Ирэх оны төсвийг дахин хэлэлцэх шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Цогтбаатар нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ

Д.Тулга / Улстөр

Уг шаардлагадаа: "2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.
Тус улс төрийн намууд нь 2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсөв мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр “...Монгол Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална...” хэмээн тусгаж, Монголын ард түмэнд амалсан.
Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрч 5.3 их наяд, ЗГ-ийн өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч 5 их наяд, төсвийн урсгал зардал 26.0 их наяд төгрөгт хүрч 3.6 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болж байгаа нь дээр дурдсан амлалтуудын эсрэг үйлдэл болж байна.
2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмблээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна. Үүнд:
2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
- албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
- тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2
- дахин;
- хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
- мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
- бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
- бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
- улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
- их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
- Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна. Гэвч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор нийт зардлын 72.6 хувийг бүрдүүлж урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
Төсвийн энэхүү тэлэлт нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт дарамт учруулах, инфляцийг 2 оронтой тоонд хүргэх, төлбөрийн тэнцэл муудах, төгрөгийн ханшийг сулрах, гадаад валютын албан нөөцийг бууруулах зэргээр макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Иймд инфляцийг нэг орон тоонд барих, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татан авч, өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлагыг үүгээр хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг улс төрийн манлайлал үзүүлэн уг шаардлагыг хүлээж авна гэж итгэж байна.


Сэтгэгдэл

Iola [168.228.45.206] 2024-11-09 20:41:06

Nowe Prawo Jazdy Kat A1: Wszystko, Co Musisz Wiedzieć Prawo Jazdy Kat A1: Wszystko, Co Musisz Wiedzieć prawo jazdy a1 cena

Tiffany [5.157.52.189] 2024-11-09 08:43:33

Bezpłatne Prawa Jazdy AM: Czy To Możliwe? Prawo Jazdy AM Za Darmo: Czy Jest To Możliwe? prawo jazdy Am

Зочин [202.131.234.123] 2024-11-06 15:25:25

хуулиа дагах гээд байгаа 126 ялаа үүрээд арилж үз. төсөвийг бол зүгээр л нэг малын туухайгаар л тууж байна шүү дээ

Zochin [202.126.89.184] 2024-11-06 13:15:11

Busad gishuud demjihgui um uu. Butsaah heregtei er ni tosviin tosoolloo il gargaj tavimaar baina.

Зочин [202.179.27.114] 2024-11-06 11:12:29

100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ БАЙЖ МАГАД.... АНХ УДАА ТӨСӨВИЙГ ИНГЭЖ ШҮҮЖ БАЙГАА БАЙХ... ЭНЭ 5 ЗАЛУУ ОНЦ САЙН БАЙЛАА. ЯЛАНГУЯА Ж.БАЯРМАА.. ЧИ ШҮҮ

М. Оюунчимэг [103.57.93.39] 2024-11-06 10:00:55

Эрүүл гишүүд байгаад талархаж байна.

Зочин [103.212.118.188] 2024-11-05 15:30:06

Энэ хэдэн гишүүдийн саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа ЗГ төсвөө татаж авах хэрэгтэй,урсгал зардлаа,тэвчиж болох зардлаа,ялангуяа хэрэглээний зардлыг 50% хүртэл хувиар бууруулж,эрчим хүч,дулааны үнийн алдагдлыг нөхөхөд зарцуулаа ч гэж хүсье.

Зочин [202.9.40.34] 2024-11-05 14:31:45

Зиа оюукаа танхимаараа зайл ойлгооо муу луйварчингууд

ЗОЧИН [202.126.90.187] 2024-11-05 09:19:14

ДАНХАН ТОЛГОЙТ НЭРЭНДЭЭ ТААРСАН ХУЛГАЙЧ БАЙЖ ОДОО Л ЗЭС НЬ ЦУХАЙЖ БАЙНА 126 ХУЛГАРЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ СӨХРӨН ЮМ БАЙНА ДАА ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ МОНГОЛЧУУДАА ТАЙЛБАЙ ДЭЭРЭЭ ГАРЧ НЭГДЭХ ЦАГ БОЛЖЭЭ БҮГД ТЭМЦЭЖ ҮГЭЭ ХЭЛЭХ ЦАГ БОЛЖ

Зочин [202.55.188.102] 2024-11-05 09:56:10

Өсөхийн өлөн хэзээ ч арилдаггүй юм ш дээ

зочин [202.9.46.75] 2024-11-05 07:36:11

Баучуудыг хазгаарлах уадуусыг асрах гэж хууль баидаг Б ,Чимэд

Зочин [66.181.161.3] 2024-11-04 18:23:20

Төсвийн зардлыг 8 их наяд төгрөгөөр бууруул.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.