ЭЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.10.14) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 14 цагт 39 минутад эхэлж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу нар үг хэлж, тодруулга хийсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 11 гишүүн дэмжсэнээр “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдсан юм.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.170] 2024-10-15 11:30:30

Алив хурлын ирц 50 гаруйхан хувьтай байх юм аа Хариуцлага доодуулаасаа нэхэх гэж төржээ Шудрага уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.