Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын сэргээн босголт, хөгжлийн банк сүүлийн 18 жилийн хугацаанд 140 орчим төсөлд 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олгосонд талархал илэрхийллээ.
Уул уурхай, банк, санхүү, эрүүл мэнд, зам, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа хувийн хэвшлийн салбарт өгсөн санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцууллаа. Цаашид эдийн засгийг ногооруулах, төрөлжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус банк банкны салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар болон нийслэл хотын ногоон хөгжилд анхаарч, залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр төлөвлөж байна.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаагаа хэлээд, энэ хүрээнд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ Одиль Рено-Бассо онцоллоо.
Сэтгэгдэл
Toli [195.123.31.122] 2024-10-09 04:14:26
1 cent c mongold ögch bolohgui.
Иргэн [59.153.114.151] 2024-10-08 13:45:33
Ерөнхийлэгч гуай Та ард иргэдийн дууг Сонсдог уу?????? Тавчиктай эх нярайг анхаарсан шиг ---- нүүрсний угаарт Гэр бүлээрээ үгүй болж ард иргэд ядуурч байгаа Мэдэж байна уу ????????!!!!!!!Нээх л Бүгд найрамдах л явж харагдах зүраг л бх юм.!!!!!!??????
Зочин [103.168.34.203] 2024-10-12 16:08:58
Ядаж хүн ойлгогдохоор юм биччихээд буруугаа бусдад чихээч
Зочин [103.168.34.203] 2024-10-12 16:06:25
S
Зочин [202.9.40.75] 2024-10-08 13:24:56
Яажаагаан бэ хөө, зүгээр сууж байгаад л мөнгө гуйдаг болсон уу ? Бөөөөр амар айнннн
Зочин [202.179.24.185] 2024-10-08 09:59:54
.