Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

Aдмин / Улстөр

Өчигдөр сайд, улстөрч хоёр өндөг шидэлцэж, бас зодолдов. Яг үнэндээ сайдыг нь сайд гэхэд хэцүү, улстөрчийг нь улстөрч гэхэд бэрх л дээ. Уг нь П.Наранбаяр их гэгээлэг байдлаар саяхнаас танигдаж улс төрд орж ирсэн байдаг юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Японд мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчны яам, Японы экологийн сан, Үндэсний шинэтгэлийн хороонд ажиллаж байсан. Дараа нь “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллах болсон. Тэндээ удаан, найман жил ажилласан. Тэгээд ХҮН намд орсон. УИХ-д хоёр удаа дэвшсэн. Хоёр дахь удаагийнх дээрээ Баянзүрх дүүргээс сонгогдсон. Сонгуулийн дараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхэд ХҮН намынхаа квот дээр Боловсролын сайд болсон. Гэхдээ мань эр сайд болонгуутаа л цочоогоод эхэлсэн. Сурагчдын форм, сая ярьсан 45 хоногийн багш зэрэг сонин “маркетинг”-ийг хийж гарсан. Өөр олон зүйл ярьсан. Бас эхлүүлсэн. Гол нь Боловсролын сайдын эдгээр шийдвэр судалгаа, шинжилгээтэй эсэх нь маш эргэлзээтэй. Тэгээд бас бодит амьдралд хэр зэрэг буухыг хэн ч таах аргагүй.

Ядаж байхад боловсролын салбар сүүлийн 30 жилд хамгийн их зовлон амссан байдаг. Тэр үйлийн үрийг үе үеийн сурагчид амсдаг. Ийм нуруугаа авахуулсан салбар яахаас ч буцахгүй сайдтай болсон нь хоржоонтой л хэрэг.

Ерөөс П.Наранбаяр сайд болоод сурагч, багш, эцэг эх гэдэг гурвалжин эрх ашгийг тоолгүй мөрөөдлийн юм уу, гэнэт бодсон шийдвэрээ хэрэгжүүлж эхэлсэн. Нэг үгээр боловсролын салбарт популизмыг амилуулсан. Гэтэл МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт Боловсролын сайдын хийх ажлыг бараг заагаад өгчихсөн байх жишээтэй. Өчигдөр өндөг шидүүлсэн багш сургах тухай асуудлаар дээрх хөтөлбөрийн “…Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах “Сайн багшийг таны дэргэд” цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ. …Багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын тогтолцоог бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар багшийн хомсдолыг бууруулна. …Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана.

…Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10 000, бага ангийн багш 2 000, ЕБС-ийн багш 11 000, англи хэлний 2 000, МСҮТ-ийн 2 000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ” гээд заачихсан. “…45 хоногийн курс” гэж энд алга. Энэ мэтээр арай л өөр ажлуудыг төлөвлөсөн байх аж.

Угтаа багшийн хомсдолыг арилгана гэж байгаа бол мэргэжил эзэмшсэн багш нараа мэргэжлээрээ ажиллах боломжийг л олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, багшийн нөөцгүйдээ биш багш нарт багшлах орчин бүрдэхгүй л байгаа хэрэг. Үүнийг боловсролын салбарынхан ярьж хэлээд л байна. Ер нь тэгээд “…Алаагүй байхад үнэг сайхан” гэдэг шиг хашаагүй албан тушаал хачин сайхан боломж л харагддаг. Хэрвээ болдог байсан бол МАН, АН-ын удам угшилтай Боловсролын сайд асан ах, эгч нар чинь багш нарыг 45 байтугай 4-5 хоногт бэлдээд гаргачихдаг болгочихсон л байгаа шүү дээ.

Тэгэхээр П.Наранбаяр сайд Монголыг Баянзүрх дүүргээр, сургуулийг “Шинэ Монгол”-оороо төсөөлөөд байдаг шиг байгаа юм. Монгол уудам, амьдрал баян шүү дээ. Тэгэхээр сайд өөрөө Монголынхоо өнцөг булан бүрд байгаа аймаг, сумдаар явж, тэнд байгаа бүх шатны сургууль, цэцэрлэгтэй танилцах хэрэгтэй.

