МБҮЭХ: Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулж өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна
Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МБҮЭХ)-ноос цаг үеийн асуудлаар өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
МБҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар "Манай холбоо 2018 оны хоёрдугаар сард байгуулагдсан, 21 аймаг нийслэлд нийт 15 мянган гишүүнчлэлтэй. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Цаг үеийн асуудалтай холбоотойгоор ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа.
Нэгдүгээрт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах талаар шаардлага хүргүүлсэн. Энэ хүн энэ оны долдугаар сард Боловсролын сайдаар томилогдсон, багш мэргэжилгүй атлаа өөрийгөө багш гэж сурталчилдаг.
Одоогийн болон тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор сургуульд багшлах эрхгүй этгээд байсан. Хувийн сургуулийн захирал хийж яваад улс төрд орж Боловсролын сайд болсон. Үүнээс хойш салбарын асуудлыг бужигнуулж байна.
Хамгийн эхний шийдвэр нь хичээлийн жилийн бүтцийг өөрчилж, гурван улирал болгосон. Багш, эцэг эх, сурагчдыг залхаасан хичээлийн жилийн бүтэц хийснээр эхэлсэн.
Мөн багш нарын цалин хөлсний талаар маш бодлогогүй байр суурийг УИХ-ын чуулганы индэр өгсөн. Энэ долоо хоногийн Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа багш нар 1,000 ам.долларын цалин авч байгаа мэт худлаа ярьсан. Саяхан өөрийн тушаалаар курсийн багш бэлтгэх болчимгүй шийдвэр гаргаж нийгмийг талцууллаа.
Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх нийтийн амралтын өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг хийсэн. Үүнээс улбаалаад амралтын өдөр ажиллавал хуулиар илүү цаг бодож олгох эсвэл нөхөж амрах ёстой зохицуулалтыг хийгээгүй.
Боловсролын яаманд Нийслэлийн сургуулийн захирлуудыг цуглуулж, уулзалт хийх нэрийн дор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй ХҮН намын хүмүүсийг дэмжиж ажиллахыг уриалсан.
Курсийн багш бэлтгэх журмаа гаргахдаа олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй. Эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдтэй уулзалт хийх ёстой. Мөн багш нарын цалин 1,000 ам.доллар болоогүй.
Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүн, сайдыг Ерөнхий сайд огцруулах бүрэн боломжтой. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулж өгөөч гэх шаардлагыг тавьж байна. Хууль зөрчиж, олон нийтэд буруу мэдээлэл өгдөг худалч саадыг огцруулъя.
Багш нарын үндсэн цалин 1.4 сая, үйлчилгээний ажилтны цалин 900 мянган төгрөг байгаа. Багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэхийг шаардаж байна.
Цаашлаад багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлыг Засгийн газар анхаарах ёстой. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нарыг орон сууцжуулах бодлогоо Засгийн газар яаралтай гаргана уу" гэв.
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.131] 2024-09-26 20:43:36
Огцруулалт ч үр дүн гарахгүй байх
Зочин [202.55.188.106] 2024-09-25 15:56:19
Ажлаа дийлэхгүй ядарч байгаа биз дээ.яагаад дургүйцээд байгаа юм бээ
ЗОЧИН [103.111.68.3] 2024-09-23 11:40:22
Наранбаяр сайн өжиллаж байгаа ҮҮНЭЭС өөр яаж ажмллах юм бэ? Бүүр шалан дээр унчихсан салбартаа МУНДАГ САЙН ХҮМҮҮСИЙГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ НЬ ЗӨВ ГЭЖ ХАРЖ БАЙНААА,НААД ХҮНЭЭ ЗҮГЭЭР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ,
batuaj [66.181.190.157] 2024-09-23 10:46:32
Аль ч салбарт мэргэжлийн хүн чухал. Олон түмэн мэдээд сайд байх боломжгүй гэж байна. Оюунэрдццддэнэ гуай анхаарах байх. Багш биш хүн хэцүү.Жн. англи хэлийг алаг цоог эхлүүлэх шийд гаргасан. Боловсрол тэгш, жигд байх б шаардлагаас ухарч буй.
