“Фитч” агентлаг ХААН Банкны зээлжих зэрэглэлийг B+ болгож сайжрууллаа
“Фитч” агентлаг 2024 оны 9-р сарын 20-ны өдөр ХААН Банкны зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулж "B+" болгон, тогтвортой төлөвтэй үнэлсэн нь үйл ажиллагааны орчин сайжирч, санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгааг бататгалаа.
“ХААН Банк зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж, ашигт ажиллагаагаар бусдаас тэргүүлэн, зээлийн багцын чанараа тогтмол сайн түвшинд байлгаж, өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ тогтвортой ханган ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтүүд нь зээлжих зэрэглэлийг ахиулахад голлон нөлөө үзүүлсэн” гэж “Фитч” агентлаг онцолсон байна.
Энэхүү үнэлгээ нь 2024 оны 9-р сарын 18-ны өдөр “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчлэн зарласны дараа хийгдсэн юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл