Малчдын эрлэг нь МАН юм биш үү
Монголчууд бид хэзээнээсээ малчин түмнээ хайрлаж, хүндлэхийн зэрэгцээ тэднээр бахархаж ирсэн уламжлалтай. Яагаад гэвэл тэд дэлхийд цор ганц үлдсэн нүүдлийн мал аж ахуй эрхэлж, өв соёлоо тээж яваа улс. Энэ агуулгаар төрийн бодлого малчдаа бүхий л талаар нь дэмжихэд чиглэдэг. Тухайлбал, малчдын НДШ-ийн 50 хувийг нь төр дааж байна. Зөвхөн малчдын хүүхдүүд долоо настайдаа сургуульд элсэх боломжтой болов. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Малчдын хөрөнгөжих боломж нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” гэж их хэмжээний зээлийг хүүгүй шахуу олгож эхэлсэн. Энэ бүх төрийн бодлогыг малчиддаа жигтэйхэн хайртайдаа гаргасан гэж бодож байна уу. Өнгөц харвал малчдын нийгмийн асуудлыг аягүй их харж үзээд, шийдэж өгч байгаа юм шиг. Үнэн хэрэгтээ тэднийг дэмжих биш, харин ч хорлосон үйлдэл юм. Зүгээр л “МАН малчдыг харж үздэг” гэсэн нэр зүүсэн төдий. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр малчдад зориулсан нийгмийн халамжийн бодлогууд чинь өөрсдөд нь мөхлийн хэмжээнд тусаад байгаа юм биш үү.
Наанаа малчиддаа дэм болж байна гэж сүрхий том, том ярьцгаачихаад цаагуураа эдийн засгаар нь боомилж буй энгийн жишээ бол нөөцийн махны худалдаа юм. Нийслэлчүүдийн өвлийн идэш ууш нь дуусч, махны хэрэглээ өсөхтэй зэрэгцээд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Ингээд яг мах үнэд орох цагаар үнэ ханшийг нь шороотой хутгачихдаг. Өдөр тутмын орлогогүй малчид хэдэн малынхаа ашиг шимээр л амьдралаа авч яваа. Цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуураа зарж байж амьжиргаагаа залгуулна. Гэтэл энэ тал дээр нь төрөөс анхаардаггүй. Дунд нь хэдэн ченжүүд нугалаа үүсгэж, амандаа орсон үнэ хэлээд ашиг хийдэг. Эцэс сүүлд нь хамаг муу нэрийг малчид зүүдэг шүү дээ. Ядаж л цагаан идээгээ экспортолбол доллар олох асар их боломж бий. Тив алгасдаггүй юм аа гэхэд урд хөрш рүүгээ гаргаад байхад зах зээл нь бэлэн байж л байна.
Малчдыг хорлож байгаа бас нэг бодлого нь тэтгэврийн насыг наашлуулсан явдал. Хуулиараа эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт суудаг болсон. Эрт тэтгэвэрт гардаг болно гэхээр малчид юу ч хийх хүсэлгүй болж байна. Дэмий л тэтгэврийнхээ насыг хүлээгээд сууж байдаг улс болчихсон. Тэд юу ч хийхгүй болохоор мэдээж мөнгөгүй байна. Мөнгөгүй болохоор хөгжиж, дэвжихгүй байгаа юм. Зүгээр л айраг уугаад өдрийг өнгөрүүлдэг улс болж хувирлаа. Хийцгүйрсэн малчдын хийрхэл нь хов жив л байх шив дээ. “Тэр тэгсэн гэнээ, эднийх ингэжээ” гээд айл, саахалтынхаа талаар ам уралдан сониучилж суухаас хэтрэхгүй байна. Боловсролгүй, мэдлэггүй ард түмэн бусдын боол болохдоо амархан. Үүний хөрсийг малчдаар бэлдүүлж байна. Тэр нь юу вэ гэхээр малчдын хүүхдүүдийг долоон настайд нь сургуульд оруулж болно гэдэг бодлого хэрэгжиж байна. Тайлбар нь “Залуу малчдыг дэмжих хөтөлбөр” нэртэй. Зургаан