Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болж байна

Aдмин / Улстөр

Орон нутгийн сонгууль сая болоод дууслаа. Энэ сонгуулийн онцлог нь олонхын буюу мажоритар тогтолцоотой явагдахаар хуульчилсан байдаг. УИХ-ын сонгуулиас бас нэг ялгаатай зүйл нь сонгогчдын ирцийн босгогүй болсон. Хуучин орон нутгийн сонгуулийн ирц 51 хувь давбал хүчин төгөлдөр гэж үздэг байв. Харин шинэ хуулиар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ИТХ-аар сонгогдсонд тооцохоор болсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 4.2-т “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно” гэж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан “Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй. Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана” гэсэн зарчим үйлчилнэ. Харин сонгууль зохион байгуулах төрийн байгууллага болон оролцогч нам, эвсэл нь хуулиа дээдэлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахих үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардын намын луйвардсаныг нийгэм даяар шаагьцгааж байна. Тэгвэл сонгуулийн үр дүнгээр олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нам, эвсэл засаглалын удирдлагыг авдаг нь бичигдээгүй хууль. Энэ жишгээр ирэх дөрвөн жилийн хугацаанд МАН нийслэл болон орон нутагт ноёрхолоо бэхжүүлэхээр сонгуульд булхайцав уу. Нийслэлд гэхэд Иргэдийн хурлын 45 суудлын 40-ийг нь МАН эзлээд байна.

Манай улсын сонгууль өгөх насны 2.2 сая иргэний бүртгэл бий. Тэднээс тэн хагас нь нийслэлчүүд юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 1.1 сая сонгогч саналаа өгөх ёстой. Тэгвэл энэ удаагийн сонгуульд энэ 1.1 сая иргэний 42.3 хувь буюу 425 мянган иргэн сонгуульд оролцсон дүнтэй байна. Үүний 60-аад хувь буюу 255 мянган хүний саналаар МАН ялалт байгуулжээ. Нэг ёсондоо 1.6 сая нийслэлчүүдээс ердөө 16-хан хувийн санал авч гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр тэднийг дийлэнх олонхын санал авсан гэж тооцох нь хэр зөв бэ. 225 мянгахан хүн Улаанбаатар хотын 1.1 сая сонгогчийн, тэр дундаа 1.6 сая гаруй иргэний амьдралыг мэднэ гэдэг хэтэрхий дорд үзсэн хэрэг биш үү.

Ер нь орон нутгийн сонгуулийг ийм дүнтэй гаргах тохироог анхнаасаа эрх баригчид өөрсдөө хийсэн нь худлаа биш. Тэд хуулийн хулгайгаар төлөвлөж ийм нөхцөлөө бүрдүүлчихсэн улс. Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийн ирцийг босгогүй болгосноороо тэд засаглалын эрхийг хялбар аргаар гартаа оруулж чадна. Тийм болохоор хуульд өөрчлөлт оруулчихсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд харш гэдгийг тухайн үед эрдэмтэн судлаачид, улс төрийн хүрээнийхэн өчнөөн хэлж, ярьж байсан боловч парламент дахь олонхоороо түрий барьж хүчээр баталж орхисон. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгууль бол зүгээр ганц намын сунгаа болсон нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Ийм намын сунгаагаар засаг төрөө барина гэсэн юм байхгүй.

