2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа

Д.Тулга / Улстөр

Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсөж, 2024 эхний 10 сарын 07-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг “Go Mongolia” нэгдсэн брэндингийг олон улсад сурталчлах аянд нэгдэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийг байгалийн, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, баруун бүсийг байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Бүсчилсэн хөгжлийн энэ бодлоготой уялдуулан ирэх дөрвөн жилд 4,440 км зам барьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбож дуусгахаар төлөвлөж байна. Мөн хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэх, авто болон төмөр замаар холбох ажлуудыг үргэлжлүүлж олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанд оролцогчид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхтэй холбоотой дараах саналуудыг хэлэв. Үүнд төрийн байгууллагууд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын идэвхгүй сар болох өвлийн улиралд зохион байгуулах, өвлийн улиралд жуулчдыг татахын тулд эдгээр саруудад жуулчдад зориулсан хямдралт худалдаа явуулдаг байх, дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын бүс нутгуудад орон нутгийн нислэгийг амралтын өдөр тааруулах, гадны томоохон нисэх буудлуудад Монгол Улсыг сурталчлах урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, аяллын хөтөч мэргэжлийг эрэлттэй мэргэжилд багтаах талаар хөндлөө.

Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр гарсан саналуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтойг дурдаад холбогдох байгууллагуудад асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Шадар сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны гишүүн Т.Доржханд Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, өндөр үр ашигтай салбар болохыг онцлоод хамтарсан Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого баримтална. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнийг Засгийн газар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.78] 2024-10-14 00:04:17

399 сая где

Зочин [103.212.117.16] 2024-10-13 18:01:27

400 сая гэсэн чинь яалаа

Gerel [139.5.218.174] 2024-10-13 16:30:40

Сая жуулчин гэхээсээ илүүтэй жуулчдыг хүлээж авах хөрстэй нь эхлээд танилцах хэрэгтэй.хөрсөн дээр буугаагүй шийдвэр урт наслахгүй.ирээд буцсан жуулчдын сэтгэгдэл уншиж үзээд юу нь таалагдаагүйд дүгнэлт хийгээчээ.нүхэн жорлонгоосоо салаагүй байж жуулчид ирүүлэх тухай бодохоос ч ичмээр

Зочин [103.57.92.220] 2024-10-12 20:11:41

битгий ир монголд

Байгаль, соёлын аялал [66.181.190.155] 2024-10-12 19:50:16

Байгалийн олон янз байдалдаа дасан зохицсон нүүдлийн соёл иргэншилтэй орон, түүнээ л түшиглэх хэрэгтэй. Түүнээс биш, зохиомол кэмп барих хэрэггүй, тэмээ унаж үзэхээр бол говьд очиж бэлчээрт идээшилж байгааг нь үзүүлэх, унуулах, сүү цагаан идээгээ боловсруулах аргыг малчидтай цуг өөрийн биеэр хийж үзэх гэх мэт амьд аялал жуулчлалыг соёлт хүн төрөлхтөн сонирхох болов. Моод Монголоор дууснаа гэж...

EEE STAAAA [66.181.190.253] 2024-10-12 15:13:17

Oyuka Why???

Зочин [103.212.162.239] 2024-10-11 23:48:39

Гадныханд ард түмнийг яаж тамлаж байгаагаа харуулах нь.

зочин [66.181.189.115] 2024-10-11 18:45:26

Гадаадын жуулчид Монголд юу үзэх, яах гэж ирэх вэ? Үзэх үзвэр үндсэндээ байхгүй, тохитой цэвэрхэн буудал байхгүй, бөөн түгжрээ, орон нутагт очвол боловсон ариун цэврийн өрөө байхгүй, мах гурил 2-оос өөр идэх зүйл байхгүй, энд тэндгүй бохир заваан орчин, архичид, хулгайч ихтэй, иргэд нь ядуу, бухимдал ихтэй зэргийг бодлогоор үгүй болгохгүй бол хэцүү биз дээ? 1000000/365=2740 буюу хоног тутамд Монголд 2740 гадаад жуулчин ирэх боломжтой юу? 1000000/92=10870 буюу зуны хоног бүрт 10870 гадаад жуулчин Монголд ирэх дэд бүтэц/зам харгуй бий юу? ЕС ба эрх баригч намд тохируулаад оны эцсээр энэ онд 1 сая гадаадын жуулчин Монголд ирсэн гээд л ҮСХ мэдээ гаргачих байх даа? Тооны хойноос хөөцөлдөөд байхаар улс орныхоо дэд бүтэц, бодит боломж, нөхцөл байдлыг сайжруулаасай, иргэдийнхээ ахуй амьдралыг бодитоор дэмжээсэй, ажил орлоготой болгоосой. УТАА ЯАНА АА, АГААРЫН БОХИРДОЛ ЯАНА АА, ХООЛОЙ ХОРСОХ БАЙХ ДАА? УУШИГ МУУДАХ БАЙХ ДАА?

