Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Пүрэв гаргийн арилжааны явцад унц алтны үнэ 2.57 мянган ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Нью-Йоркийн “Comex” биржийн мэдээллээр, 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 2576.90 ам.долларт хүрсэн байна. 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ хамгийн ихээр буюу 1.29 хувиар /31.20 ам.доллар/ өсжээ.

Алтны үнэ хамгийн сүүлд наймдугаар сарын 20-нд дээд үзүүлэлтэд хүрч, унц нь 2563.9 ам.доллар (+0.89%) болж байв. 2024 он гарснаас хойш алтны үнэ 20 гаруй хувиар өссөн байна.

Үнэт металлын үнэ ийнхүү өссөн нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, мөн инфляцын өсөлттэй холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Сэтгэгдэл

Гэрэлтцэфэг [103.57.93.193] 2024-09-16 11:30:48

Муухай

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.