настай хүүхдүүд дотуур байранд сууж чадахгүй болохоор малчин өрх тусдаа амьдрах шалтгаан болж байгаа гэнэ үү. Эхнэр, нөхрийн нэг нь сургуулийн хүүхдээ аваад сумын төвд суурьшиж, нөгөө нь хэдэн малтайгаа бэлчээртээ үлддэг нь гэр бүл салах нөхцөл болж байгаа юм байх. Энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. Үндсэн хуулиар олгогдсон хүн бүрийн сурч боловсрох эрхийг хязгаарлаж, нэг жилээр өнжөөж буйгаа зөвтгөсөн арга ядсан тайлбар юм. Үнэхээр малчны хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орох гэхээр дээрх шалтгаанууд тулгараад байдаг юм бол гарц шийдлүүд өчнөөн бий. Дотуур байрны багшийн тоог нэмэгдүүлэх нь тийм ч хэцүү дааж давшгүй асуудал биш. Хоёр, гуравхан настай живхнээсээ салаагүй жаалууд 24 цагийн цэцэрлэгт явж болоод л байна. Учраа мэдэхгүй, хэлд ч ороогүй 30 хүүхдийг хоёрхон багш зааж сургаад, асарч хүмүүжүүлээд чадаад л ирсэн. Тэгэхээр малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдарч чадахгүй гэдэг нь хий хоосон утгагүй яриа. Харахад төрөөс малчдыг энэ мэтээр харж үзээд байгаа юм шиг хэрнээ боловсролгүй, мэдлэггүй болгох гээд байна шүү дээ. Боловсролгүй үр удам юу хийх вэ. Ямар ч хөгжих боломжгүй улс л болж үржинэ. Цаашлаад тэр чигтээ удам дамжсан малчид л болно.
Сая УИХ-ын сонгуулиар малчдыг хоршоо байгуулсныг нь “шагнаад” зээл ч юм шиг, тэтгэмж ч юм шиг баахан мөнгө тараасан. Дараагийн сонгуулийн өмнө тэглэгдчихнэ гээд малчин ч, нам нь ч бодож байгаа байх. Тэр цагт малчид авсан зээлийнхээ хүүг нь яах болж байна вэ. Томоохон бизнесийн магнатууд малчдын байгуулсан шинэ хоршоог төрийн дээрэм тонуул гэж дүгнэж байна билээ. Өнгөн дээрээ малчдад хөнгөлөлттэй зээл өгч байгаа нэртэй. Зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар төлнө гэж байгаа нь татвар төлөгчдийн халаас руу халдана гэсэн үг. Малчид зээлээ төлөхгүй байсан ч болох юм байна. Яагаад гэвэл Засгийн газар шинэ хоршоодын зээлийг батлан даагаад авчихсан. Тэгэхээр дахиад л ард түмэн, татвар төлөгч та бид малчдын зээлийг төлөх болно. Харин зээл олгох шийдвэр гаргасан улстөрчид, зээл авсан малчдад падгүй. “Энэ бол углуургаараа малчдын нэрийг барьж сонгуулийн санхүүжилт босгосон эрх баригчдын зальжин мэх шүү” гэж тухайн үед бид өчнөөн сануулж, амаа цангатал хэлсэн дээ.
Гэвч хөөрхий малчид хөгжиж дэвжээд дэлхийг байлдан дагуулах аятай сурталчилгаа дийлсэн дэг. Ер нь явж, явж энэ хэдэн малчдыг маань Монгол Ардын Нам нь хорлоод байгаа юм биш үү. Яагаад гэвэл үндэсний тэсэн тэсвэрлэх чадвар малчдад асар муу байдаг. Зуд болоход мал хунараа сууриар нь алдаж байгаагаас харж болно. Зунжин, намаржин найр наадам хэсээд өвс тэжээлээ бэлдэхгүй. Өнтэй өвөл болбол илүү ажил болно гээд залхуурдаг. Цас ахиу орох тоолонд малчид руу машин машинаар нь өвс, тэжээл явуулаад байхаар орчин цагийн малчид гараа хумхиад хойш суухыг түрүүнд тавьдаг болчихсон.