Зочин [202.126.88.187] 2024-10-11 21:04:42

Маш зөв үнэн бичиж бн эхлээд дотоод асуудлаа шийд дараа нь жуулчингэж хуцмаар юм.ичиж үхмээр юм

Зочин [202.9.40.160] 2024-10-11 13:28:48

Хуцжугайм шүү энэ хүүхэд

Зочин [66.181.183.159] 2024-10-11 06:55:19

Зам дагасан боловсон жорлон амрах газрууд байхад үйлчилгээ аяндаа дагаад хөгжинө. Лүнгийн наана Атарын хоолны гэрүүдийг хар даа дампуурч байна Юунаас болов гэхэд модон жорлонгоосоо болоод. 20 хон км ын цаана Боловсон жорлон том талбай байгуулахад тэнд зогсдог машингүй боочихсон.

иргэн [103.57.92.48] 2024-10-11 01:30:28

хөдөө явахаас дургүй хүрдэг болсон , заваан жорлон , гар угаах газаргуй амтгуй хоолтой хогондоо дарагдсан хоолны газрууд, хоол хийж байгаа хүмүүс нь бааж шээчихээд гараа угаадаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд

Зочин [122.201.31.62] 2024-10-11 00:11:31

Эрхбаригчид, Оюун-Эрдэнэд зүгээр л сайхан хуцах, хошгируулах сэдэв нь л чухал. Энэ цагаач буриад ард түмнийг маань амаар нь шороо үмхүүлэх л цор ганц зорилготой. Гэвч Халхын заяа их дээ. Илжирсэн бага ястнуудын ард гарна аа, гарах болно.

Зочин [66.181.176.53] 2024-10-10 23:57:15

Юуны түрүүн боловсон жорлон, гар угаах газраа бэлд. Тэгээд л асуудалгүй

Зочин [66.181.184.64] 2024-10-10 23:14:49

Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын салбарт улсаас битгий хөрөнгө оруулалт хийж бай!

Зочин [59.153.86.14] 2024-10-10 22:12:59

Маш олон Солонгос хүнийг нисч ирэнгүүт нь оруулахгүй ирсэн онгцоор нь буцааж хөөж байна. Тэгээд яаж нөгөө 400 байтугай наад нэг сая жуулчин авна гэж т1тээд байгаа юм бэ. Үүнээс болж Со-д очиж байгаа манайханнд ч нөлөөлж байна. Дипломат ажлын мэдлэггүй хоолны савнуудыг хөөж явуулаад арай нэг улс шиг ажиллах хэрэгтэй байна.

Зочин [103.212.117.91] 2024-10-10 20:52:10

Жуулчны баазуудаа ётандартын шаардлага хангуулаачээ.Бас арай гайгүй баазууд нь тэнгэрт хадсан үнэтэй,байхад жуулчин нэсэх талаар ярих ч хэцүүдээ

Зочин [202.126.88.162] 2024-10-10 18:56:24

1 say juulchin moroodood baih ymdaa yu vzvvlej gesen ymbe hodoo oron nutagt baigaa juulchinii baaz nertei arhi uuh bairnuudaa goe saihan bolgoochee hel medehgvi , bvdvvleg yriatai , bolobson 00 gej baihgvi baigaa heden vnen zabaan , deeren goe chamin hool baihgvi nogool zuiban sharsan mah budaatai huurag oor yuch beleedee baingal baidag hooltoi , yay iim baij 1-say juulchin yriad baigaa darga naraa bolildoo ihleed beltgel ajilaa sain hiildee vzeh ymgvi ideh hoolgvi soeoltoi bolobson vilchilgee baihgvi baij eooooooe shal demii Bas ter bum bod gej neg zvvl yrihaa bolio ihleed tarih bish tairuulahgvi baih deeren anhaarah heregtei bain shvv dee end tarial tend tairaal vr dvn bainuu darga naraa

Зочин [62.204.140.14] 2024-10-10 18:12:19

400 Сая жуулчин биз дээ? Юун ганцхан сая вэ???

Тогоо [202.55.188.99] 2024-10-16 20:28:30

400 сая чинь 1 саятай тэнцүү. МЭДЭВ ҮҮ . ОЭ

Зочин [66.181.177.103] 2024-10-10 23:52:18

1 say iig avchuul yg 400 say boloh geed bn aa

Зочин [172.56.104.220] 2024-10-10 16:25:33

Улсаараа хичээгээд ганц аятайхан бие засах газар барьж чадаагүй байж сая жуулчин авна гэж яаж дуугарч чадаж байнаа. Мөн ч цөстэй байна даа

Зочин [202.126.88.187] 2024-10-11 21:08:04

Яаж хэлж чадаж бнаа манай монгол арай шүү дэ

Зочин [122.201.31.157] 2024-10-10 15:34:10

400 гээгүй нь яамай даа.

Зочин [103.209.212.154] 2024-10-10 15:23:55

400 saya julchin uu

Zochij [37.76.21.123] 2024-10-10 15:09:20

DELHIIGEER HAMAG BULAI, MUU MUUHAIGAA DUUDUULJ BAIJ DANKH, GALCH, GACHGAR HULGAICH HUDLAA HUTSAAD BAI.CHINII MONGOLD HIISEN UCHUUHEN ZUIL CH BGUI. HUDALCH HULGAICHAA


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.