З.Энхболд: Х.Нямбаатар намайг гүтгэсэн учир цагдаад гомдол гаргаж байна
УИХ-ын дарга, гишүүн асан З.Энхболд хотын дарга Х.Нямбаатарыг нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж, мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга, гишүүн асан З.ЭНХБОЛД:
-Хотын дарга Х.Нямбаатар иргэн З.Энхболд миний нэрийг удаа дараа дуудаж гүтгэлээ. Замын бордюр солих ажил дээр нь хэл ам гараад байгаа юм байна. Х.Нямбаатарын яриад байгаа цаг үед би Өвөрхангайд мод, зүлэг тариад авч байсан. Өвөрхангайгаас наашаа сунадаг алх байдаггүй юм бол тэр бордюрыг хагалах ямар ч боломжгүй.
Хоёрдугаарт, гадаадын туршуул гэж гүтгэлээ. Өөрийнх нь хэлсэн хоёр үгээр эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгөөч хэмээн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна. Гадаадын аль улсын туршуул гэж байгааг би ойлгоогүй. Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гээд байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. MSC, Элбэгдорж гэсэн нөхөд бид зөндөө олох орлогоо алдлаа гэж гомдол ярьдаг. Х.Нямбаатар түүний нэг болчхоод гомдоод байх шиг байна.
Би гадаадын туршуул биш. Монголын ард түмэнд Эрдэнэс Тавантолгойг үлдээснээс өөр хийсэн хэрэг байхгүй. Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж энд явж байна, юу яриад байгаа юм, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй. Зургаан хоног өнгөрөхөд уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна.
Х.Нямбаатар энд ирж намайг бордюр хагалсан, гадаадын аль улсын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа авна. Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа юм шиг дүр үзүүлсэн. Авсан бордюрыг нь татвар төлөгчийн хувьд байнга шүүмжилж байгаа. Үүний төлөө намайг хагласан гэж гүтгэж байгаа нь төрийн өндөр албан тушаалтан хүний хувьд ёс зүйгүй үйлдэл гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.75] 2024-09-20 23:59:21
Элбэгдоржийгоо жинхэнэ ардчилсан ерөнхийлөгч гээд магтаад дэмжээрэй гээд солиороод явж байсан хүн ингэж ярихаасаа ичээчээ. Элбэгдорж хулгайч урвагч бол та өөрөө ч хамтарч дэмжиж явсан нэг намын хамтран зүтгэгчид шдээ.
Зочин [202.55.188.42] 2024-09-20 08:16:40
Брожур хагалаад явж байх ч хүн биш.Арайл хүний нэр хүндийг унагаах юмаа.Гомдолтой гэхээс яахав дээ.
Гөлөг [66.181.188.173] 2024-09-19 21:15:51
Хагалчихаад зугатчихсан байхад байг гэх газаргүй. Тийм юм хийхээс сийхгүй толгой шүү ЗИКА
Зочин [202.126.90.209] 2024-09-20 09:44:44
Чам шиг тэнэг л хүн тэгэх байх
Алтай [66.181.160.47] 2024-09-20 07:40:03
Ккк хардах чинь баримт болохгүй бодит баримтаар нотлохгүй бол харэгт орно хө ккк
Павел [146.70.181.235] 2024-09-18 14:04:22
Просьба перезвоеить мне нужна консультация
зочин [202.131.233.251] 2024-09-18 10:05:29
улс төрчид гэж шалчигнасан заваа амьтад байх юмдаа, яг хэрүүлч авгай нар шиг
Зочин [66.181.160.47] 2024-09-20 07:45:42
Чамайг гүтгээд байвал чи шалчигнахгүй гээд хаачдаг ю. Бэ дэ. Бүр хотын дарга нь хүүхэд шиг сонин содон юмыг харсан ч юм шиг яриад байхаар чинь яалтай вэ дэ. Өдөр бүр шалчигнадаг хотын даргатайгаа мэдэх үү?
Зочин [202.131.225.53] 2024-09-18 09:08:30
hun gutgej bolohgui l de
MAN [103.80.210.64] 2024-09-18 08:48:27
TOLOGON KOMMUNISTIIG ZALUUL
Алтай [66.181.160.47] 2024-09-20 07:41:11
Хол оо очоод хаданд хэл ккк ямар ч мэдлэггүй юм биш үү чи
Зочин [202.9.40.120] 2024-09-17 21:08:24
Та нар бүгээрээ таарсан таар шуудайнууд 30 жил ээлжилж төр барьчхаад одоо энэнд чинь хэн үнэмших юм. Ан МАн бүгд зайлах хэрэгтэй
Зочин [66.181.188.62] 2024-09-17 19:11:02
ЗИКА ВИРУС БОЛ ЯАЖ Ч ХОРЛОЖ МЭДЭХ ТУНЧ БАРЬЦГҮЙ ЭТГЭЭД МӨН
Зочин [66.181.160.47] 2024-09-20 07:42:48
Хоролдог гэж нотлохгүй бол өөрөө ч хэрэгт орно шүү хамаагүй хүнийг гүтгэх чинь хуультай чамайг гүтгээд байвал таатай байвал гэж дэ