Одоо үед дээвэртээ өвс хураасан малын саравчтай айл бараг байхгүй. Зуд болонгуут тусламжийн цуваа ирчих болохоор илүү хөдөлмөр хийхийг хүсдэггүйн тод жишээ юм. Зүгээр хаячихвал зун болгон өвсөө хангалттай базааж, тэр хэрээр дээвэртээ саравчтай болж эхэлцгээнэ дээ. Гурван жил болсон ч дээвэрт нь өвс хураалгаатай байж л байна. Ингээд харахаар малчид руу чиглэсэн бүх тусламж үйлчилгээ чинь тэднийг индианчууд шиг болгоод байгаа юм биш үү. Индиан үндэстэн яаж мөхсөн түүхийг бүгд мэднэ дээ. Америк тивд өрнөдийнхөн анх 1492 онд хөл тавьж байхад индианчууд 60 сая орчим байсан гэдэг. Харин XX зууны эхэн үед устаж байгаа үндэстний нэг болов. Статистикт, одоо АНУ-д ойролцоогоор нэг сая орчим индиан амьдарч байна гэж тэмдэглэжээ. Эрхэлсэн ажил мэргэжилгүй, эрдэм мэдлэг хомс тэд тусламж, халамжаар л тэжээгддэг. Тийм болохоор архичид, хар тамхичид зонхилохоос яахав.
Индианчуудын эмгэнэлтэй хувь тавилан малчдад ирэхгүй гэх газаргүй. Учир нь өнөөдөр малчдын төлөө гээд хийсэн болгон нь тэдний хөгжил дэвшил, үндэсний тэсэн тэсвэрлэх, өрсөлдөх чадвар зэргийг байхгүй болгоод зогсохгүй мөхөөж мэднэ. Яваандаа малчдын гол амь зогоож байгаа цагаан идээ, махыг нь хямдралтай зараад эхэлбэл малчин гэдэг хүмүүс чинь сөнөх нь байна шүү дээ. Явж, явж МАН-ын бодлого малчдыг хорлоод байгаа юм биш үү. Үүнийг ч зарим малчин ойлгодог болоод байх шиг байна. Сүүлд хөдөөнөөс л Ардчилсан нам сонгуульд ялаад байгааг харж байгаа биз дээ.
М.МӨНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2024-10-29 14:50:12
Мал аж ахуй эрхлэхэд төр яах ёстой билээ. Цаг агаарыг захирах уу. Хүний гар харсаар байгаад сурчихаж дээ. Яаж хөгжинө дөө.
Зочин [66.181.190.68] 2024-10-29 00:44:55
Одоогийн их хурлын дарга Амарбаясгалангийн 24 оны эхнээс хийсэн ажил биз дээ баруун хэдэн аймгаас ноднин хавар салаагүй малчдын зээл ярьсан биз дээ
Зочин [59.153.114.52] 2024-10-28 17:31:20
Арчаатай байвал амьпрал ахуй чинь босоод л ирнэ.энд ухаан хэрэгтэй.боломж хөдөөд их бий..бүгдээрээ сайхан амьдарцгаая.
ЗОЧИН [202.126.91.135] 2024-10-25 09:10:50
МАЛЧИД НДШ ТӨЛӨХГҮЙ НД-ЫН САНГ ЦӨЛМӨЖ ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ШҮҮ НДШ ЛЭЭ ТӨЛСӨН ХҮМҮҮС НЬ ХАНГАЛТТАЙ ТЭТГЭВРЭЭ АВДАГ БАЙМААР БАЙНА
Иргэн [66.181.160.58] 2024-10-25 08:30:15
Тэд үнэн дээ ажил хийдэггүй юм. Мал нь өөрсдөө яваад хооллочихно. Үхвэл төрөөс халамж үзүүлнэ. Дулаан сайхан цагаар ямар их найр наадам хийж байгаа тэдний тансаг ганган хэрэглээнээс илт харагдана. Бас ямар их шагнал өглөгт дуртай болсон гээч. Малаа саахаа байсан. Хэдэн хүүхдүүд нь хятад мотоциклоор эргүүлсэн болно. Төрөөс дандаа халамж нэхнэ. Мах сүүний дутагдалд 3-хан сая хүн амаа оруулна. Үнэрхэнэ. 1кг ааруулыг 30-60 мянган төгрөгөөр, борцыг 100 мянган төгрөгөөр зардаг болсон. Хятад хуурай сүү худалдан авч дэлэнт малаа тэжээнэ. Малчин удамтай юмсан. Даан ч дээ гэмээр.