МАН-ын булхай хэрээс хэтэрлээ. Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байгаа. Гэвч эрх баригчид Үндсэн хуулиа үл тоож байна. Шулуухан хэлэхэд, сонгуулийг ингэж луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархаж байгаа хэлбэр юм. Үүнийг ч бас Үндсэн хуулиар хориглосон. Харамсалтай нь МАН яалт ч үгүй эрх мэдлийн төлөө хуулийг уландаа гишгэж орхилоо. Ингээд зогсохгүй гол өрсөлдөгч Ардчилсан намыгаа нийгэмд гутаан доромжилж, нэр хүндийг нь шившиглэж дууслаа. Саяны сонгуульд АН-аар овоглосон хулгайч дээрэмчин, хүүхэд хүчиндэгч нарыг дэвшүүлж гутааж байна. Бас сонгуулиа тав дахь өдөр хийж тавлаж байна. Баасан гаригийн маргаашийн хоёр өдрийн амралтыг ашиглаад монголчууд ялангуяа нийслэлийнхээ хөдөө гадаа явдаг. Агаар салхинд гарч, найз нөхдөөрөө амарч зугаалахыг илүүд үздэг. Үүнийг далимдуулж сонгуулийн өдрийг баасан гаригт зориуд тавьж байгаа нь эрх баригчдын бас нэг тактик. Зөвхөн өөрийн намынхан болоод дэмжигч нараа цуглуулж мөнгө тараах нь ил цагаан болов. Намынхаа дэмжигчид, гишүүддээ бүгдэд нь “Ухуулагч” хэмээх нэр зүүгээд 320 мянган төгрөг тараачихсан гэв үү дээ. Тийм болохоор тэднийхээ саналаар ялчихаж байна. Ард түмний оролцоо бараг байхгүй. Энэ бол ардчилсан сонгууль биш. Харин ардчиллын дүр эсгэж, ардчиллыг гутааж, бөхөөж байгаагийн тод жишээ. Бас сонгуулиа үгүйсгэж, доромжилж байна. Ардчилсан сонгууль хэзээ ч ийм түрэмгий, бүдүүлэг, хайрцагласан нэг намын сунгаа шиг байдаггүй. Нэгэнт ардчилсан сонгууль болоогүй учир хуульд нийцүүлж, дахин сонгууль явуулах хэрэгтэй байна.

Хэрэв орон нутгийн дахин сонгуулийг явуулахгүй бол АН, ХҮН нам засгаасаа огцрох хэрэгтэй. Ийм сонгуулийг хараад дуугүй суугаад байж болохгүй, та нар. Ардчилсан сонгуулийн утга нь дийлэнх олонх нь өөрсдийнхөө төр бариулах гэсэн хүмүүсийг сонгож гаргаж ирэх ёстой байдаг. Гэтэл энэ зарчим алдагдчихаар чинь төр засгийг хууль бусаар авах болчихоод байна. Хуулиа хийхдээ хууль бусаар хийнэ. Тэр хууль бус хуулийнхаа нэрийг бариад ардчиллыг гутаан доромжилж болохгүй. Одоо XXI зуун шүү дээ. Ямар XX зуун байгаа биш дээ. Тэгэхээр нийслэлд дахин сонгуулиа явуулъя. Тэгээд ч нийслэлийн сая зургаан зуун мянган хүний 16-хан хувийн саналаар удирдана гэж юу байхав дээ.

LOGO

ӨДРИЙН СОНИН

М.МӨНХЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.35] 2024-11-15 18:41:35

Ниислэлд энэ 4жилд маш их ажил хиигдэнэ их мөнгө зарцуулагдана Түүнээс идэж ууж чадахаа байчихлаа гээд л боож үхчих гээд байна уу Өмнө нь хууль дүрэм нь гарчихсан байхад яриагүй байж сонгууль нь болоод өнгөрсөн хойно гонгиноод яахав Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж 5дахь өдөр хүртэл буруудаж гэнэ

Зочин [66.181.184.137] 2024-10-23 13:23:05

Гомо сэкс хүн нам

Зочин [66.181.186.110] 2024-10-20 10:40:33

Дахин сонгууль явуулах нь утгагүй. Харин 2028онд УИХ-ын сонгуультай Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах хууль боловсруулж МАН-ын даргын сонгуулийн санал хураалтын үед хэлсэн үгийг дэмжиж намуудхэлэлцэж хуулийг чамбай боловсруулах нь зөв. Дараа нь ягз бүрийн гоншигноон хэрэггүй. Саяны срнгуулиар МАН өөрийн гишүүддээ 100000 төгрөг тараасан байна. Үүнийг хуулиар хориглох хэрэгтэй. Өөрийн гишүүддээ ч мөнгө тарааж болохгүй!

Зочин [103.57.93.246] 2024-10-18 13:32:48

Уучил

Зочин [202.126.91.132] 2024-10-17 22:18:28

Дуугай ялагдлаа хүлээгээд сууж бай ялагдаж сураач АН, ХҮН

Төсөв байгаа юм уу? Юуны төлөө нэмж мөнгө зарах юм бэ? [66.181.183.131] 2024-10-17 19:57:54

Чи тэгээд сонгуулийн зардлыг хувиасаа гаргах уу? Хэн тэр дахин сонгуулийг санхүүжүүлэх юм бэ? Дахин сонгууль хийлээ гээд энэ чинь хурлын бүтцийг өөрчлөхгүй. МАН олонх ,абсолют олонхоороо л хэвээр үлдэнэ. Утгагүй ш дээ.

