П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн

Aдмин / Боловсрол

П.Наранбаяр сайд "Боловсролын салбарт хамгийн чадварлаг хүмүүс ирдэг, элсэж ордог, бэлтгэгддэг байхын тулд цалин хангамжийн асуудал сайн байх ёстой.

Өнөөдөр багш хүний үндсэн цалин сарын 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүнээс нэмэгдлээр 100 гаруй хувийг авах боломжтой. Тэгэхээр 3.8 сая төгрөгийн цалинтай 1,000 гаруй багш байна. 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн гэсэн үг.

Хөдөө орон нутаг, сумын түвшинд очоод багшилбал шууд 40 хувийн нэмэгдэлтэй байгаа. Улсын дунджаас нь харвал ерөнхий боловсролын сургуулийн багш нар 2.4 сая, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байгаа.

Гэхдээ багшийн цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Мөн үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа.

Цалинг нэмэгдүүлж байж энэ салбар өрсөлдөх чадвартай болж, хамгийн сайн хүн ажилладаг цаг үе ирнэ" хэмээв


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.122] 2024-09-20 15:47:22

Магистр, доктор зэрэг боловсролын зэргээр нэмэлтээр олгомоор байна Төрийн албан хаагчдад энэ их хувь нэмэр болно доо

Зочин [202.126.88.173] 2024-09-19 11:23:33

Үнэн эсэх дээр багш нар дуу хоолойгоо гаргах хэрэгтэй. Сайд болонгуут багш нарын цалинг нэмэхгүй байх дээр бат зогсох юмаа. Хувийн сургууль л тэгж өндөр авч байгаа байх.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.