Урсгал зардлыг ₮3.6 их наядаар бууруулахыг шаардав

Д.Тулга / Улстөр


УИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2025 оны төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах шаардлага хүргүүллээ.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн ба төсвөөс танах тухай санаачилгуудыг чуулганаар дэмжээгүй. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг болох юм. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлгээр хоёрдугаар хэлэлцүүлгийн дүгнэлтийг танилцуулна.

Энэ нь хуулийн төсөлд өөрчлөх санал хэлэлцэх боломжгүй гэсэн үг.

Харин Засгийн газрын хувьд төсвийн хэлэлцүүлгийн аль ч шатад хуулийн төслөө татан авах боломжтой. Тэд төслөөс үргүй зардлуудыг танаад, УИХ-д яаралтай горимоор өргөн барихад, хуулийн хугацаа буюу энэ сарын 15-ны дотор батлах боломжтой хэмээн шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүд мэдэгдлээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.187] 2024-11-05 09:31:24

НИЙГМИЙН ХАЛАМЖ, УДИРДЛАГЫН ЗАРДАЛ, ТОМИЛОЛТ, УРСГАЛ ЗАСВАР, ХУДАЛДАН АВАЛТ, КИНОО ҮЗҮҮЛЭХ ЗЭРЭГ ҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙХЭД ЗОРИУЛСАН ЗАРДАЛУУДЫГ ТАНАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ТАНАХГҮЙ БОЛ ЖАГСАЖ ТЭМЦЭЖ ОЮУК ХУЛГАЙЧИЙГ ЗАЙЛУУЛЬЯ

зочин [202.9.46.75] 2024-11-05 07:57:35

ард бид биднии төлөө хэд эн хүн баигааг харлаа даан ч харамсмаар энэ их луивар эцэстээ юу л болох бол доо

Зочин [202.131.251.130] 2024-11-04 16:29:20

удирдлагын зардлыг тана хас аа

иргэн [202.21.126.195] 2024-11-04 14:58:31

Иргэдтэйгээ нийлж асуудлын төлөө тууштай явахгүй бол та 4-г жинхэнэ намнаж мэднэ шүү.Өмнө нь дуугарсан залуу гишүүдээ намнаж өөрсдөөсөө зайлуулах ажиллагаа явагдсанг та 4 мартаж болохгүй.18,3 тэр бумыг хас.Эрчим хүчинд зарцуул.Үүнд иргэд минь анхаарч үгээ хэлэх цаг нь болоогүй юу.Төсвийн хэмнэлтээ эрчим хүчнийхээ өрийг дараачээ МАН АН ХҮН-хаан.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.