Зочин [66.181.183.56] 2024-10-17 10:53:44

Шаа л даа Бадмаа одоо тэгээд дахиад санал өгөө юу хуцдөг халтар бэ олон юм хуцалгүй олигтойхон 202ү оны сонгуульд оролцохоо хүлээ

Зочин [66.181.183.177] 2024-10-17 09:56:26

Баасан гариг АН-ын час өдөр юм уу эсвэл 2-3 хоног амрах болгонд хөдөө гарч зугаалдаг АН-ын гишүүд зэмжигч нар тийм их мөнгөтэй баян хүмүүс байдаг юм уу бүр байчихаад ард түмэнг ядуу лойдорууд нь ард үлдэж сонгууль өгсөн мулгуу улс гэж доромжлох гээд байна уу Мөнхцэцэг та хариултаа хэлээч

Зочин [66.181.180.218] 2024-10-17 08:45:09

Одо бандан тас. Ирэхгүй санал өгөөгүй бол тухайн иргэний асуудал. Эрхээ яаж эдлэхээ өөрөө сонгоо биз. Ирцийн босгонд хүргэх гэж хүн чирч,мөнгө тараадаг,бас нэмэлт санал хураалт гэдэг нь бүр балай үйлдэл,намын гишүдээ дуудаад л.барилцаж хэрэлдээд бдаг.Цаашид 2мянгаас 4 мян хүнтэй орон нутгийн суманд бол 1 тойрогтой олон мандаттай цуваа хиймээр юм. 100 хүрэхгүй хүний саналаал төлөөлөгч болж байна.Архи сайн даадаг даалуу сайн тоглодог бол танилцуулах хэрэгч алга.

зочин [59.153.86.104] 2024-10-17 08:00:08

хууль гэдэг чинь хэсэг бүлгийн олон нийтэд тулгаж буй тулгалт шүү дээ .гонгиноцгоож байхаар сонгуульд хүн бүр чухам аль нам хэн гэдэг хүн ямар бодлого үзэл баримтлал гаргах тэр нь улс орон миний амьдралд яаж сайнаар болон муугаар нөлөөлөх вэ гэдгийг дүгнэж байж чин шударгаар оролцох нь чухал юм . гэтэл одоо бол саналаа худалдан бузар булайг өөгшүүлдэг хамгий муу хүмүүсийг сонгодог болсон та бүхний өөрсдийн буруу .

irgen [103.57.95.228] 2024-10-17 07:51:31

zaluuchuud songuulia uguugui ali ch nam bai zaluusin idevhigui baidal buruu shuu.

Иргэн [202.9.40.217] 2024-10-17 07:35:43

Дахин дахин сонгууль явуулаад бх илүүд гарсаг мөнгө бхгүй бхөө . Орон нутгийн сонгуулийн нөлөөлөл нь ИХ сонгогдсон хүмүүс бхоо . Унасан бөхөд шалтаг мундах биш больж үз й дээ.

хүннү [202.55.188.106] 2024-10-17 06:44:12

Өөрснөө санлаа өгөх чинь яасан юм. Хэн зугаал гээв. Тэнж тэнж ирчээд сүүлд нь одон долоон юм донгосох хэрэггүй. Одоо хаашаа юм МАН-д санал өгөх үлдээд АН-д санал өгөхүүд нь зугаалсан юм уу? Сонгуулийн хууль ярьж байхад нь 5дахь өдөр сонгууль явуулж болохгүй гэх нь яасан юм.

Зочин [66.181.180.218] 2024-10-17 08:35:44

Харин тийм.Хэн дэмий тэнэ гэв. Ирээгүй байж ялагдаад гонгиноод.

Зочин [103.57.94.55] 2024-10-16 20:29:34

УИХ-ЫН СОНГУУЛИАР ТА НАРТ МАШ ИХ САНАЛ ӨГЧ НАМЫГ ЧИНЬ ДЭМЖСЭН БОЛОВЧ ЕРДӨӨ Л 10 ХҮРЭХГҮЙ НОВШ АРД ИРГЭДЫН ИТГЭЛ СЭТГЭЛ ЗҮТГЭЛИЙГ ЗАВШИЖ ДАРГА САЙД БОЛСОН. МАН НАМЫН ХАТАВЧ ХАЯАНД ЯС ГОРЬДСОН ГӨЛӨӨГ БОЛЦГООСОН. ЗУУ ЗУУН МЯНГАН ЗАЛУУСЫН ИТГЭЛ СЭТГЭЛ РҮҮ УС ЦАЦСАН. ОДОО ТА НАР ЮҮ ГОНГИНОНО ВЭ.

