Өмгөөлөгч М.Хандармаа: Хүүхэд үе тэнгийнхнээ дээрэлхэж, гэмтэл учруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ

Aдмин / Боловсрол

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар хэрхэн тусгагдсан талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрхийн тухай хууль гэж бий. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчлэлт ороод байгаа. Энэ хоёр хуулийн ялгааг тодруулж өгөхгүй юу?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхүүдийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхдийг насанд хүрэгчид яаж хамгаалах, тэр тусмаа гэр бүл, боловсролын орчинд албан тушаалтан хэрхэн хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох тал руугаа чиглэгдсэнээрээ ялгаатай.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад онцлох гол өөрчлөлтүүд таныхаар юу байсан бэ?

-Хүүхэд хамгааллын хуулийг илүү нарийвчлалтай болгосон нь онцлог. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хүн тус бүрийн үүргийг буюу гэр бүлийн орчинд эцэг эхийн, боловсролын орчинд багшийн үүргийг нарийвчлах зорилгын хүрээнд энэхүү шинэчлэл хийгдсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хороо бүрд хүүхдийн эрхийн нийгмийн ажилтан ажиллана. Томилогдсон ажилтан нь хүүхдийн эрхийг нарийвчлан үзэж эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтоон цааш цаашдын арга хэмжээг авах зэргээр ажиллана.

Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргүүд тасралтгүй гарсаар байна. Нийгэмд өрнөж буй бүхий л асуудлуудад хүүхэд хамааралтайгаар зогсохгүй онц ноцтой, олон нийтийг цочирдуулсан хэргүүд олширсон. Хүүхэд хамгааллын орчныг нарийвчилснаараа хэн нь алдаа гаргасныг, хүүхэд юунаас болж хохирогч болох нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтооход чухал юм.

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхэд эрсдэлтэй байгаа. Хараа хяналтгүй байдлаас үүдэлтэйгээр эрх зөрчигдөх нөхцөл байдал хамгийн өндөр байна. Гэвч үүгээр зогсохгүй бусад орчинд ч аюулгүй байдал алдагдаж байгаа.

-Энэ хуулийн шинэч лэлд үе тэнгийн дээрэлхэлтийг нэлээд онцгойлж, зохицуулснаараа онцлог хууль болсон. Үе тэнгийн дээрэлхэлтээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдвөл эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цагдаагийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээг авах вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ өгөх нь нэн тэргүүний алхам. Мэдээж хүүхэд ямар байдлаар хохирсон, дээрэлхэлтэд өртсөн зэргээс хамаарч авах арга хэмжээ, шийдэл нь өөр өөр байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд, тухайн хүүхдийн асран хамгаалагч хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн эсвэл зөрчлийн шинж чанартай эсэхээс нь хамаарна. Гэмт хэргийн субьект болох насны доод хэмжээ нь 14 нас байдаг. Түүнээс дээш насны хүүхэд гэмт хэргийн шинжтэй үе тэнгийн дээрэлхэлт ү йлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. 14-өөс доош насны хүүхэд бол асран хамгаалагчтай нь тусгайлан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хохирлын хэмжээнээс шалтгаалан эцэг эх, асран хамгаалагч нь Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ.

-Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн 102 дугаар сургуулийн охидын хооронд зодоон болсон. Гэвч найм хоногийн дараа буюу 14-ний өдөр цахим хуудаснаа бичлэг нь цацагдсанаар нийтэд ил болсон. Тухайн үед тус сургуулийн багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Харин сурагчдыг хооронд нь гар бариулж эвлэрүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ тохиолдол нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн үү?

-Багш нар Хүүхэд хамгаал лын хуулийн талаар мэдлэггүйгээс болж боловс ролын сургалтын бай гууллага, насан туршийн суралцахуйн төв нь дээрх хуулийн 23.4.3-д хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Олон нийт энэхүү шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэлгүйгээс үүдэн хүүхэдтэй холбоотой асуудлууд тасралтгүй гардаг.

Т.Оюунтүлхүүр, ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Irgen [202.9.40.199] 2024-09-22 11:14:14

Huuhed hamgaalaliin huuliar nasand hureegui 2 huuhdiin ehiig ymarch emgeelegchgui.huuli bus shuuh hural.Barag MGLiin turiin deed alband bga nuhediin hulgaig hair nairgui.il todoor ih nayd.terbumaar udseniig ilchilsen.ard tumend helsenii shorond ami nas.eruul mendeer n.ur huuhedtei n hamt shorond hiij bolno gj huulichilsan uu.B.Enhbayriin zuult yasan aimaar uom.Eeree bol terchigeeree Said gishuun baihuu.Ard tumen.Said Altangerel saihan yria hel tag bolsonuu.Huuhedee hamgaalah bol NAM hargalzahgui hunii uriig hairla.hamgaal.anhaar.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.