Тэнд ажилладаг багш, ажилтнуудтай уулзаж ярилцах шаардлагатай. Тэгвэл толгойд нь арай өөр амьдрал бууна. П.Наранбаярыг Боловсролын сайд болоод бужигнуулаад эхлэхэд багш нар, эцэг эхчүүд, ер нь нийтээрээ гайхсан. Тэгээд ажигласан. Мань эр улам цаашлахад шүүмжлэл өрнөсөн. Яг одоо бол П.Наранбаярын үйл ажиллагаагаар судалгаа авбал маш цөөхөн дэмжлэг гарч ирнэ дээ. Ийм л момент дээр “Үнэн ба зөв” намын дарга асан, УИХ-д бас нэр дэвшээд үзчихсэн А.Отгонбаатар өндөг атгаад гараад ирсэн. Энэ залуу “…Шарсан мах анддаггүй” гэдэг шиг аль л дуулиан шуугиантай асуудал дээр гарч ирдэг. Популист. Сонгууль өнгөрөөд Монгол ойрд тайван байлаа. Тэсэж тэсэж энэ дээр гарч ирсэн ч байж мэднэ. А.Отгонбаатарын талаар, өндөг шидсэн тухайд хэлэх үг алга. “…Үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан Монголын иргэн” гэж тайлбарлах биз. Гэхдээ бид өчигдрийн энэ явдлыг “…Өндөг шидлээ, тэгээд зодолдлоо” гээд шоолсхийгээд өнгөрч болохгүй юм. “…Энэ юунаас болсон бэ” гэдгийг анзаарч хамтад нь дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад гэхээр яг үнэндээ уг үйл явдал “сайд биш сайд”, “улстөрч биш ултөрч”-ийн хооронд болов. Сайдыг П.Наранбаяр, улстөрчийг А.Отгонбаатар төлөөлөв. Юу ч гэмээр юм бэ дээ, энэ бол явж явж манайхны л байж байгаа царай л даа.

Монголын ирээдүйг ХҮН намд атгуулсны, ХҮН нам П.Наранбаяраа сайдад зүтгүүлсний л үр дүн. Нөгөө талд Монголын улс төрийн хөгжил өнөөдөр А.Отгонбаатар шиг л байгаа хэрэг. Ийм нөхцөлд П.Наранбаяртай боловсролын салбарын бодит байдал, А.Отгонбаатартай улс төрийн соёл ярих ч боломжгүй гэсэн үг. Тэгэхээр “…Балинчаа аваач ээ” гэдэг шиг ХҮН нам П.Наранбаяраа татаж, оронд нь арай аюулгүй хүнийг Боловсролын сайдад санал болгох хэрэгтэй. Байхгүй бол МАН-д нь, АН-д нь буцаагаад өгчих. Бас УИХ одоо Улстөрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. Сонгуулийн босгыг намсгаж, төлөвшөөгүй жижиг намуудад итгэл найдвар төрүүлэхээ больсон нь дээр. Бараг алга болж байсан жижиг намууд саяын сонгуулиар амилаад гараад ирсэн. Сонгуулийн “долгион”-оо алдаагүй зарим нь амарч амарч байгаад ингэж гарч ирж байх шиг байна. УИХ-ын сонгуулийн дүнгээр гарч ирсэн жижиг намын жагсаалтын гишүүдийг ч харчих хэрэгтэй. Энэ УИХ жигдэртэл УИХ-ын дарга нь, Тамгын газар нь их л зовлон үзэхээр харагдаж байна лээ дээ. Ер нь тэгээд өчигдрийн жижиг зодоон бол том популизмын энэ мэт “тэжээл”-тэй л холбоотой юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

Зочин [202.9.40.158] 2024-09-22 12:40:04

Ер төрийн бодлого гэдэг юм Монгол улсад байна уу

Өлзийсайхан [59.153.113.233] 2024-09-21 23:03:44

Зөв эхлүүлж байгаа. Харин сэтгүүлч таны дүгнэлт уншихад инээдтэй,их ухаантай дүр бүтээх гээд ямархуу оюуны чадамжтай болохоо харуулждээ.

Зочин [66.181.160.96] 2024-09-22 13:16:57

Яг үнэн. Энэ сэтгүүлч гудамжинд яваа хүнийг авчраад л 45-хоног сургаад багш болгочих юм байна гэсэн мулгуу ойлголттой хүн бололтой. Яг үнэндээ бол Наранбаярын хэлж байгаа үг бол, багшийн мэргэжилтэй боловч мэргэжлээрээ ажиллалгүй олон жио өөр ажил хийж яваа хүмүүсийг 45-хоногийн курст суулгаж дадлагжуулаад багшаар ажиллуулна гэсэн юм шүү дээ, энэ харин ч зөв шийдвэр болсон. Жолоочийн ммэргэжилтэй хүн машин барилгүй 10 , 20-н жил болчихоод машин барихаар болвол 14-хоногийн жолооны давтан курст суралцаад машин барих эрхтэй болдог, түүнтэй л яг ижилхэн шүү дээ......