Зочин [103.57.94.55] 2024-10-16 20:18:21

СОНГУУЛИЙН ХУУЛИНД ИЙМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙХАД НЬ ТЭМЦЭХГҮЙ ҮЛИЙГЭЭ ХИЙЖ БАЙСЫМ БЭЭ. ХАРИН Ч ТУХАЙН ҮЕД НЬ АРД ИРГЭД МААШ ИХ ШҮҮМЖЛЭСЭН ДЭЭ . ТАНАЙ ЭРГҮҮ НАМЫН ДАРГА НАР ООГТ ДУУГАРААГҮЙ БӨГӨӨД ТЭМЦЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ

зочин [202.9.46.68] 2024-10-16 19:07:50

бид тусгаар тогтнолоо асуухад 99,9 санал өгч баисан одоо санал өгөөгүи бол хилиин хориг тавьдаг баия бүх хүн саналаа өгдөг баия төлөөлөө сонгохдоо оролцохгүи эрхээ эдлэнэ гэж баиж болохгүи

Зочин [103.212.162.108] 2024-10-16 19:33:44

Гуцаж далд ор.

зочин [202.9.46.68] 2024-10-16 19:04:03

МАН мөнгө тараах бол бүр ил цагаан хууль бол тэдэнд ямарч нөлөө үзүүлэхгүи болсон баина

Зочин [66.181.182.76] 2024-10-16 18:25:23

Яг зөв бичжээ. Энэ бүр хэрээс хэтэрлээ

z [202.131.225.197] 2024-10-16 17:46:59

dongos

Хөгжилтэй шүү [103.215.14.2] 2024-10-16 17:44:38

5 дахь өдөр ч гэх шиг. Ганц 5 дахь өдөр зугаалахгүй, амрахгүй байж болохгүй байна уу. Тэнэгт нь биз. Бичих юм аа олж ядах юм

Зочин [202.126.91.132] 2024-10-16 17:40:15

АН, ХҮН, ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЭЭ ДУУГАЙ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛ

Зочин [124.158.109.246] 2024-10-16 17:09:12

АН хаан зайл

Зочин [202.126.90.186] 2024-10-16 16:29:34

Ардын намын гишүүд хотод үлдээд бусад намуудад санал өгөх хүмүүсийг хөдөө хөөгөөд явуулсан юм уу саналаа өгөөгүй байгаа бол хохь чинь

Zochin [202.55.188.41] 2024-10-16 16:17:29

Больж үз

Шилээ [103.57.92.249] 2024-10-16 15:36:49

Унасан бөхөд шалтаг мундахгүй

Зочин [202.126.91.132] 2024-10-16 15:21:56

Заа битгий СОЛИОРЦГОО яах гэж сонгууль өгөөгүй юм хохь чинь. ХҮМҮҮС УГААСАА Л АН, ХҮН, БАС НӨГӨӨ НАРА ГЭЖ НЭГ БАЛИАР АВГАН ГАРСАН НАМУУДЫГ ТҮЙ Ч ТООХГҮЙ БАЙХ ЧИНЬ БИЛЭЭ.

Зочин [103.212.116.71] 2024-10-16 15:13:02

Сонгуулиа өгөөгүй сонгогчдын буруу болохоос сонгуулийн хорооны,намуудын буруу биш төсвийн үрэлгэн данхар бүтэцээ ,ард түмнээ ядуурлаас гаргаж чадахгүй байхад юу дахин сонгууль вэ,санал өгөөгүй иргэдийн буруу болохоос өөр хэн үүнд нөлөөлсөн юм,ингэж бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайцгааж сурья.

Зочин [202.9.40.30] 2024-10-16 14:51:54

Хохинээ ан хүн мэтиин лалрууд лаазаа хөшиглөөдл зайл цүнх бөгс пялдуудл хулгаа авилгал луйвар бузраарл баяждаг лалрууд

Зочин [66.181.191.240] 2024-10-16 14:16:03

За зүгээр зайлаа хүн ирэхгүй байхад хүлээд авчрах уу


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.