Өөрийн төрсөн хүүдээ зээл олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг өнөөдөр шүүн

Aдмин / Эдийн засаг

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

Тодруулбал, П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдаж буй.

П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг. Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.113] 2024-10-02 22:42:58

Bolovsroliin zeeliin sang aytaihan udirdaj ardiin olon huuhdiig surguulid yavuulsan gants zahirliig helmegduulehee bolioch ee.

Зочин [202.126.88.213] 2024-09-30 22:19:11

Ochnoon hun hamragdaad zeel avsan sangaas ene hunii huu zeel avch bolohgui yu? Hun helmegduuleed bgaam bish uu?

Зочин [66.181.170.85] 2024-09-24 17:26:55

Ямар ч ЖДҮ бизнесгүй томчууд ЖДҮ зээлээс хусахад яадаг ч үгүй мөртлөө оюутанд зээл өгөх сангаас оюутанд зээл өгсөн хүнийг олзлоод байх юм даа.

Зочин [103.168.34.96] 2024-09-19 21:49:09

Hun baival hereg bn gdg zarchmaar neg yum olj zohioson yum biz dee. Idej uusan hulgaichuudaa shalgaachee

Зочин [66.181.191.43] 2024-09-18 20:49:13

Гахай илүү тэгш эрхтэй

Зочин [202.180.218.37] 2024-09-18 13:37:38

Энэ нөхөр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байна

Иргэн [59.153.86.144] 2024-09-18 12:48:53

Аав нь банкны захирал бол хүүхэд нь зээл авах эрхгүй юу. Өөрсдөө амьдралаа авч явах нь зөв шүү дээ.

Зочин [202.126.88.189] 2024-09-17 21:03:11

Хүүхэд нь ззэл авах шаардлага хангаж байвал, яагаад болохгүй гэж....

Зочин [203.164.213.180] 2024-09-17 18:26:44

Цагаан захтай хулгайч баына дах

zochin [103.80.210.64] 2024-09-17 16:28:37

gaitai har hu man hulgaichuud duusgalaa ene ulsiig


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.