Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд Дархан цэргийн хүрээний хүндэт харуул угтаж, ангийн үйл ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа О.Чулуунбаатар танилцууллаа.

Ерөнхийлөгч тус ангийн Гадаад хэлний сургалтын төвд зочилж, англи хэлний анхан шатны хичээлд суралцаж буй ахлагчидтай уулзав.

Тус анги нь 2006 онд Их Британи Улсын хөрөнгө оруулалтаар Гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 837 цэргийн алба хаагч англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс 115 цэргийн алба хаагч АНУ, БНЭУ, Канад, Австрали улсуудад мэргэжил ахиулах дамжаанд суралцжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн цэргийн байгууллагууд дэмжин, идэвхтэй оролцож буйг сайшаалаа.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захив.

Бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болж байдаг гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл

Jariga.mn [124.158.104.82] 2024-10-22 00:42:51

Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа Монгол улсын ерөнхийлөгч өө энэ ҮАБ Заналхийлсэн урвагчдадаа ялыг нь чангатгаж тэдгээрийг хөхүүлэн дэмжиж ухуулга суртал хийгч интернет сайтуудыг хаах шийдвэр гаргах захирамж гаргаач ээ.Ялангуяа яллагдагч Х С Б Ө гэх этгээдүүд Хоригдож байгаа Засан хүмүүжүүлэх анги нэгтгэлээс ээ есэн бусын захиа занаа ухуулгыг ард иргэд рүү интернетээр шидлэн тархи угаалт явагдаад байгааг анхааралдаа авч хянан шийдвэрлээч ээ.Мөн МБШ Тэргүүн Халхын Жавзандамбын Аравдугаар дүрийн хутагтыг нэн яаралтай батламжлахыг иргэдийн өмнөөс хүсэе.Анхаарал тавин уншаарай.Jariga.mn

Зочин [202.9.40.64] 2024-10-21 18:20:09

Монгол улсынЕрөнхийлөгч ЗХ-ний ерөнхий командлагчаа төрийн тусгай алба хаагчдын цалин тэтгэвэрийн 80%-г бууруулах гэж байгааг олж сонссон уу? Хэрэв энэ бодит байдалд орвол хууль хүчний байгууллага туршлагатай боловсон хүчний бүрэлдэхүүний хомсдолд орж цэрэг цагдаа хүчний байгууллага хүчгүй болж ҮАБ-д хор уршиг үүсэж болзошгүй шүү?

Зочин [66.181.160.124] 2024-10-21 19:10:46

Аан тийм үү

Зочин [103.111.68.3] 2024-10-21 12:28:22

бямбацогтоо чиний энэ хэл ус будлиан нь мэдэгдэхгүй хорноос чинь болоод Ховд нутаг ардчилсан хөх цэнхэр өнгөтэй болсон шоо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.