Судлаач Ц.Буянцогтоо: АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тухайн улсдаа төдийгүй, дэлхий дахины хувь тавиланд нөлөөлнө. Дэлхий дайны хөлд нэрвэгдсээр байх уу, үгүй юү гэдэг нь сонгуулийн үр дүнгээс шууд хамаарна гэхэд хилсдэхгүй.
Дональд Трамп бол дайныг үл дэмжигч, нэг ёсондоо манай талын этгээд юм. Харрис гэх сүүлийн 4 жилд Америкийн дэд ерөнхийлөгчөөр ажилласан энэ энэтхэг гаралтай эмэгтэй болбоос дайны хэнээт фракцийн төлөөлөл юм аа гээд товчхон ойлгочиход болно.
Сонгууль яг одоо Америкт зүүн эргээсээ эхлээд явж байна. Монголын цагаар маргааш өглөө 9 цагийн үед мөн л зүүн эргээсээ эхлээд дүн нь гараад эхэлнэ.
Америкийн сонгуулийн систем их өвөрмөц. Муж тус бүрд хуваарилагдсан байх тодорхой тооны сонгуулий хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн болгоно. Жнь, Калифорнид ялбал 55 сонгуулийн хүнийг гартаа оруулна гэх мэт. Нийтдээ 538 сонгуулийн хүнээс 271 ийг нь гартаа оруулчихвал сонгуульд ялна.
Сонгууль дуусаад ирэх оны 1 сарын 6-нд Вашингтонд нөгөө сонгогдсон сонгуулийн хүмүүс нь хэлбэрийн хувьд дахин саналаа өгснөөр тухайн нэр дэвшигч албан ёсоор ерөнхийлөгч болно. Иймэрхүү өвөрмөц сонин системтэй улс.
Энэ сонгуульд Ардчилсан нам нь урьдын адил бахь байдгаараа луйвар хийчдэггүй юм бол Трамп таваариш баараггүй ялна гэж манай талынхан үзэж байна. Дайсны тал ч бас тэгж үзэж байна. Гэхдээ дайсны талын луйвар хэрхэн үйлчлэхийг хэн ч тааж хэлж мэдэхгүй байна. Мэдээж манай талынхан хариу арга хэмжээг чадлаараа авч бэлдсэн байж таарна. Нөгөө тал ч чадлаараа луйвраа хийж таарна...
Трамп бол төрөлхийн сод авьяастан. Бас төрөхөөсөө л тэрбумтан байсаар тэрбумтнаараа өтөлж буй этгээд. Өдгөө 78 насан сүүдрийг зооглочихоод 25т шиг л шаагиулж явна. Бага наснаасаа атаман явсан тэрээр тэнгисийн цэргийн ахлах сургуулийг онц гарамгай дүнтэй дүүргэж, төгсөлтийн баярын ёслолыг сэлэм барин командалж байсан гэх мэт хар багаасаа л манлайлагч тэргүүлэгч явж ирсэн түүх намтартай. Нью Йоркийн арын гудамжуудад зодоод хийгээд дийлдэхгүй болохоор нь аав нь цэргийн сургуульд оруулсан гэдэг юм.
Тэрээр хар багаасаа баян давхаргынхантай үзэлцэж, ядуусын хүүхэдтэй нөхөрлөж, тэднийгээ дагуулчихсан овгор амьтан л явдаг байсан гэдэг... гэх мэтчилэн яриад байвал түүнд баялаг намтар бий.
Хамгийн гол нь тэрээр ерөнхийдөө консерватив талдаа үзэлтэй, лүбраализмийг төдийлөн таашаадаггүй хүмүн. Даяарчлагчидтай дайчин гавшгай тэмцэнэ шүү дээ.
За харин Харрис гуай бол асуудал ихтэй эм дээ. Уг нь Баадн гуайг бол зөнөглөлийн тодорхой зэрэглэлтэй, орон гаран мартаж санадаг өвчтэй гэдгийг бүгд мэднэ. Мэдсээр байж түүнийг АН нь 2020 онд нэр дэвшүүлээд луйврын сонгуулиараа ялуулсан байгаа юм.
20 оны сонгууль гэж үнэндээ л хачин юм болсон шүү дээ. Баадн гуай 50 муж улсаар явж ралли цуглаан ганц ч хийгээгүй. Хороонаа ч ид явж байсан үе, далимдуулсан ч байх, ямар ч суртчилгаа хийгээгүй. Телевизийн реклам баахан цацаж байгаад гараад ирсэн.
