Ази, Орос, Монгол, 5-станы улсад л борлоглож байвал л Хятадын зорилго нь нь биелнэ. Тэрнээс биш Хятад анхнаасаа эхлээд дээд зэргийн машин бүтээхийг гол зорилгоо БОЛГООГҮЙ. Хятад машинаараа АНУ, Тайвань, Баруун Европтой өрсөлдөөгүй ш дээ.
Социализмын давуу талд цохиулавш. [66.181.160.123] 2024-09-17 16:02:28
Хятадтай өрсөлдөх чадварГҮЙ эдийн засагтай болохлээр АНУ ба Европын Холбооны улсууд ингэж новширч байгаа юм. Социалист орны нэг давуу тал нь хямд үнээр үй олон бүтээгдэхүүн, ж-нь автомашин үйлдвэрлэж болно. Энэ бол онолоор ийм байдаг юм. Тэгээд хятадууд хямд машин зах зээл дээр борлуулж эхлэхээр хөрөнгөтөн улсууд сандарч байгаа юм.
Бизнесээ улс төрөөс ялгаж сур, мал аа! [66.181.160.123] 2024-09-18 14:37:04
Мал минь. Чиний үнэн чамдаа л байдаг юм байгаа биз. Чи муу мал хүнийг муугаар дууддаг юм юмб? Чам шиг малнуудыг дэгээн дээр дүүжилж байгаад заазлах юмсан. Хутга мохох байхдаа, муу малын маханд. Хятад бол АНУ шиг дээд зэрэглэлийн машин үйлдвэрлээд ХЭРЭГГҮЙ. Зүгээр л тэр машиных нь 3-р зэргийг үйлдвэрлээд түүнийгээ дэлхийд ХЯМДААР санал болгоход л АНУ-г ЦОХИЧИХНО. Үүнээс нь болоод АНУ доороо шээчихсэн, норчихсон байхгүй юудаа. Энд бол Орос-Украйны дайн ямарч ХАМААГҮЙ. Мангар мал минь ээ! Энд бол зүгээр л бизнесийн өрсөлдөөн явж байна.
Зочин [66.181.183.199] 2024-09-17 22:09:29
Тэнэг минь Америк хамгийн хүчирхэг эдийн засагтай улс чадаж байгаа учраас Хятад гомдол гаргаад байгаа биз дээ. Хятад Орос мэтийн дарангуйлал тогтсон улс зүгээр ч улс орноо хөгжүүлж чадахгүй жаахан юмтай болохоороо бусдын нутгийг эзлэх фашист түрэмгийлсэн үйлдэл хийдэг учир Америк Барууныхан тэргүүний технологуудадаа хяналт тавьж Хятад Оросод хориг тавьж чадаж байна. Хятад хэдий гайгүй хөгжилтэй болсон нь Америктай гайгүй харьцаж олж авсан амжилт шүү дээ. Хамгийн тэргүүний технолог Хятадад биш Америк баруунд байдаг юм
Иргэн [103.57.95.9] 2024-09-16 19:05:27
Улс шиг улс гэж АНУ-г хэлдэг юм!!! Хятадад дөрлүүлээгүй хэдхэн улсын манлай!!!
иргэн [202.55.188.85] 2024-09-18 06:38:31
Яагаад хятадын барааг нэвтр.гүй гээд бгаа нь хятадын бараа хямд үнэтэй бгаад бх шиг. АНУ н борчууд нь баячуудаасаа олон. Тэдэнд чанар нь сайжирсан хямд бараа нь илүү бх нь мэдээж. Иймээс АНУ н үйлдв.д чанартай хэдий ч үнэтэй барааг нь дийлж авах мөнгө хомсдуу талдаа бгаа тул зах зээлээ алдахаас хамгаалж ийм арга хэмжээг авч бх шиг. Манайх ч гэсэн адил дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж гаднаас тувт авахаа багасгаж татвараар дэмжих бодлого явуулж бмаар юм. Том гүрнүүд дотоодын үйлдвэрлэлээ ингэж л дэмждэг Улс төртэй холбоогүй бх.
Хариулт [103.212.117.194] 2024-09-16 22:31:58
Дэлхий дээрхи хамгийн хогийн бөгөөд хөгийн улс бол АНУ , англи хоёр л байна
Зочин [202.9.46.232] 2024-09-16 12:13:42
Хятад улс чанар муутай хямд бараагаараа дэлхийд тэргүүлж байгаа.
Зочин [66.181.183.199] 2024-09-17 22:17:04
Хятадын бараа бүгд Америк Барууны барааны хуулбар копи шүү дээ. Хамгийн сүүлийн технолог Америкт хийдэг хамгийн хүчтэй чип Америкт байдаг ба Америкийн лицензээр Тайвань Өмнөд Солонгос хийдэг тэр чанарыг Хятадынх гүйцдэггүй. Хятад хэрвээ Тайвань руу халдаж бөмбөгдөж Чип хагас дамжуулагчийн үйлдвэрийг устгавал Хятадын бүх тээвэр банк салбар холбоо мэдээлэлийн салбар дампууралд орно учир бүх технолог энэ үйлдвэрлэлээс хамааралтай тийм учраас Тайвань руу хамаагүй халдаж зүрхлэхгүй байгаа юм даа жаахан мэдлэгтэй бай. Фашист түрэмгийлэгч Оросын үйлдвэрлэлийг дэмжсэн учраас Америк Хятадад хориг тавьж сануулж байгаа юм.
Зочин [202.9.46.134] 2024-09-16 14:16:43
Больж үз дээ. Чанар нь маш их сайжирсан.