Багшир [122.201.31.41] 2024-09-21 11:38:36

Үнэхээр поп сэтгэлгээтэй бн гэж үнэлэгдэхээр байлаа. Хэсэг чимээгүй байж байгаад ажлаа мэддэг болж байж ярьж эхлэхгүй дээ. Юун яаруу бн аа

Зочин [103.212.117.146] 2024-09-21 10:10:19

Олон багш худалдагч хийж байгаа шүү

Зочин [66.181.161.42] 2024-09-20 22:37:56

Наранбаярыг нь ч яахав амбаардад явуулчдын байж. 45 хоногийн багш нь бол уг нь зүгээр юм байгааншдээ. Багш нар одоо яах гээд байгаан? Ажилла гэхээр ажиллахгүй. Тэгвэл дуртайг нь ажилд авъя гэхээр түй май болдог. Гүйхгүй нохойнуудыг өөрсдийг нь амбаардаад явуул, Наранбаяртай нь хамт.

Зочин [103.57.92.68] 2024-09-20 14:53:29

Л.Энх-Амгаланг солих хэрэггүй байсан даа. Багшлах хүсэлтэй мэргэжилтэнг 45 хоногоор бэлтгэх буруу биш. Энэ бол байсан практик. Энэ замаар багш болсон маш олон сайхан инженер, эдийн засагч, нягтлан бүртгэл тооцооллын багш, эрдэмтэд, судлаачид бий шүү. Юундаа дургүйцээд байгаа юм вэ.

зочин [66.181.184.235] 2024-09-20 09:51:38

Боловсролын сангийн зээл ар өвөр танил талаар гадаадад суралцсан нөхдийг 45 хоногийн курсээр багш уу кк

Зочин [202.55.191.194] 2024-09-19 09:19:15

ЭЛЭЭ ХЭРЭЭ 2 ЭЛЭГ ДООГ БОЛЛОО...НЭГ НЬ ЛАГ УЛС ТӨРЧ ГЭЭД БОДЧИХСОН, НӨГӨӨХ НЬ СААД Л ЮМ ДАА

Зочин [202.9.40.49] 2024-09-18 17:50:21

маш зөв мундаг дээд сургууль төгсөөд ажил хийгээгүй БАГШЛАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАГШ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ . отгонбаатар энэ одоо улс оронд юу хийсэн хүн бэ . НАРАНБАЯР САЙДЫГ ДЭМЖИЖ АРД ИРШЭД ИХ БАЙГАА ШҮҮ

Зочин [66.181.160.96] 2024-09-22 13:19:21

Яг үнэн

Erka [202.126.89.225] 2024-09-21 07:56:24

Bitgii huts mala chi huuhedee medlegui malaar hicheel zaalgahuu

Зочин [66.181.160.63] 2024-09-18 11:01:29

багшаар ажиллах хүн олдохгүй, нэг багш лон хүүхдэд хичээл заагаад ачаалалтай байна цалин нэм тэгэхгүй бол ажил хаяна шүү гээд байдаг. дутуу орон тоонд нь багшаар ажиллах мэдлэг чадвартай хүмүүсийг дамжаанд сургаад багш болгоно гэхээр эсэргүүцээд хуучин багш нар л зөвхөн ажиллана цалин нэм, нэмэхгүй бол ажил хаяна гэх. энэнд дутуу орон тоог нөхөх хүүхэд чанартай боловсрол олгох хүүхдийн эрх ашгийг хамгаалах ямарч сонирхолгүй цэвэр улс төржсөн үйл ажиллагаа явж байна. хаа газар хэдэн хэл амтай улс төрийн гар хөл болсон багш нар боловсоролын салбарыг самарч байна аймаг сумын иргэдийн хурлын сонгуульд бараг бүх багш хоёр хуваагдаад өрсөлдөж байдаг, их хурлын сонгуульд ч бүх багш хуваагдаж аваад сурталчилгаанд явдаг хэт улс төржсөн салбар болсны гай гарч байна.

