ГОЛОМТ БАНК “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ӨӨ ШИНЭЧЛЭН 20 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАЛАА
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны
тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан”
тодотголтойгоор зарлалаа.
Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих,
оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг
үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн
салбараас анхлан 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй
оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг Голомт банк
олгоод байна.
2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-
ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100
оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр
дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой.
Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол
энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор
боллоо.
Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон
хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн
чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго тавихгүй.
Оюутанд тавигдах шаардлага:
3 болон түүнээс дээш курсын оюутан байх
Тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан
байх
6 сараас доошгүй хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах
боломжтой байх
Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат:
1. Анкет бөглөх
2. Сонгон шалгаруулалтад оролцох
3. Тэтгэлгийн батламж гардуулах
4. Зөвхөн “Тэтгэлэгт оюутан”-д зориулсан хөгжлийн тусгай хөтөлбөрт
хамрагдах аж.
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.29] 2024-10-13 18:04:28
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нүүрс бол хор [202.131.236.22] 2024-10-10 12:00:46
Шатаасан нүүрсний үнснээс ямар их хүнд металл хор ялгардаг, үүнээс болж ямар их хүн хорт хавдар, хатгалгаагаар өвддөггүй монгол хүүхэд байхгүй болсон. хүүхдийнхээ хатгалгаан хэмнэсэн тогны мөнгөө төлдөг. Эрүүл мэнд чухалуу? хямд тог чухалуу? Нүүрс баячуудын гол мөнгөний эх үүсвэр. Ард түмнийг нүүрснээс хамааралтай байлгах бодлого. Нүүрсний утаанаас үүдэлтэй уушигны өвчин монгол хүний гений түвшин нөлөөлж байгаа талаар ОУ-ын уушигний эрдэмтэд хурал цуглаандаа жишээ болгох түвшинд очисоныг мэдэх хүн байхгүй. Ийм л ядуу харанхуй бүдүүлэг байна даа.
Үнэгүй эрчим хүч [202.131.236.22] 2024-10-10 11:53:30
Үнэгүй юмуу хямд зүйл хэзээ ч шийдэл болдоггүй. Монголчуудын сэтгэхүй яагаад ийм үнэгүй зүйлд нугасгүй ядуу сэтгэлгээтэй болсон бэ. Үнэгүй зүйлд дуртай бол Ядуу хэвээрээл байна. Байрны бүх айл тогондоо нэг хүний гар утасны төлбөрөөсөө ч бага мөнгө төлдөг. Тогоо бодит үнээр нь зарахгүй байгаа болхоор хэдэн станц нь өрөндөө баригдаад заримдаа цалингаа ч тавьж чадахгүй болно. Өрийн сүлжээтэй. Тог хямд болхоор хэмнэх талаар бодохгүй. Тог хямд болхоор Нохойны үүрээ хүртэл тогоор халаадаг өлөнгийнхөн байна.
Зочин [202.131.236.22] 2024-10-10 11:46:18
5 жилийн дараа гэхэд нүүрс авдаг улс байхгүй болно. Нүүрсний цахилганаар үйлдвэрлэсэн бараанд илүү татвар авдаг байх зохицуулалт дэлхий даяар гараад эхэллээ. Бид нар нүүрсээ 50 жилийн ирээдүй гэж бодоол хоцрогдоол. Нүүрсээ ухаад байгаль орчиноо түйвээгээд, дээр нь цахилгаанд өгөх мөнгөнөөсөө их зардал амьсгалын замын өвчиндөө төлөөд тэрийгээ цахилгааны зардалаа хэмнэсэн гэж ойлгоод хөөрхийдөө. нүүрс шийдэл биш гэдгийг дэлхий хэлээп байхад бидний монголчууд нүүрсээ хулгайлна, нүүрсээ түлнэ, ард түмнээ ядуу мунхаг харанхуй байлгах л бодлого явуулах юмаа.
Иргэн [103.212.116.20] 2024-10-10 10:17:04
Үнэ хөнгөлөлттэй учир иргэд гэрээ сайн дулаалах хүсэлгүй. Үнэ нэмэхгүй бол салбар татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авдаг. Эрчим хүчний мафи хүчтэй байна, гол санаа нь үнэ бага байгаа нөхцлийг мафи өөрт ашигт байдлаар хэрэглэж ирсэн. Үнээ нэмж байж нүүрснээс сална. Үнээ нэмж сэргээгдэх эрчим хүчийг иргэд ААН ашигладаг болно. Шахмал түлшнээс болж нас баралт өндөр байна. УБ Дэлхийн Хамгийн бохир хот. Салбарын мафийг устгах, үнэ нэмэгдэж хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт гаднаас, дотоодоос хөрөнгө оруулалт орж ирнэ.
Зочин [66.181.161.129] 2024-10-10 09:19:29
Өчнөөн сайхан байгалийн баялагтай, нүүрсний өчнөөн уурхайтай хэрнээ өвөл болохоор л эрчим хүчний алдагдал гээд байнга ярих юмаа. Энэ их ордынхоо 1 ээр нь станцуудаа түлшээрээ хангаж болдоггүй юм уу. Дандаа л гадны зээл тусламж гуйж явахаар.
иргэн [202.70.34.115] 2024-10-08 07:24:38
Үнэ нэмэх бол эхлээд ажил олгогч нар хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой, Ингэж үнийн өсөлтөөр ард түмний амьдралыг улам УЛ руу хийж болохгүй шүү МАН минь ээ..................