Зочин [103.212.162.157] 2024-10-24 10:52:04
Уяаг нь уртасгаад, угаадсыг нь ахиухан хийгээд өгвөл овоо хуцах шинжтэй юм гээч энэ сэтгүүлч
Зочин [66.181.182.11] 2024-10-24 10:00:20
Юу гэх гээд юу биччихсэн юм бэ. Хольж хутгаад л чмар ч системгүй санаандаа орсоныг бантагнуулёихжээ. МАН ыг л муулж байвал юу ч хамж шимээд хэлхэчихэж болно гэж эндүүрчээ.Өөрийнхөө хэм хэмжээ, мэдлэг чадвараа олны өмнө ингэж хог шороотой бүү хутга.
Ренчин [183.177.99.226] 2024-10-24 09:14:59
За ингэж залаад яахав дээ малчдыг дэмжсэн бодлого бол зөв. Харин малчид одоо боломжоо зөв зүйтэй ашиглах л байна. Мөнхцэцэг өөрөө хөдөө очиж үзсэн юм болов уу даа.
Шинэ практик. [66.181.183.131] 2024-10-23 23:42:22
Борлогдох боломжгүй, илүүдэл малыг өвөл, хавар жалганд булна. Энэ одоо шалгарсан практик болж байгаа.
Vtmuoolx [59.153.113.22] 2024-10-23 12:14:25
Ийм тэнэг юм бичдэг бичээч, бас нийтэлдэг сонин байгаа нь монголын эмгэнэл. Чи эрүүл хүн мөн үү. Хүүхдүүд 6 настайдаа л сургуульд орж байгаа, энэ чинь хуулийн зохицуулалттай асуудал. Малчид өнөөдөр жалгын нэг тарсан. Уг тэд хоршоолсон байсан юм. Хамгийн том хорлон сүйтгэл нь нэгдлийг тараасан явдал. Нэгдлийг төдийгүй сумыг тараачихсан юм. Малыг хувьчлаад нэгдлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр нь ХХК байгуулаад хувьцааг нь зөвхөн сумандаа гаргах боломж байсан. Ардчилсан нэртэй энэ мэтийн хийрхэгчид тийм боломж олгоогүй. Малчид ноолуураас ноолуурын хооронд зээлээр л амьдардаг. Жилийн 20 орчим хувийн хүүтэй зээл. Малчдад анх удаа 6 хувийн хүүтэй зээл олгосон, түүнд яасан их хорсож байна вэ. Малчид төлж чадна. Тэд зээл авч ч сурсан, төлж ч сурсан ард түмэн. Бас юу гэнэ вэ, намарт мах нөөцлөөд хаварт мал туранхай үед зардаг юм. Юуг ч шороотой хутгаж байгаа юм биш. Өдрийн сонин солиорохоо болввол яасан юм бэ, Украйны нацимзм, фашизмыг дэмжинэ, байнга яс хаяна, чөлөөтэй гүтгэнэ, доромжилно
Зочин [66.181.177.142] 2024-10-23 11:31:16
Уул уурхай монголыг малын бэлчээргүй,гол усыгнь хордуулж,уух усгүй болгож хорлож байна.
иргэн [103.57.95.228] 2024-10-23 08:14:45
Малчид шиг халамжинд хөлбөрч байгаа хүмүүс монгол улсад байхгүй бизээ. Тэгсэн хэрнээ. махаа үнэтэй өгнө малаа элдэв янзын тариагаар тарина, цагаан идээ нь хольцгүй цэврээрээ байхаа байсан. аарц зааруул зөөхий нь дан гурилын хольцтой.