Зочин [66.181.160.63] 2024-09-18 11:11:42

9 сарын 1 -ний өдөр амралтын ням гараг таарсантай холбоотой амралтын өдөр ажиллууллаа, нөхөж амарна, дараагийн баасанд нөхөж амрах ёстой, 2-д нээлтээ хий гээд багш нар баахан хэрүүл хийсэн. уг нь жилд ганц болдог эрдмийн баярын өдрөө хэл амгүй хийчихэж чадахгүй. угаасаа 1-нд хичээл орохгүй 2 цагийн нээлтийн арга хэмжээ болоод тарахын хооронд амралт, илүү цагийн мөнгө ярьж хэрэлдээд сургуулиа нураах шахах юм. цаад санаа нь намжсан хэдэн багш нар эсрэг намаас гаралтай удирдлагынхаа бүх шийдврийг буруу зөвгүй эсэргүүцэж хэл ам хийх

Зочин [103.140.232.7] 2024-09-18 08:53:27

Ene yag MAN-ni zahialgat niitlel bna, hahaha, “butsaagad MAN, AN-d ugchih ch gh shig” pzda chn xD

Зочин [59.153.115.248] 2024-09-18 06:43:23

Энэ хүн зөв шийдэл танмлцуулсан, балай Энх амгалан шиг тэр миний төрсөн дүү юм шиг бна гэж хуцаагүй шүү дээ? МАН хан шиг төрийн бүх санг хоосолж идэхгүй гэдгээ тод хэлсэн!

Иргэн [103.212.116.93] 2024-09-18 05:54:20

Судалгаан дээр үндэслэж хийж бга бх л даа. Гэхдээ багшийн заах арга, багшийн ёс зүй гж чухал шүү!!! Мундаг боловсон царайтай эрдэмтэй хүмүүсийн цөөн % нь ёс зүй их дорой шүү. Энэ тал дээр !х хэрэгтэй байх. Ер нь тэгээд ажил хийж бга хүн дандаа муу хэлүүлж бдаг. Хийдэггүйчүүд муу юманд өртдөггүй шүү дээ. 4 хүүхэдтэйгээр тэтгэвэрт гарсан, бас 60 хүрээгүй тэтгэврийн багш нарын судалгааг гаргаж урьж ажиллуулбал илүү оновчтой байх даа. Хөдөө орон нутагт ч гэр орондоо бга... Гэхдээ тэдэнд цалин хөлсийг нь яг адилхан хангалттай өгөх хэрэгтэй.

Зочин [66.181.185.74] 2024-09-17 22:05:15

Их хурлын дарга сайд нэртэй өлөн хулгайчуудаасаа эхлээд л морьдохын хазгай гэгч болсон бус уу

Зочин [202.9.40.102] 2024-09-17 21:29:46

Зөвл шаардлага тавьж пялдган өмөөрч сүйд Ягл зүгээр хэд холилдсон хужаа цустанл байнашдэээ зүгээрл японд сургууль төгсч иим төрхдүүд хурган дарганцар хиичихсэн байхан ихдэээ нам нам дагасан өмхии санаатай удахгүй даргынхаа охиныг дүүг авч сууж чадхал хужаа санаатууд

Зочин [202.126.88.181] 2024-09-17 21:17:44

Боловсролыг аль эрт дампууруулсан бна.

Зочин [103.212.162.66] 2024-09-17 17:16:43

Багш нарын цалинг маш сайн нэмэх нь багшийн хомсдолыг арилгах нэг хүчин зүйл мөнөөсөө мөн харин мэдлэгтэй хүмүүсээр багшлах эрх өгөөд багшлуулах нь бас л зөв арга ёс зүйтэй иргэн бэлтгэхэд бол заавал бгшийн сургууль төгссөн үгүй хамаагүй хүмүүжил сайтай нас тогтсон хүмүүсээр хийчээл оруулах л хамгийн чухал болоод байгаан одоо үед ёс зүйтэй хүмүүжилтэй хүний сурлага хэзээ ч муу байхгүй нь тодорхой бас дунд болон дээд сургуулиудад гар утсыг хичээлийн цагаар тас хориглох хуулийн заалт нь маш чухал болоод байна Сайд энэ хэдэн асуудлыг анхаарч ажилдаа хэрэгжүүлбэл маш сайн үр дүн гарна даа

Зочин [66.181.160.63] 2024-09-18 11:03:00

багшийн сургууль төгссөн чадваргүй хэд нь ажилгүй болчих гээд байхад эсэргүүцэлгүй яахав дээ.