электрик [202.70.34.115] 2024-10-08 07:13:05
сэргээгдэх эрчим хүчийг хэт өндөр үнэлж буцаан олголт өгдөг хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж Тавинбэх сайд хэлсэн дээ...........................
Зочин [122.201.31.152] 2024-10-06 13:07:31
Эрчим хүчний ойлголт тэг. Тэгсэн мөртлөө сурвалжлагч хийнэ. Үнэ чухал. 2019 онд эрчим хүчний сайд чухал тогтоол гаргасан байдаг. Салхины станц нийт хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний хураагууртай байх үүрэгтэй. Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай. Тэгэхгүй бол нар, салхи асар их савалгаатай байдаг юм.
Зочин [103.212.116.215] 2024-10-06 10:31:09
Өвлийн улиралд иргэдийнхээ цахилгаан хэрэглээг баялагийн сангаас гардаг байвал зүгээрсэн. ИХ сайн үр дагавартай шүү.
Зочин [202.131.234.123] 2024-10-07 17:51:44
баялагийн санг баялаг бүтээх зүйлд зориулж хадгалж хэрэглэдэг юм даа.
Зочин [66.181.187.90] 2024-10-06 10:16:42
Гадаад улс орнууд эрчим хүчнийхээ үнийг буулгахын төлөө ажиллаж байна
Зочин [66.181.187.90] 2024-10-06 10:14:20
Нээрээ л үнэ нэмээд өөрчлөлт гарахгүй юм байна. Эрчим хүчний үүнэ нэмэгдсэний маргааш нь л б Хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Ард түмний амьдрал хэцүүднэ. Ингээл засаг төрөөс хариуцлага нэхэгдэнэ дээ. Өөр зохицуулалт зөндөө байгаа шүү
Зочин [139.5.218.233] 2024-10-05 00:37:34
Цахилгаан дулааны үнэ нэмээд дээрдэхгүй улам л доройтно харин ч бодитоор хямдруулж буулгах хэрэгтэй алдагдал алдаагаа зөв олох олон боломж байгаа даа
Huts muu parazit dandaa unegui yum idej uusaar sursan ork [59.153.85.67] 2024-10-06 08:32:54
Piz da
Зочин [202.126.91.252] 2024-10-04 23:56:30
Хойд солонгос биднээс дээр байнаа.хариуцлага алдсан Этгээдийг шударга шийтгэж байна. Авилгал,хээл хахууль байхгүй юм шиг байнаа.
Иргэн [202.126.91.252] 2024-10-04 23:51:45
Энэ засагт бүтээж байгаа ажил бага байна.бордюраар Оролдох хэрэг байгаа юм уу? Гоё хүрээтэй зам бидэнд хэрэг байгаа юмуу???
Зочин [95.156.68.248] 2024-10-04 23:20:05
Одоо хэдхэн компанид бид хэрэглээгүй байж сэргээгдэх эрчим хүчний мөнгө гэж илүү мөнгө төлж байж дахин нэмж яадаг юм. Тэр хэдэн компанийн суртал ухуулга шүү энэ. Зүгээр та өөрийн төлж буй цахилгааны төлбөрөө хар тэнд татвар биш нэг товчилсон үгтэй нэмэгдэл байгаа. Тэр бол сэргээгдэх эрчим хүчний компаниудад төрөөс өгч буй татаас, нэмэх тусам та бид илүү төлбөр төлөх болно
иргэн [202.21.126.195] 2024-10-04 15:07:44
Эрчим хүчээр хангаж чадахгүй байнга тасладаг мөртлөө иргэдээс илүү мөнгө авахгүй бол эрчим хүч тасалдаад байгаа юм шиг ааш авир гаргаж байгаа МАН АН ХҮН 3 ич дээ.Биднийг л ядуу байлгавал та нарын ажил сайн болоод Монгол улс хөгжих гээд байна уу.Хатуухан хэлэхэд яг ингэж л ард иргэддээ хандаж байгаа шүү энэ ЗГ энэ 3 нам.Ахиж бүү энэ 3 намаас сонго орон нутгийн сонгуулиар өөр шинэ хүмүүс гаргаж жаахан салхи оруулж тунгалаг болго Монголчууддаа.
Зочин [59.153.85.67] 2024-10-06 08:35:10
Yu hutsaad bgaa ork guilgachin be?
Зочин [202.131.225.53] 2024-10-04 14:59:48
үнээ чөлөөлж хүртээмжээ нэмэгдүүлэх цаг болсоон
Зочин [124.158.122.51] 2024-10-04 13:09:49
харин тийм ээ
Зочин [202.179.24.47] 2024-10-04 12:47:29
НҮҮРСЭН ДАЛАЙН ХӨВӨӨНД ЭРЧИМ ХҮЧГҮЙ ДААРЧ ХӨРӨӨД ХӨЛДӨХ ГЭЭД КИВТЖЭЭДЭГ МАНАЙХ ШИГ УЛС БӨМБӨРЦӨГТ БАЙХГҮЙ ЭЭЭ
Зочин [202.131.234.123] 2024-10-07 17:53:01
алтан дээр суусан гуйланчид гэдэг байснаа. муу засаг муухай засаглагчидийн балгаар алтаа гаргаад улам өрөнд орж байна шүү дээ.
Зочин [202.179.24.47] 2024-10-04 12:45:44
ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ҮНЭ НЭМНЭ Л ГЭХИЙН. БАЙХГҮЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ХЭРЭГ ҮҮ..