Зочин [202.9.46.92] 2024-10-23 08:09:43
Айргаараа алдартай булган аймгийнхан жилийн дөрвөн улиралд гүүгээ сааж айраг хийж зарвал их ашиг олно. Айраг бол их эрэлттэй цагаан идээ.
Зочин [202.126.91.216] 2024-10-23 06:26:57
УУЧЛААРАЙ МАЛЧДЫН ЭРЛЭГ НЬ МАЛЧИД ӨӨРСДӨӨ ЗАЛХУУ, АРХИЧИН, ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ШУНАЛТАЙ ШИД НЬ БҮРДСЭН ХҮМҮҮС БОЛ МАЛЧИД ХӨДӨӨНИЙХӨН ШҮҮ
Зочин [202.126.91.216] 2024-10-23 06:23:16
ЗҮГЭЭР БАЙГААРАЙ. МАЛЧИДЫН ЗЭРЛЭГ НЬ ЗАЛХУУ ХУДАЛЧ ШУНАЛТАЙ АРХИЧИН МАЛЧИД ӨӨРСДӨӨ ШҮҮҮ БҮҮ АНДУУР
Зочин [66.181.183.98] 2024-10-22 19:42:46
МАН нэртэй өлөн хулгайчууд улс орныг самарч дууслхх
ЗОЧИН [202.9.46.22] 2024-10-22 19:01:40
МАНАИ НЭГ МАЛЧИН ХӨДӨӨНӨӨ 70 ТӨГРӨГӨӨР ЧЕНЖ 100 Ш ЯМАА АВСАН БАИГАА ЮМ НӨГӨӨ МӨНГӨӨ АВААД ТӨВ ОРЖ ИРЭЭД 70 ТӨГРӨГӨӨР ГУЯ АВЧҮҮТЭИ АВААД УИЛАХ ШАХСАН ККККК ЦАГ ИИМ Л БАИНА
Зочин [202.126.91.216] 2024-10-22 17:17:35
БҮҮҮ ТЭНЭГ ЯАГААД МАН ГЭЖ АЖИЛГҮЙ ЗАЛХУУ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ МАЛЧИДЫН ӨӨРСДИЙНХ НЬ БУРУУ БИЗДЭЭ ЭНЭ ӨВӨЛ МАЛЧИДЫН МАЛ ҮХВЭЛ ХОХИНО ЭЭ
Зочин. [202.126.89.134] 2024-10-22 15:00:17
Энэ нийтлэл захиалгатай нийтлэл байна гэж ойлгогдож байна.
Хөрөнгөтөн зах зээлийн хуулиудад захирагдна. [66.181.160.26] 2024-10-22 14:18:02
Монголын МАА-н нийт бүтээгдэхүүн Монголын гадаад худалдааны ОРОН ЗАЙНД бүрэн шингэж бараа бүтээдэхүүн болох боломж БАЙНА УУ? Ө.х. тэр 65,000,000 толгой малын нийт хэмжээнээс ХЭДЭН ХУВЬ нь бараа бүтээгдэхүүн болж БОРЛОГДОЖ чадах юм бэ? Угийн маш олон сая ИЛҮҮ толгой мал бий болгочихоод түүнийгээ бид ЯАЖ ЗАРАХ гэсэн юм бэ? Хэн авах юм бэ? Хэн махыг нь иидэж барах юм бэ? Хэн арьс шийрийг нь авч боловсруулж чадах вэ? Зах зээлийн хуулиар л бүх юм эцэс болно, борлогдох нь борлогдно, борлогдоогүй илүүдэл нь хог болж хаягдна.
тогтох [202.21.100.210] 2024-10-22 13:49:01
Төрөөс малчдын талаар баримтлах бодлогод зөвхөн малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулах үйлдвэртэй болгоод өгөөч л гэмээр байна тэгэж гэмээж нь улс ч хөгжинө МАА-ч хөгжинө дөө.
Зочин [202.9.40.250] 2024-10-22 12:58:15
Ёстой л голыг нь олоод хэлчжээ, мундаг
Зочин [202.9.40.237] 2024-10-22 12:33:17
Хуцан биз хавар нөөциин мах зарахгүй яахавдээ альч улсад ховор үед нь нөөцөө зардаг шдэээ хорчин лалруудааа