Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг хуралдлаа

Aдмин / Улстөр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой ирэх сарын 26-ны өдөр тохионо. Улсын Их Хурлаас 2023 онд 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталж, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан юм. Уг тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасан.

Тогтоолын дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангахаар УИХ-ын даргын 2024 оны 117 дугаар захирамжаар ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг өнөөдөр /2024.10.08/ хуралдав. Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулснаа танилцуулж, ажлын дэд хэсэгт төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын тооцооллыг гаргах үүрэг өгснийг дурдав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг тэрбээр тодотгосон. Мөн хуралдаанд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын явцын талаарх ерөнхий мэдээллийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.75] 2024-10-18 00:07:29

Өршөөлийн хууль гаргаад санамсар болгоомжгүйгээсээ алдаа хийсэн залуучуудаа нэг удаа өршөөх хэрэгтэй энэ чин маш том ажил шүү ар гэр үр хүүхэд хань ижил Аав ээж бүгдэл өдөр хоногийг нь хүлээн сугаа шүү юуны тулд үндсэн хууль батлагдсаны 100 жил гэж тэмдэглсэнийг ард иргэддээ бас хууль маань ин хүү үйлчилдэг төр засаг минь харж үздэг юм байна Анхны ы үндсэн хууль баталж Улс тунхагласны 100 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэх нь иймл утга учиртай шүү

Иргэн [66.181.182.188] 2024-10-15 12:48:27

Хятадаас вагон вагоноор одон тэмдгүүд ирж буй сурагтай!!! Одон тэмдгэнд оочерлогсод орох байхаа олж ядан гүйлдэж буй гэнэ!!! Кккк

Зочин [66.181.183.193] 2024-10-15 11:55:03

Ха ха азийн африк болчихоод юундаа баярлан

Мөнхболд [103.10.22.185] 2024-10-15 08:21:19

Монголчуудаа Оросыг дууриаж тоонд ач холбогдол өгөхөө больсон нь дээр. 100 нь 101-с юугаараа илүү гэж

ЗОЧИН [59.153.115.91] 2024-10-13 07:19:38

ДЭЛХИЙГ ДОНСОЛГОЖ БАЙСАН МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ СҮҮЛЧИЙН ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧ ЭНЭ УЛСЫГ ТУСГААР ТОГТНОСОН, БИЗ ДААСАН БҮРЭН ЭРХТЭЙ ҮНДСЭН ХУУЛЬТ УЛС БОЛЛОО ГЭДГИЙГ ДЭЛХИЙД ЗАРЛАЖ ОДОО БИДНИЙ УЛСЫГ ТУНХАГЛАСАН ТҮҮХТ ЭНЭ ӨДӨР НЭГЭН ЗУУНД НЭГ Л УДАА ТОХИОНО. ТЭМДЭГЛЭЖ АЛДАРШУУЛАХ ОНЦГОЙ ТОМ БАЯРЫН ӨДӨР БОЛ МӨН. ТИЙМЭЭС ОЛОН ТАЛТ ҮЙЛЭЭР ТЭМДЭГЛЭХ НЬ ЗӨВ. ЯДАХНАА УИХ ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН, БАЯРЫН ХУРЛЫГ /ОРДНЫ ИХ ТАНХИМД/ ЗАРЛАН ХУРАЛДУУЛЖ/КОНЦЕРТТОЙ/, СҮҮЛЧИН ҮХ БАТАЛСАН АМЬД СЭРҮҮН БГАА АИХ-ын ДЕПУТАТУУД, УБХ-ЫН ГИШҮҮД, ТӨР, НИЙГМИЙН АЛДАРТАЙ ХҮМҮҮСИЙГ УРИЛГААР ОРОЛЦУУЛ. ЗӨВХӨН ТЭДГЭЭРИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛ. ЭНЭ ӨДӨР ОРДОН ДАХЬ ТҮҮХИЙН МУЗЕЙ, ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ ҮНЭГҮЙ НЭЭЛТТЭЙ ҮЗҮҮЛ. МЭДЭЭЖ БӨХИЙН БАРИЛДААН ХИЙНЭ. ОРДНЫ ХОЙНО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МӨНХӨД ҮЛДЭХ ДУРСГАЛЫН САМБАР БОСГОЖ НЭЭХ,, АНХДУГААР ҮХ БАТАЛСАН, УЛС ТУНХАГЛАСАН ТУХАЙ БАРИМТАТ ТҮҮХИЙН КИНО ХИЙЖ ҮЗҮҮЛЭХ ЗЭРЭГ ТОЙМТОЙ ХЭДЭН ТОМ А/Х ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