Тэгээд тухайн үед Баадныг гаргасан цаад эзэд нь юу ч гэсэн Баадныг сонгуульд оруулж ялуулчихаад, дараа нь эрүүл мэндийн шалтгаар түүнийг ажлаас нь халж хаяад, оронд нь дэд ерөнхийлөгч Харрисийг тавина гэж тооцсон гэх яриа тухайн үеэс л ам дамжин яригдаж байв.
Гэтэл Цагаан ордонд ороодохсон чинь мань Харрис чинь баадн ахаасаа 7 дор зөнөг гэхэд зөнөг биш, тэнэг гэхэд тэнэг биш, ааш гэж адсага, ёстой гачин амьтан болж таараад... тэгээд муу баадангаа 4 жил явуулахаас өөр аргагүйд тулсан гэж байгаа юм.
Дэд ерөнхийлөгч байх хугацаанд нь түүний ажлын албанд ажилд орсон бараг бүх хүн, 90 гаруй хувь нь оронгуутаа төд удалгүй өөрсдийн саналаар ажлаас гараад гараад явж одсон байгаа юм. Толгой муу мөртлөө, юу ч удирдаж чадахгүй мөртлөө ажилтнуудаа толгой түрүүгүй загнах мэтээр Power harassment хийдэг гар гэнээ. Ажилд орсон бүхэн ажлаа хаяад явсан гээд бод доо.
Тэгээд эцсийн эцэст энэ америкийн АН нь нэр дэвшүүлэх олигтой хүнгүй болчихсон юм билээ л дээ. Обамагийн авгайг дэвшүүлнэ гэж их дээрээс цуурсан боловч, эцсийн дүндээ тэд зөнөг өвгөнөө нэг явуулах гэж үзсэнээ барахгүйгээ мэдээд, гайхаж гайхаж энэ Харрис авгайгаа түлхчихээд элдвээр самарч байна.
Одоо энэ сонгууль үнэндээ юу болохыг бүү мэд.
Трампийг дийлэхгүй гэдгээ АН-ынхан бол маш эрт мэдсэн. Тэгээд ч түүний амийг хороох замыг сонгоод хэд хэдэн удаа оролдсон боловч амжилт олсонгүй.
Дүүрсэн хэрэг эцсийн мэх луйвраа хийнэ, улайран хийнэ гээд хамаа намаагүй л дайрах байх. Угаасаа тэгдэг юм билээ. Шүүх мүүхийг гартаа оруулчихсан нь яг л манай нөгөө хүзүүгүй гарын систем шиг юм байна лээ. Хүзүүгүй чинь угаасаа тэдний шавь л даа.
За за... тэгээд яриад байвал зөндөө л юм байна. Юу болохыг ер нь тэгээд Тэнгэр л мэддэг шүү дээ.
Маргааш өдийд гэхэд сонгуулийн дүн нь гарчих биз.
Манай Трамп ялах болтугай, хурай хурай хурай...
Судлаач Ц.Буянцогтоо.
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.40] 2024-11-07 23:27:39
Трамп ялсанд маш баяртай байна! Тэр эмэгтэй тун бүтэлгүй хүн юм билээ. Намтар ч гэж намтар!!
huurhii duu [203.91.112.170] 2024-11-06 16:20:01
Huurhii duu unshsan nomondoo soliorch tsagaan solio tusna gej baih uu ovoo englishtei bololtoi zuzaan zuzaan nom sugavchildag uvuu sh dee esvel zununu gej baih uu
0202 [59.153.86.205] 2024-11-06 14:18:46
Балиар хэтрүүлэгтэй бичдэг юм бэ? Өөрсдийнхөө толгой дээрхи бухлаа яая гэж байж
Зочин [66.181.181.127] 2024-11-06 13:34:15
Ийм хачин танай манай тал гэсэн юм бичиж байж бас өөрийгөө улс төр судлаач, систем судлаач гээд байгаа юм аа.
иргэн [59.153.112.249] 2024-11-06 12:13:03
Америк хүчирхэг гүрэн Ийм гүрний ерөнхийлөгч эр хүн ёстой. Ядаж Путинтэй юм уугаад ярьж чадна хэ хэ
ZOCHIN [58.160.64.25] 2024-11-06 09:38:04
HARRIS N DEERLDEE.... ZUNUG TRAM YU CH HIIJ MEDNE....BUR DOR ...LUIVARCHINSHUUDEE....TATVAR TULDUGGUI....DEER N BAS YNHAN...