Зочин [82.144.201.2] 2024-09-17 14:10:31

Энэ Наранбаяр сайдыг гхднаас хархад өмнө зүгийн иргэн гэлтэй. Бафка Баярсайханы нэвтрүүлгээр оруулж " цус цэвэр"-ыг ....???

Зочин [202.126.89.196] 2024-09-17 14:09:03

Өөрийгөө ,хийж байгаа ажилаа бусдад ойлгуулж чадахгүй ийм амьтан ажилаа өгөх хэрэгтэй

Зочин [202.55.188.40] 2024-09-17 13:54:04

Хахаха бээжин хавыг улс төрч гэчжээ

Иргэн [90.188.240.17] 2024-09-17 13:25:12

Зөв арга хэмжээнүүд авсан. Сургуульд поло цамц өмсөх нь зөв шүү дээ. Индүүдэх шаардлагагүй, биед эвтэйхэн. Багш нар дутагдалтай үед өөр ямар арга хэмжээ авахын? Цалин нэм л гэнэ, тэр мөнгө нь хаана байнаа? Сонин, юм хийхээр хийлээ, хийхгүй бол хийсэнгүй. Юу санаанд нь таардаг юм бэ

зочин [202.9.46.223] 2024-09-17 13:11:58

одоо тэгээд ам унгас Ариунзаа саид болох уу солио л баина Энх амгалан гэж нэг поп баисан

сайдын зөв [202.179.26.120] 2024-09-17 12:51:11

Багш хүрэлцэхгүй бол асуудлыг шийдэх нь зөв

Зочин [192.82.92.153] 2024-09-17 12:27:34

нэг сургуулийн хичээлийн эрхлэгч байсаН нөхөр саЙД хийхэд араЙ ЖУЛЬДААД БАЙНААА

Зочин [202.9.46.72] 2024-09-17 13:16:47

Тэгээд бодовсролын системд дандаа захирал байсан хүн гарч байсан юм уу

Зочин [66.181.187.168] 2024-09-17 12:20:59

Muu surlagatai, xumuujilgui xymyys bagsh bolj baigaa. Sain mergejliin xyn bagshlaxiin tuld bagshiin deed gesen muu surlagatnuudiin surguulid axiad 4-5 jil sur geed bainaa daa. Yarshig baina doo. Tegvel sain mergejilten bagshlaad xereggui . Xyyxdyyd ni bagshgui baij baigee.

Зочин [66.181.184.193] 2024-09-17 10:53:33

Сайдас нь буулга

zochin [64.119.31.179] 2024-09-17 10:44:58

Said bol bolovsrold heregtei zuilee l hiij bna. Setguulchee uur ontsuguur harj bich. Naad hun chin ajlaa hiij bna.

тогтох [202.21.100.210] 2024-09-17 10:43:57

Аливаа юманд сэтгэл гэж байна аа ер нь бол багш бэлтгэх систем алдагдсан төлбөрөө төлсөн бол төгсдөг зарчим бий болоод уджээ Иймд дотоодын их дээд сургуульд зайлшгүй шаардлагатай боловсон хүчин бэлтгэхдээ сурлагын чанар харж тэтгэлгээр сургах явдал ...

Зочин [66.181.182.193] 2024-09-17 10:31:32

Л.Энх-амгаланг сайд байхад күнзийн хятад сургууль дээр Наранбаяр очоод байсан. Тэгсэн боловсролын сайд болонгуутаа хятадын хөрөнгө оруулалтаар технологийн сургууль байгуулах гэрээнд Наранбаяр сайд гуай гарын үсэг зурсан. Хятадууд эхлээд хамтарсан сургууль нэрээр нөгөө муу монголын технологийн сургуулийг аажмаар дампууруулна. Дампуурсан хойно нь монголд технологи хэрэггүй гээд хятад худалдааны сургууль болгоно. Монгол улсын бүх үйлдвэр нь инженергүй болж, алсдаа хятадын хоол болох бэлтгэл ажлыг сайд гуай хийв. Ийм хар бодлого хэрэгжих бий гэж мунахаглан бодов.

Зочин [203.98.76.9] 2024-09-17 09:40:12

Багш бэлтгэх и, дээд сургуулиудыг бүгдийг хаагаад 45 хоногийн курсээр багшлэх эрхийг олгох юм уу

Зочин [202.131.225.53] 2024-09-17 09:26:27

bagshilj bsan surguuli ni 45 honogiin kurseer bagsh avdag turshlagatai bsiin boluu

37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.