Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана.
Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.106] 2024-10-13 08:19:09
Монгол улс аажим энэ хэдэн станы дэглэмүүдтэй төстэй брлж байгаа. Намаар дамжуулж хувь хүн нутаг хамаатны дэглэм тогтох хандлагатай. Манайд ёр нь ямар тогтолцоо үүссэн бээ хүмүүсээ? Ардчилсан? Социалист? Намын дэглэмт хулгайны? Эзэнт монархи?
зочин [66.181.187.80] 2024-10-12 14:45:39
Энэ улсад айлчилсан уу? эсвэл тэнд болж байгаа хуучин социалист ба соц чиг баримжаатай оросын талын баримтлагч орнуудын өөр арга хэмжээнд оролцохоор явсан уу?
Зочин [75.159.158.99] 2024-10-11 19:17:33
Энэ дурак Станы диктатор дэглэмьэй орнуудаас туршлага судалж их явдаг боллоо! 2 рт МИАТ ын өндөр түрээстэй Бойнг 787 онгоц хөлөглөж явсан байх юм? Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдын мөнгийг аригтай зарцуулж тайлангаа тавих аэрэгтэй шүү!
Зочин [202.9.40.160] 2024-10-11 13:30:19
Казинобайдаггүй л юм байх даа,
Зочин [66.181.180.140] 2024-10-11 13:06:06
Хөмсөггүй юм уудаа?
Zochin [46.125.249.51] 2024-10-14 00:21:32
Hurelsuh n Humsugniih n taliig guihaar yawsan! Sanaa zowoltgui irehdee buten saihan humsugtei bolood irne.
Zochin [103.212.118.37] 2024-10-11 09:27:25
Odoo bolno doo
Зочин [202.9.47.0] 2024-10-10 14:49:22
Сонгуулиа өгөхгүй явчвуу?
Зочин [202.9.41.13] 2024-10-10 14:24:00
Ай хөөрхиййййй