Ахмад настан [202.9.47.15] 2024-09-22 18:10:35
Наранбаяр сайдын зөв.шинэ хүн боловсролын салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй.Багш нар минь ажлаа л сайн хий.Нийгмийн асуудалаа тайван ярилцаад шийдүүлж хамтараад ажилла л даа.1 сар ч хүрэхгүй ажилчихаад ингэж улс төржиж бодохгүй.Та нар чинь сурган хүмүшжүүлэгч нийгмийн боловсролтой хүмүүс шүү дээ.
Зочин [66.181.181.180] 2024-09-22 16:57:01
Арай хэтэрнээ доромжилсон багш нарыг
Зочин [202.9.41.11] 2024-09-22 15:45:19
Хаха та нар шиг юмнууд яг огцруулааач ждү нүүрс ногоон автобус гэж хуцаж чадсан нуу
Зочин [103.168.34.117] 2024-09-22 12:02:57
Зүгээр л ажилаа хийцгээ багш нараа
Naraaa [139.5.216.163] 2024-09-21 23:19:42
Ogtsor
Зочин [103.111.68.3] 2024-09-23 11:41:29
хуц
Зочин [103.71.100.139] 2024-09-21 22:01:12
За зайлаа. Наранбаяр ажил хийж байна
Jariga.mn [103.71.101.18] 2024-09-21 19:58:29
Боловсролын салбарт Наранбаяр тохирохгүй гэдэг нь нэгэнт нотлогдсон.Гэвчиг энэ салбарыг улс төрийн оноо авах хэргэсэл болго гэсэн үг биш.Иргэн О нь Монгол улсыг завсар зайгүй хямралтай байлгах бодлогтойгоор ямар ч цаг үед ямар ч нам эвсэл холбоод төрд гарсан бай хамаагүй тороллдон хамаг амьтадын тархиар зогсолтгүй жонгилоордож ирлээ.
Зочин [103.168.34.13] 2024-09-21 11:20:05
Zaluu uye maani iim l uvaigui erh medel, mungunii tuluu yu ch hiihees butsahgui bgaa ni haramsaltai. HUN nam bol uhseeennn
Bold o [116.120.126.36] 2024-09-21 10:28:12
60 аад он руугаа ухраад наасан ..уг 21 р зуун даа байх юм сан
Зочин [66.181.191.43] 2024-09-21 09:57:14
45 хоногт бэлдсэн багшыг бхячуудын хүүхдүүд сурдаг газар ажилд авахгүй. Харин улны сургуульд л авна
Зочин [103.111.68.3] 2024-09-23 11:46:01
зөвөөр ойлгож сур, МУНДАГ САЙН ХҮНЭЭР заалгах хэрэгтэй. ЗААВАЛ 45 ХОНОГООР ЯАХ ГЭСЭН ЮМ БЭ? МЭДДЭГ Л БОЛ БОЛЛОО,шалгаж үзээд
Зочин [103.212.117.125] 2024-09-21 09:24:51
өөрсдийг ньбарьж хорь. Жүжигчид. Ажил хийлгэдэггүй.
Ардчилсан холбооны гишүүн [103.168.34.147] 2024-09-21 07:13:25
За болио. Ажил хийхээр огцоруулна гэж юу байдаг юм. Монгол улс 45 хоногийн курсээр багш нараа бэлтгэж байсан 1960 оны үеийн түүх бий. Бидний үеийнхэн курсийн багшаар заалгасан хүмүүс. Хамгийн гол нь багш нар хүүхдэд юм өгөх хүсэлт эрмэлзлээр дүүрэн байх ёстой. Ажиллах боломжоор хангамаар байна. Огцруулж улс төр хийдэг цаг өнгөрсөөн.
Зочин [66.181.191.43] 2024-09-20 23:17:30
Багш нарыг дэндүү доромжилж байна