Манай улс 2024 оны эхний найман сард БНХАУ-тай 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын Гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа.

Манай улс энэ оны эхний найман сарын байдлаар нийт 155 улстай гадаад худалдаа хийсэн аж. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 ам.долларт хүрч тэнцэл нь 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Түүнчлэн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар, экспорт 629 сая ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 835 сая ам.доллароор буурсан аж.

Мөн БНХАУ-тай энэ оны эхний найман сард 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 70.5 хувийг эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 620 сая ам.доллароор өссөн бөгөөд нүүрсний экспорт 372.5 сая ам.доллар буюу 12.8 сая тонноор өсөж 55.4 сая тоннд хүрсэн байна. Харин зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар буюу 16.8 мянган тонн, алт 159.7 сая ам.доллар буюу 1.2 тонноор өссөн нь голлон нөлөөлжээ.

2024 оны эхний найман сарын экспортын 93.3 хувийг уул уурхай, 4.7 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын 91.9 хувийг БНХАУ-тай, 4.4 хувийг Швейцар улстай хийсэн аж.

Импорт эхний найман сарын байдлаар 7.5 тэрбум доллар болж өмнөх оны өмнө үеэс 1.6 тэрбум ам.доллароор өссөн. Суудлын автомашин 238.3 сая ам.доллар, ачааны автомашин 112 сая ам.доллар, дизель түлш 144.3 сая ам.доллар, том оврын техник хэрэгсэл 118 сая сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 64.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.