Мицүэ Үэмүра: Монгол хүүхдүүдийн суурь ур чадвар тааруухан байна

Aдмин / Боловсрол

"Тогтвортой хөгжлийн зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих" зорилгын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаарх бодлогын хэлэлцүүлэг Туушин зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.

"Мэргэжлээрээ ажилладаггүй 20,000 гаруй багш байна"

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "2010 оноос хойш багш мэргэжил эзэмшиж бэлтгэгдсэн 20,000 гаруй хүн одоо мэргэжлээрээ ажилладаггүй. Тиймээс багш нарын эрэлт их байгаа.

Өнөөдрийн төсвийн хэмжээнд багшийн цалинг нэмэгдүүлэхээр хандаад явж байна" гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмура "Монгол Улс тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилгыг биелүүлэхэд ахиц дэвшилтэй явж байгаа.

Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ 4-5 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Засгийн газрын нийт төсвийн 20 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад сайн үлгэр жишээ. Гэхдээ Монголын боловсролын салбарт тулгамдсан хэд хэдэн асуудал бий.

Статистик мэдээллээс харвал монгол хүүхдүүдийн суурь ур чадвар тааруухан байна. Жишээлбэл хоёрдугаар ангийн хүүхэд эх хэлээ уншиж, ойлгох үзүүлэлт нэлээд доогуур.

Ази Номхон Далайн бүс нутгийн улс орнуудын 50 хувь нь ийм асуудалтай. Цахим шилжилтийг боловсролын салбарт сайн, зөв хийж буй бодлого" гэлээ.

"Хамгийн гол нь чанар тулгамдсан асуудал"

Үргэлжлүүлэн "Боловсролын төсөв дотроос 10 хувийг нь Сургуулийн Өмнөх Боловсролд зарцуул гэсэн олон улсын зөвлөмж байдаг.

Хүүхдэд багаас нь суурь ур чадвар, мэдлэг, боловсрол, суралцах чадвар зэргийг нь суулгаж өгөхгүй бол дараа дараагийнхаа үе шатанд бүр ч хэцүү болно.

Монголын тухайд цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Хамгийн гол нь чанар тулгамдсан асуудал гэж харж байна.

Цэцэрлэгийн насны, бэлтгэл ангийн хүүхдүүдэд хамгийн сайн мэдлэг ур чадварыг тухайн үед нь л олгохгүй бол дараа дараагийн ангиудад хэцүүднэ.

Хоёрдугаар ангийн хүүхэд ийм ийм ур чадвартай байх ёстой гэхэд Монгол Улс нэлээд доогуур үзүүлэлттэй харагдаад байгаа. Юу ч болсон бай боловсролын салбар тэсвэртэй, даан туулах чадвартай байх шаардлагатай" гэлээ.

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.157] 2024-09-30 07:07:22

Японд бага боллвсролын систем сайн хөгжсөн Монголд тэрийг нутагшуулах гэж хичээн ажиллаж түүний үр шимийг хүртсэн хүүхдүүд байдаг. Тэр хүмүүст талархая. Одоо чухам хэр үргэлжилж бга юм болдоо.

Зочин [66.181.184.109] 2024-09-28 15:21:38

Iim baij bagsh nariin tsalin nemexee boli.

Зочин [139.5.217.149] 2024-09-27 17:26:21

хар нялхаас нь хүүхэд зовоож робот болгох гэлээ 6,7 хон настай хүүхдүүд дуржигнатал унших албатай юу.японд иргэд нь дарамттай амьдардаг гэж сонссон

Монгол [66.181.180.73] 2024-09-27 11:40:10

Монголыг монгол судлаач л судлах хэрэгтэй

Зочин [103.57.92.202] 2024-09-25 17:04:50

манай боловсролын систем маш муу болсон гэдэг нь хэнд ч ойлгомжтой, улстөрчдийнх нь томилдог сайд нарын тоглоом болоод дуусаж бна

Зочин [47.84.89.102] 2024-09-25 11:59:34

ХУЦ гэж хэл

Зочин [47.84.89.102] 2024-09-25 11:59:19

Хжц гэж хэл наад самуурайдаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.