зочин [66.181.187.80] 2024-10-12 14:42:25

Өдөр болгон шахуу ямар нэгэн баяр ёслол тэмдэглэж одон медаль тараадгаа болиосой, УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛДВЭР ОЛНООР БАРЬЖ, АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГООСОЙ.

МАН ПР-н стратеги [203.91.112.170] 2024-10-11 16:09:01

Энэ намын ПР -чдтай ууж байгаад асуусан чинь аль болох олон баяр тэмдэглэх иргэдийг амрааж оролцуулах, одон медаль өгөх хэрэгтэй яагаад гэвэл баяр их тэмдэглэхээр нийгмийн уур бухимдал багасаж стресс арилдаг гэнэ одон медаль авсан хүн өртэй үлдсэн мэт санагддаг гэнэ шүү

Зочин [103.212.118.37] 2024-10-11 09:33:36

Энэ бол харин тэмлэглэх ёстой баяр шүү. Тусгаар улсаа дэлхий дахинд тунхагласан өдөр бол Монголын ард түмний бахархалт баяр мөн. Сайхан тэмдэглэж хойч үедээ юм бодогдуулах учиртай. Танин мэдэхүй, ухаарал, бодролын их юм хийх юмсан. Гэтэл уг ажлыг хариуцсан комисс нь дөнгөж сая хуралдсанд хармасаж байна.

Осорын Бяруузана [139.5.216.32] 2024-10-10 16:57:35

Анхны үндсэн хууль баталж Улс тунхагласан 100 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэх учиртай.Монгол улс хөгжсөөр байгаашүү. Хурдтай хөгжих эрэн цагтаа ирж, удс эх орны гадаад дртоод нэр хүнд өдрөөс өдөрт өсөж байгаад баяртай , цаашдын хөгжилд итгэл төгөлдөр байдаг.

Irgen [202.55.188.124] 2024-10-10 16:47:20

Mgliin bayar ymar duusah bishde ternii orond ter bayar baga temdegled uls oron ni hugjuud bga uls oroniig hardaa tamine uursudiiguu bas hartsulad uze tamine

Зочин [202.9.41.13] 2024-10-10 14:30:34

Хммм 100 н жил гээл хөөрцөглөөд байхым, энэ байгаагаа хар даа та нар чааваас

Иргэн [59.153.114.151] 2024-10-10 12:42:02

Яасан тэмдэглэж дуусдаггүй баяр вэ???????!!!!!!улсаах өөд нь тат Тэтгэвэр нэм !!!!!!!!Эрүүл мэндийн салбараа савараа татаад Эрүүлжүүлцэгээ ●●●чадахгүй бол Бүгд Зайлаач !!!!!!!бөөн өрнүүд луйварчид байж буруу Сэхээд л Солиорол түгжрээтэйгээ яг адил ажил нь Зогссон Тэнэгүүд !!!!!!!

зочин [66.181.188.120] 2024-10-10 11:39:23

өршөөлийн хууль гаргаад хүүхэд, эмэгтэйчүүд, санамсар болгоомжгүйгээсээ алдаа хийсэн хүмүүсээ нэг өршөөчих хэрэгтэй дээ

Зочин [202.131.234.123] 2024-10-09 17:37:12

ядаж л БОГД ХААНД цэцэг өргөж ганданд ном хуруулбал таарна. БОГД хааны хөрөнөгөөр одоо амьдарч байгаа шүү дээ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.