Д.Энхтүвшин: Төсвийн зардлыг нэмэх нь хувийн хэвшлийн боломжийг багасгана

Д.Тулга / Улстөр

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэхдээ,

"Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Өнгөрсөн сонгуулиар МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна. ДНБ-ыд эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалана гэсэн амлалт өгсөн бол АН Монгол Улсын нэгдсэн зарлагыг 20 хувиар бууруулна гэсэн. Харин ХҮН татварын таатай орчинг бүрдүүлж, төсвийн зардлыг бодитоор бууруулна гэх амлалтуудыг өгсөн. Монгол Улсын нийт төсвийг өнөөдөр ДНБ-д эзлэх 37.7 хувь байхаар оруулж ирсэн. Төсвийн хэмжээ нэмэгдэх нь хувийн хэвшилд дарамт болно. Зарлага дээр мөн асар их үргүй зардал байна. Чуулганы хэлэлцүүлгийн явцад төсвийг танах, зарчмын зөрүүтэй саналуудыг хүлээж аваагүй. Тэнцэл сайжруулах энэ саналуудыг бүгдийг нь дэмжихгүй унагаасан. Мөн хэлэлцүүлгийн явцад шинэ зардлуудыг тусгасан зохисгүй үйлдэл гаргасан. Засгийн газар энэ саналаа буцааж татаад оруулж ирэх хугацаа байна" .

Төсөв хэлэлцүүлж байгаа энэ үед, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. "Мартсанаас мал мэнд үү" гэгчээр сонгуулиас хойш дөрвөн сар болжээ. Монгол Ардын намын хамтарсан засгийн газарт орсон төсөвтэй холбоотой заалтуудыг дурдъя.

МАН
2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна.
3.2.7. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгална

АН
5.1.3. МУ-ын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана

ХҮН
1.1. Бизнест ээлтэй татварын таатай орчныг бүрдүүлнэ
1.4. Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална

Төсвийн зардлыг нэмэгдүүлэхээр болсон нь дөрвөн сарын өмнө амлаж байсан намуудын мөрийн хөтөлбөрөөс зөрж байна. Төсвийг нэмж байна гэдэг нь хувийн хэвшлийн боломжтой өрсөлдөж байна гэсэн үг, хэрэв энэхүү нэмэгдэж буй төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол бүтээмж өндөртэй, ажлын байр, хөрөнгө оруулалттай, илүү гэрэл гэгээтэй, бололцоотой байсан. Нөгөө талдаа асар олон үргүй зардал харагдаж байна гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.105] 2024-11-07 19:54:05

Татвар төлөх ёстой Татварын хууль хэлэлцэх үед л татварын тухай ярих нь зүйтэй. Төсвийн зарцуулалтыг оновчтой болгох тухайд таныг дэмжиж байна

Зочин [103.212.118.188] 2024-11-06 18:23:56

Ер нь энэ янзаараа бол хувийн хэвшлээ,жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ татаж унаган шүү,татварын дарамт хэрээс хэтэрсэн энэ засгийн газар жирийн ард иргэд маниаса дох гэж баймааргүйл юм яахаараа ийм болчимгүй шийдвэрүүд гаргаад байдаг юм бол?,дэмжиж байна,зовлонгийн мэддэг,мэдэрдэг хүн шүү дээ зөв,зөв.

ЗОЧИН [202.126.90.187] 2024-11-05 09:23:50

НАМ НЭРТЭЙ МАФИ БҮҮР ГАЛЗУУРЧ БАЙНА БИД НЭГДЭН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЦАГ БОЛЖ ҮНЭН ҮГ ХЭЛСЭН НЭГНИЙГЭЭ НАМААС НЬ ДАРАМТАЛНА ТИЙМ ЗҮЙЛД БҮҮ ШАНТАР АРД ЧИНЬ АРД ТҮМЭН БАЙГАА ХУЛГАРУУДТАЙ НЭГДЭЖ БОЛОХГҮЙ ХАМТАРЧ ТЭМЦЬЕ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.